“Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” эрдэм шинжилгээний хурал болов

2019-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН  “Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд боллоо.  Б.Чимид нь 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байдаг.  Энэ ч утгаараа Үндсэн хуулийн загалмайлсан эцэг гэж зүй ёсоор үнэлэгддэг юм.  Өчигдрийн эрдэм шинжилгээний хурал парламент Үндсэн хуулийг өөрчлөн баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсны дараа болж буйгаараа онцлог байв.  Энэ үеэр Академич С.Нарангэрэл “Монголын хууль зүйн домог-Б.Чимид багш”, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийг тайлбарлагч”, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейни “1992 оны Үндсэн хууль ба олон улсын дэмжлэг”, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар” зэрэг 17 илтгэлийг хэлэлцүүлэв.  Төлөөлөгчид 1992 оны анхдугаар Үндсэн хуулийг батлахад оруулсан Б.Чимид гуайн гавьяаг хэлэлцэхийн зэрэгцээ сая баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.    Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: ШИЛЖИЛТИЙН ҮНДСЭН ХУУЛИЙГ ХӨГЖЛИЙНХ БОЛГОХ ЭРЭЛ ХАЙГУУЛ ИХ ХИЙСЭН   -Д.Чимид гуай 1992 оны Үндсэн хуулийг батлах, боловсруулахад маш их үүрэгтэй оролцсон.  Энэ хүнийг  Үндсэн хуулийн эх баригч гэдгийг баталгаажуулж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байгаад баяртай байна. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн Үндсэн хууль байлаа. Үүргээ биелүүлсэн. Үүний дараа шилжилтийн Үндсэн хуулийг хөгжлийнх болгох эрэл хайгуул их хийсэн.  Гэвч сүүлчийн хийсэн нэмэлт өөрчлөлт хууль дээдлэх зарчмаар явж чадсангүй.  Үүнийг ганцхан би ч хэлээд байгаа юм биш.  Энэ төрлийн судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачид, хуульчид хэлж байна.  Өнөөдөр болж буй эрдэм шинжилгээний хурлын үеэр ч анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хууль зөрчсөн байдлаар явагдлаа” гэж байна.   Процесс, утга агуулгын хувьд ч 1992 оны Үндсэн хуулийн  суурь зарчмыг зөрчиж өөрчлөлт орууллаа.  Үндсэн хуулийн цэц үнэхээр Үндсэн хуулиа хамгаалдаг л юм бол энэхүү өөрчлөлтийг хүчингүй болгох байх гэж харж байна.   Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа: ҮНДСЭН ХУУЛИЙГ БАРОМЕТР ШИГ БАЙНГА АЖИГЛАЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ   -Үндсэн хуулийн өөрчлөлтүүд  үйлчилж эхлэх болоогүй байна. Ирэх тавдугаар сараас хүчин төгөлдөр болно.  Тэгэхээр энэ  удаагийн өөрчлөлт сайн, муу болсон гэдгийг хэлэх боломжгүй.  Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдсэнтэй адил зүйл болно.  Удахгүй “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдэх байх. Тухайн үед нь албан ёсоор уншиж, ойлгох, тайлбарлах асуудал яригдах болов уу.  1992 оны Үндсэн хуулийг 400 гаруй депутат баталсан.  Тэд бүгд Ерөнхийлөгчийн хориг гэж юу юм, Цэц гэдэг байгууллага ямар чиг үүрэгтэй гэдгийг мэддэггүй байсан.  Харин Д.Чимид гуай тэр бүхнийг сайн тайлбарлаж, ойлгуулсны хүчинд тэд ардчилсан Үндсэн хуулиа баталж чадсан.  Ер нь Үндсэн хуулийг барометр шиг байнга ажиглаж байх нь зүйтэй.  Манайх Ром, Германы системтэй учраас шинэчлэж, жижиг өөрчлөлтүүдийг оруулж байх нь зүйтэй юм.  Харин бид яагаад 20-иод  жил өөрчилсөнгүй гэхээр нэг парламент гарч ирээд Үндсэн хуулиа өөрчлөх гэхээр нөгөөх нь унагадаг.  Улс төрийн намуудын тоглолт бас арай л дэндүү байна.  Үүнээс болж ард түмэн хохирч болохгүй.   Академич С.Нарангэрэл: ЗААЛТ МӨР БҮРИЙГ АМИЛУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ   -Би дордохын долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгуулж байлаа. Үүнээсээ болж нэг хэсэг их алдагдсан.  Гэхдээ цаг хугацаа миний зөв байсныг баталж байгаад баяртай байна.  Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд нааштай асуудлууд бий.  Одоогийн улстөрчид Засгийн газрын гишүүн болох гэж их зүтгэж байна.  Түүний шалтгаан нь ердөө л Монгол Улсын эрдэнэсийн савыг онгичиж суух хүсэлтэй. Энэ эрх ашгаас болж Засгийн газар ойрхон унадаг. Үүнийг дагаад улс орны бодлого тогтворгүй явж ирлээ.   Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ байдлыг жаахан ч гэсэн заслаа.  Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг заалт оруулсан. Гэхдээ энэ эрхийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой хандах нь зүйтэй.  Ер нь  Үндсэн хуулийн амин сүнс нь шударга ёс, үнэн, нинжин нигүүлсэнгүй сэтгэл, нэр төр, тэсвэр, тэвчээр эс шуналтах, эс худалдагдах, монголчуудын үндэстний онцлог гэдгийг л ухамсарлах хэрэгтэй.  Үндсэн хуулийнхаа заалт мөр бүрийг амилуулж байх хэрэгтэй.  Тэгвэл бид сэтгэл  тэнэгэр, хөгжих болно.     Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.29  БААСАН  №237  (6204)
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 59 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин