Дарханы зам цөмөрч, зорчиход хэцүү болжээ

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэсэн автозамаар зорчиход иргэдэд ихээхэн хүндрэлтэй байна. Зурагт харуулсан байдал өнгөрсөн долоо хоногийн сүүлч үеийнх юм. Одоо ч энэ хэвээр. Өнгөрсөн сараас цаг агаар дулаарч, газрын хөрс гэссэнээс замын эвдрэл гарсан бололтой. Баруунхараагаас цааш 20 орчим км явахад замын эвдрэл улам бүр нэмэгджээ. Бүр 50 хүрэхгүй метр зайтай  асфальтан хуулга хөрстэйгөө эргэсэн, энд тэндгүй овон товойсон эвдрэл давтагдсан байна. Зарим хэсэгт цементтэй шороо овоорсон байхад зарим хэсэг замын асфальтан хуулга хэдэн хэсэгт хуваагдаж, шороон зам бий болчихож. Жижиг автомашины жолооч нар байн байн зогсож эвдрэлээс үүссэн том булыг холдуулж хаячихаад цааш хөдөлж байгаатай хэдэнтээ тааралдав. Ийм нөхцөлд автозамын осол гарахыг үгүйсгэхээргүй юм байна. 

Дархан чиглэлийн замыг 2000 онд барьж ашиглалтад оруулж байжээ. Хотоос гарсан 19-176 км замыг “Баянчандмань АЗЗА”, 176-аас цааш 224 км хүрэх замыг “Дархан АЗЗА” хариуцдаг юм байна. Баруунхараагаас цааш нэг хэсэгт үргэлжилсэн гэмтэлтэй зам нь хоёр “АЗЗА”-ийн уулзвар хэсэг гэнэ. Гэмтлийг хэн хариуцах тухай Дархан-Уул аймгийн постын ажилчнаас тодруулбал тэдний мэдлийнх биш гэв. Харин салбарын яамны холбогдох мэргэжилтэн өнгөрсөн амралтын өдөр тус зам дээр ажилласан тухай дуулгалаа. Түүний хэлж буйгаар хаврын гэнэтийн дулаарлаар замын хөрс гэсч эвдрэл гарсан. Уул уурхайн улирал эхэлж хүнд даацын автомашины хөдөлгөөн нэмэгдснээс ч үүдэлтэй гэв. Эвдрэл 224 км үргэлжлэх замд биш, нэгээхэн хэсэгт үргэлжилсэн нь барилга, засварын ажил тэр хэсэгт хангалтгүй, дутуу хийгдсэн болов уу гэмээр харагдаж байлаа. Үүнийг яамны мэргэжилтнээс тодруулахад “Замын гэмтсэн хэсгийн доод хөрснөөс шинжилгээнд явуулсан. Эвдрэл юунаас болсныг тодруулна” гэлээ. Одоогоор хариуцсан байгууллагуудад эвдэрсэн асфальтуудыг зайлуулж, чийгтэй сууриудыг чөлөөлөх үүрэг өгчээ. Засварын ажлыг эхлүүлье гэвч барилгын ажилд тохирсон улирал эхлээгүй, газрын хөрс бүрэн гэсээгүй байна гэж тайлбарлалаа. Түүнчлэн энэ зам 13 жилийн их засварт орох хугацаа нь болсон юм байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин