Ах дүү гурвыг уяраасан “монгол ээж”

2014-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“Эзэнтэй дуу” бу­лан­гийнхаа энэ удаагийн зочноор урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж­мийн зохиолч Л.Балх­жавыг урилаа. Түүнд эзэнтэй дуу олон байдаг ажээ. Тэрээр“Мон­гол ээж” дуугаа гавьяат жүжигчин Х.Лхаг­васүрэн, соёлын тэргүүний ажилтан Т.Дэл­гэрмөрөн, С.Амар­­мандах нарт зориулжээ.

Л.Балхжав: ТЭДНИЙ ЭЭЖ АЗТАЙ

Гурван өөр ертөнц,  өөр үзэл бодолтой дуучид хамтарч уран бүтээл хийнэ гэдэг гайхалтай юм. Анх Лхагваа, Амараа, Дээгий гурвын дууг сонсчихоод тэдэнд зориулж сайхан дуу хийж өгье гэж бодсон. Тэд уулзах бүртээ ээжүүдийнхээ тухай ярьдаг байсан нь миний сэтгэлд ойрхон, сайхан санагдсан. Учир нь би Амараагийн ээжийг таньдаг байлаа. Ардын дуу бүжгийн чуулгад байхдаа хамтарч уран бүтээл хийж байсан юм. Мөн Лхагваагийн ээжийн тухай нэвтрүүлэг хийж байсан, хүүгээ хэрхэн өсгөснийг нь мэддэг. Тийм сайхан хөвгүүдтэй болохоор тэдний ээж хамгийн азтай гэж боддог. Тэр сэтгэлээс “Монгол ээж” дуу төрсөн юм.

 

Ш.Гүрбазар: АМАРААГИЙН ЭЭЖТЭЙ ХАМТ КИНОНД ТОГЛОЖ БАЙЛАА

Уран бүтээлээрээ холбогдсон ах дүү гуравт ээжийн тухай дуу хийж өгье гэсэн саналыг анх Балхаа маань надад тавьсан юм. Энэ саналыг сонсоод шууд зөвшөөрсөн. Би Амараагийн ээж­тэй “Эх бүрдийн до­мог” кинонд хамт тоглож байсан учраас мэддэг. Дээгийгийн ээжийг ч таньдаг. Хэл, уран зохиолын багш хийдэг юм.

 

“Монгол ээж”

 

Зэвэргэн салхи нь хөвсөг үлээхэд

Зүүдлэхдээ та минь даарсан уу ээж ээ

Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэлийг

Хүрээд ирлээ гээд зэрэглээ чинь хуурахгүй

Манан дундаас саравчлах ижийд минь

Маргааш хүүг чинь очно гэдгийг шувууд дуулгана

Уярлын дээд нинжин сэтгэлтэй монгол ээж ээ

Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та

Санасандаа таныгаа хүү нь санасан

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисч тандаа ирлээ би

Тэсгэм хүйтэн шөнө сэтгэлээ жиндүүлэхэд

Тэнгэрээс хүүгээ ирүүлэхийг гуйсан уу ээж ээ

Хоног тоолсон эхийн сэтгэлийг

Холоос гэрэлтэх оддын гялбаа ч хуурахгүй

Сураг чимээлсэн ээжийд минь

Сарын эхэнд очно гэдгийг шувууд дуулгана

Уулга алдсаар холоос угтдаг монгол ээж ээ

Учралд тайтгарч одоо л амгалан сууна уу та

Санасандаа таныгаа л хүү нь санасан

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисэж тандаа очъё доо

Миний ээж хүйн холбоотой

Бурхан ээжээ хүний орчлонд

Уйлж дуулдаг хүслэн гоо ээжээ

Энэхэн дуулим хорвоод дуу хуурын оргилд нь мөнхрөх

Миний чиний бидний ээж ээ

Энэхэн хөвчин дэлхийг амгалан байлгаж сүүгээ өргөдөг Монгол ээж ээ

Уярлын дээд нинжин сэтгэлтэй монгол ээж ээ

Учиралд тайтгарч одоо л амгалан сууна уу та

Санасандаа таныгаа хүү нь санасан

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би

Сар нар ододтой тэнгэрээ шүтэн гуйж

Цагийн уртад товчлон нисэж тандаа ирлээ би

Үртэйгээ хүйн холбоотой миний ээж

Бурхадыг бүтээгч тэнгэрээс заяатай бидний ээжүүд

Дуулим хорвоог дуу хуурын оргилд мөнхрөх миний ээж

Хөвчин дэлхийг амгалан байг гэж сүүгээ өргөдөг монгол ээж

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин