Ц.Оюунгэрэл: Жилд нэг ЖДҮ 200 өрхийн жорлонг өөрчилснөөр 10 жилийн дараа нүхэн жорлонгоос сална

2019-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР 2008 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-ны өдрийг “ Дэлхийн жорлонгийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Манай улс энэ өдрийг өргөн тэмдэглэдэггүй ч “Жорлонгоо өөрчилье” багийнхан энэ өдөр тухайн жилд хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай.Агаар, хөрсний бохирдолтой тэмцэх нэг хэлбэр болох нүхэн жорлонг өөрчлөх арга хэрэгслийг хялбархан бөгөөд хямд шийдлээр шийдвэрлэж эко системийг хөгжүүлэх замаар ядуурлаас ангижрах тойрог хэлбэрийн эдийн засгийн үндсийг “Жорлонгоо өөрчилье” багийнхан энэ онд хийсэн байна. Учир нь  нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус ТББ, ашгийн төлөөх аж ахуйн нэгж хамтарч сошиал орчноор дамжуулан хэрэглэгчдийг хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай холбож гэр хорооллын иргэд жорлонгоо өөрчлөх “мини хоршоо”-ноос сонголт хийх боломжтой аппликэйшнийг  танилцууллаа. Тодруулбал, захиалагч, борлуулагч, бэлтгэн нийлүүлэлтийг холбох платформ,блокчэйн,big data, AI-ийн талаар төлөвлөж буй e-сontract.mn,Task.mn болон “Мини шийдэл” аппликэйшний  төлөв  хөгжүүллэлтийн талаар уг “Мини шийдэл” аппликейшнийг зохиогч, хөгжүүлэгч “Ю Эн Ай Ти” компанийн захирал Э.Цог-Эрдэнэ танилцуулсан юм. Төсөл санаачлагч “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн  Ц.Оюунгэрэл хэлэхдээ  “Нэг айлд мини эко  жорлонг авчирахын тулд ямар олон байгууллага хамтарч  ямар ч чирэгдэлгүй гар утаснаасаа шууд захиалж авч болдог гэдгийг өнөөдрийн тайланд танилцууллаа. Жорлон авах өрхийн санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэж, банкнаас бичил зээл авах, борлуулагчтай холбох, газар дээр нь угсарч суурилуулан түлхүүрийг нь гардуулж өгч байгааг харлаа. Хамгийн гол нь тэд зээлээ 100 хувь төлж байгаа нь энэ төсөл үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Бие, биеэ танихгүй хэрэглэгч нарт борлуулагч зээлийн гэрээг өмнөөс нь хийж гарын үсгийг нь зуруулж, жорлонг нь аваачиж өгч байгаа юм. Ийнхүү 100 хувь зээлээ төлж буй тогтолцоо нь мэдээлэл технологид, ЖДҮ- дээр тулгуурласан Монголын корпарацийн түүхэнд байгаагүй шинэ бизнес /модель/загвар дээр гүйцэтгэж байна” гэсэн юм.Энэ загварыг одоо байгаа цөөн ЖДҮ-ийн хүрээнд хэрэгжүүлбэл, жилд 1000 жорлон өөрчлөнө гэвэл 600 жил хэрэгтэй. Тэгэхээр ойрын 10 жилд жорлонгоо өөрчилье гэвэл бид жилд 60 мянган жорлон өөрчлөх хэрэгтэй болно.Үүнийг 3000 жижиг дунд үйлдвэрлэгчид хийнэ.Тиймээс бид нэг жилийн дотор 3000 ЖДҮ-ийг босгож чадсанаар нэг ЖДҮ нь жилд 200 айлд бэлэн бэлдсэн загварыг  санхүүгийн эх үүсвэртэй нь аваачиж өгсөнөөр 10 жилийн дотор Монгол орон нүхэн жорлонгоос салах юм гэсэн тооцоог гаргажээ. Жорлонгоо өөрчлөх энэ үйл явц ийнхүү өргөжсөөр олон талын оролцоог дэмжсэн үндэсний хэмжээний ажил болсон гэж төсөл санаачлагчдын зүгээс онцолж байв. Мөн тус арга хэмжээнд оролцогч Монголын менежментийн институтын ерөнхийлөгч, эдийн засагч Н.Болдоо “Жорлонгоо өөрчлөх сургалт, соён гэгээрлийн ажил нь ногоон эдийн засаг хөгжих эхлэл болсон байна. 10 жилийн өмнө зорилтот бүлэгт ариун цэврийн байгууламжийг өөрчлөх  зээл олгох төслийг санаачилж эко системийг бий болгохыг зорьж байсан ч модон жорлонг өөрчлөх мини сонголт шийдэл байхгүй байсан. Харин өнөөдөр манай залуучууд “мини хоршоо” гэсэн шинэ шийдлийг гаргаж ирсэн нь сайшаалтай. Одоо өөр сонголт хийх шийдлийг гаргах хэрэгтэй” гэсэн юм. “Төрийн бус байгууллага, хоршоо, компани, төр гээд олон талын оролцоотойгоор жорлонгоо өөрчлөхөөс өөр гарцгүй гэдгийг хоёр  жилийн хугацаанд хийсэн бодит ажил, туршлага, харууллаа.Үүнийг нэг талаас ногоон бизнес гэж харж байна. Иймээс манай компаниуд нэг удаагийн хандив өгч нийгмийн хариуцлагатай байна гэхийн оронд хөрөнгө оруулагч болж ашиг хүртэх боломж байна. Нөгөөтэйгүүр,  хөрөнгө оруулалт хийж тодорхой ашиг хүртэхээс гадна нийгэмд оруулах хувь нэмэр үр дүн нь илүү юм” хэмээн  “Улаанбаатар ассент менежмент” компанийн захирал Н.Монсор тайлбарлав. Тэрээр энэхүү сошиал ашигласнаар оролцогч бүх тал өгөөж хүртэх боломжтой. Мөн санхүүгийн байгууллагууд бүтээмжээ дэлгэрүүлэх, зардлыг бууруулахаас гадна  блокчэйн технологи дээр суурилсан хяналттай болно. Түүнчлэн захиргааны зардлыг бууруулж, нийгмийн өөрчлөлтийг бий болгоно. Ингэснээр үр дүнд нь бүтээгдэхүүн бий болж олон тооны ажлын байр үүснэ. Ажлын байр бий болсноор ядуурлаас ангижрахын зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг арилгана” гэлээ. Жорлонгоо өөрчилснөөр хөрс болон агаарын бохирдол буурч ядуурлаас гарах нь НҮБ-ийн өмнө хүлээсэн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” –ийг хангах ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12