Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

2025-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.  Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Иймд гишүүдийг чуулганд тогтвор, суурьшилтай, идэвхтэй оролцохыг уриаллаа. Учир нь чуулганы хуралдаанд УИХ-ын 126 гишүүнээс 106 нь суухаар ирцээ бүртгүүлсэн боловч танхимын шууд дамжуулалтаас харахад гишүүд цөөхөн байв. 

 

Хотыг хуваах асуудлыг хойшлуулав

Хуралдааны эхэнд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав.  Өөрөөр хэлбэл, Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулахаар болж байна. Хуулийн төслийг санаачлагчдын зүгээс “УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот, дагуул дөрвөн хотыг байгуулсан. Гэвч эдгээр ажил нь орон нутагтай зөвшилцөх зэргээр тодорхой болоогүй, энэ ажлыг зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай байна” хэмээн дурдсан байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 99 (7596)

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

5 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

5 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

9 цаг 48 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

9 цаг 51 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

14 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15