Монголын жагсаал олон улсын хэвлэлд…

2025-05-29
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАНДИН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох, нотлож чадахгүй бол огцрохыг шаардсан залуус голдуу түүчээлсэн “Огцрох амархан” жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна. Мөн Ерөнхий сайдыг огцруулахгүй байхыг дэмжсэн ахмадууд илүү оролцсон өөр нэгэн жагсаал төв талбайд зэрэгцэн эхлээд хэд хонож байна. Хоёр талд өрнөж байгаа хоёр жагсаалын мэдээллүүд Монголын хэвлэлээс хальж, олон улсын хэвлэлүүдэд ч бичигдэх болсон. Тэгвэл Монголын талаар гадны хэвлэлийнхэн хэрхэн мэдээлж байгаа талаар тоймлон хүргэе.

 

“Guardian” сайт:  “Эсэргүүцлийн жагсаал болсноор Монголын Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг санал хураалтаар шийднэ”

Уул уурхайн асар их баялагтай Монголын улс төр шинэ сорилттой нүүр тулж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэхээр санал хураах болж байна. Учир нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг амьдралыг эсэргүүцсэн иргэд “Л.Оюун-Эрдэнийн засаглал улс орноо авторитар дэглэм рүү түлхэж байна” хэмээн бухимдаж байгаа юм.

Жагсаалд оролцож байгаа залуус Ерөнхий сайдын гэр бүл жирийн иргэдээс асар ихээр хөрөнгөжиж, тансаглаж байгааг буруутгаж байгаа. Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүй инстаграмдаа тансаг зэрэглэлийн цүнх, үнэтэй бөгж болон “Мерседес Бенц” машинаа гайхуулах болсон нь нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв. Олон нийтийн зүгээс хүүгийнх нь энэ бүх тансаглалын ард Ерөнхий сайдын нөлөө байгаа хэмээн буруутгаж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ “Шаардлагатай бол Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж олон нийтэд бага зэрэг тайлбар хийсэн ч тэр нь хангалттай биш юм. Жагсагчид түүнээс өөрийн болон хүүгийнхээ орлогыг нотлох, инфляцийг бууруулах, хэвлэлийн эрх чөлөөг хангах тухай асуудлыг шаардсаар байгаа бөгөөд одоогоор 59 мянган хүн гарын үсэг зуржээ” хэмээн бичсэн байна.

 

“Aссошэйтэд Пресс” агентлаг: Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал Засгийн газрыг ганхуулж байна

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж, 10 сарын өмнө байгуулагдсан Монгол Улсын хамтарсан Засгийн газар тарах бололтой.

Тус улсын хамгийн том нам болох МАН эвсэлд нэгдсэн бусад хоёр намыг эвслээс гаргах шийдвэр гаргасан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг УИХ-ын зарим залуу гишүүд дэмжсэний дараа Ардын нам Ардчилсан намыг гэрээ зөрчсөн гэж буруутгажээ.

Жагсагчид тус улсын бүх баялаг бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн эрх мэдэлтнүүдэд очиж, жирийн иргэд ядуу хэвээр байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.

Пүрэв гарагийн жагсаалыг ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл зөрчил гараагүй бөгөөд олон оролцогчид санал бодлоо нээлттэй микрофоноор илэрхийлэв. Энэ жагсаалд голдуу залуучууд оролцож байна.

 

France 24: Монголын залуу үе Ерөнхий сайдаа огцруулахаар жагсаж байна

Монгол Улс олон арван жилийн турш халдварт өвчинтэй тэмцэж ирсэн бөгөөд нүүрснээс орж ирсэн орлого эрх мэдэлтэй, чинээлэг хэдхэн гэр бүлд очсоор байгаа гэсэн хардлага нийгэмд олон жилийн өмнөөс бий болсон юм. Үүнийг эсэргүүцсэн жагсаал ч үе үе болж байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын индексээр огцом уруудсаар байгаа юм. Ерөнхий сайдын гэр бүлийнхэн жирийн иргэдээс хэд дахин илүү тансаг хэрэглээтэй байгаа нь олон нийтэд таалагдахгүй байна. Хүүгийнх нь найз бүсгүй төрсөн өдрөөрөө тансаг бэлэг хүлээн авсан тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь иргэдийн бухимдлыг хүргэсэн юм. Харин Ерөнхий сайдын ажлын алба эл асуудлыг эрс няцааж, “гүтгэлэг” гэж тайлбарлав.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш амьдарч, орлогоо нотлох чадвартай байх ёстой” гэж мэдэгдэв. Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Засгийн газар Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, байгалийн баялгаас олсон орлогыг тэгш хуваарилах чиглэлээр ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.

Гэтэл эдгээр жагсагчдыг эсэргүүцэж, ахимаг насныхан голдуу Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлж, “Түүнийг огцруулах нь юуг ч өөрчилж чадахгүй” хэмээн өөр нэгэн жагсаал эхлүүлжээ. Энэ жагсаалын оролцогч 65 настай Д.Магсаржав “Франц Пресс” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Залуучууд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна. Гэхдээ дараа нь яах вэ гэдэг хамгийн чухал. Дараагийн Ерөнхий сайдад тохирох хүн байхгүй гэж би бодож байна” гэсэн юм. Мөн 63 настай Д.Оюунчимэг “Шүүмжлэх, огцрох нь амархан, харин ажлаа хийж, үр дүнд хүрэх нь хамаагүй хэцүү” гэв. Тэрээр “Ерөнхий сайдыг дэмжиж байна, үүргээ биелүүлж байгаа” гэж нэмж хэлсэн. Харин жагсаалыг зохион байгуулагч Уламсайхан Л.Оюун-Эрдэнийг огцрох хүртэл жагсаалыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 101 (7598)

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

3 цаг 54 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 54 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

15 цаг 56 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

16 цаг 16 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

16 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

16 цаг 31 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

22 цаг 21 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

22 цаг 31 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

22 цаг 39 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин