Баталгаагүй тураах эм, бэлдмэлд улс орнууд ямар зохицуулалт хийдэг вэ?

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Эмэгтэйчүүдийн мөрөөддөг мөнхийн сэдвийн нэг бол турах байдаг. Хэн ч гоолиг бие хаа, гоо сайхан байхыг хүснэ. Гэвч эрүүлээр турах эсвэл эм бэлдмэл хэрэглэж турах гэсэн сонголт бүсгүйчүүдийн өмнө тулгардаг. Эмэгтэйчүүд сүүлийн үед амар хялбар аргаар хурдан хугацаанд турахын тулд төрөл бүрийн тураах эм бэлдмэлийг хэрэглэх нь нэмэгдсэн. Улмаар хэтрүүлэгтэй зар сурталчилгаа, ам дамжсан ярианд итгэн баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болж эрүүл мэндээрээ хохирч байна.

Тэгвэл энэ удаагийн “Тэд бид” булангаараа Монголд болон гадны улс орнуудад тураах эм бэлдмэлийг худалдаалан борлуулахад ямар хяналт тавьж, зохицуулалт хийдэг талаар хүргэж байна.

 

Монгол Улс

 

Монгол Улсад хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тураах эм, нэмэлт бэлдмэлүүдийг дараах хууль, дүрэм, байгууллагын зохицуулалттайгаар хянадаг. Хэдий хууль, дүрмээр зохицуулалт хийсэн хэдий ч хэрэгжилт, хяналт сул талууд байсаар байна. Манай улсад ЭМЯ эмийн бүртгэл, эмийн бодлогыг тодорхойлдог.  Зөвшөөрөлгүй эм, бүтээгдэхүүнд хяналт тавих бодлого хэрэгжүүлэн ажилладаг.  Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Монголд импортлогдох, үйлдвэрлэгдэх эмийг бүртгэж, зөвшөөрөл олгодог. Хориглосон, сөрөг нөлөөтэй, баталгаагүй эмийг зах зээлээс татах ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зах зээлд зарагдаж буй эм бэлдмэлийн чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, хуурамч, зөвшөөрөлгүй, буруу хадгалсан, хэт сурталчилсан бүтээгдэхүүн илрүүлж арга хэмжээ аван ажилладаг. Тураах зориулалттай эм, нэмэлт бүтээгдэхүүн Монгол Улсад заавал ЭЭХХЗГ-д бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлгүй, зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалсан нь шалгалтаар илэрвэл хурааж, хариуцлага тооцдог байна. Хориотой, хуурамч бүтээгдэхүүний хяналтын хувьд Сибутрамин, DNP, Phenolphthalein зэрэг олон улсад хориглосон бодис агуулсан тураах эмийг Монголд мөн хориглодог. Энэ төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг МХЕГ, ЭЭХХЗГ шалгалтаар илрүүлсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж, худалдагч байгууллагад торгууль ногдуулж, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтыг хийдэг байна.

Мөн онлайн платформ (Facebook, TikTok, Instagram)-оор зөвшөөрөлгүй тураах бүтээгдэхүүн зарж буй тохиолдол олон бий. Эдгээрийг хянах хууль эрх зүйн зохицуулалт сул байгаа ч МХЕГ зарим үед илрүүлэн анхааруулга, хаалт, торгууль ногдуулдаг байна. Харин зар сурталчилгааны зохицуулалтын хувьд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн сурталчилгааг “Зар сурталчилгааны тухай хууль”, “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль” зөрчсөнд тооцдог байна. Хэрэв энэ нь шалгалтаар илэрсэн тохиолдолд тухайн рекламыг зогсоох, зар сурталчилгаа эрхэлсэн этгээдэд торгууль ногдуулах арга хэмжээг авдаг аж. Сүүлийн үеийн жишээ дурдвал, 2023 онд МХЕГ-ын хяналт, шалгалтаар “Тураах цай”, “Байгалийн гаралтай нэмэлт” нэртэй бүтээгдэхүүнд сибутрамин, гүйлгэх үйлчилгээтэй эм агуулсан нь илэрч, худалдаалан борлуулахыг зогсоосон байна.

 

Япон улс

 

Японд эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим тураах эм бэлдмэлүүдийг хориглодог төдийгүй хяналт, зохицуулалт өндөртэй байдаг байна. Хориглосон болон хязгаарласан тураах эм бэлдмэлүүдэд Phenolphthalein, Сибутрамин болон бусад эм бэлдмэлүүд оржээ. Phenolphthalein нь химийн туршилтад ашиглагддаг бодис бөгөөд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг аж. Иймд Япон улсад энэ төрлийн бодис орсон бүтээгдэхүүнийг хориглодог. Эрүүл мэндийн асуудал үүсгэсэн тохиолдлуудыг дурдвал, 2024 онд Японы “Kobayashi Pharmaceutical” компанийн “beni-koji” буюу улаан мөөгөнцөртэй нэмэлт бүтээгдэхүүн нь бөөрний дутагдал үүсгэж, 80 гаруй хүний амь насанд хүрсэн ноцтой тохиолдол гарчээ. Үүний улмаас тус компани бүтээгдэхүүнээ зах зээлээс татан авч, олон нийтээс уучлал хүссэн байна.

Мөн Япон улсын хяналтын хувьд эм бэлдмэл, нэмэлт тэжээлийг дараах байдлаар ангилж, тус тусад нь хяналт тавьдаг байна. Эмийн бүтээгдэхүүн нь (yakuhin) зөвхөн эмийн сангаар зарагддаг, эмчийн заавраар олгогддог. Харин Функциональ хүнс (FOSHU – Food for Specified Health Uses)  эрүүл мэндэд үр нөлөөтэй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр нотолсон, Эрүүл мэндийн яамны зөвшөөрлөөр борлуулагддаг байна. Нэмэлт тэжээл нь (supplement) эм биш ч гэсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Хуурамч эсвэл хортой байж болзошгүй гэж үзвэл шууд хориглодог аж. Тодруулбал, Эм, нэмэлт бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар шинжлэх ухааны судалгаатай байх ёстой.  Хэрвээ “тодорхой хугацаанд турна” гэх мэт хэт амлалт өгсөн сурталчилгаа байвал холбогдох хуулийн дагуу шалгадаг байна. Түүнчлэн хэрэглэгчийн аюулгүй байдлыг хянах системтэй бөгөөд гаж нөлөө гарсан тохиолдолд эмнэлгүүд болон хэрэглэгчдэд мэдээлэх үүрэгтэй.

Цаашлаад хууль бус импортын бүтээгдэхүүнд хяналт тавьж гадаадаас хууль бусаар оруулж ирж буй тураах эм, бодисуудыг гааль дээр хураадаг байна. Сибутрамин, фенфлурамин, DNP зэрэг олон улсад хориглосон бодис агуулсан бүтээгдэхүүнүүдийг шууд устгадаг аж. Улмаар реклам, зар сурталчилгаанд хяналт  тавьж, илт худал, хэтрүүлсэн зар сурталчилгаа явуулахыг хуулиар хориглодог байна.

 

БНХАУ

 

БНХАУ-д зарим тураах эм бэлдмэлийг хориглодог. Эрүүл мэндийн аюулгүй байдлын үүднээс Хятадын эрх баригчид тодорхой бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс татан авч, заримыг нь хориглосон байдаг байна. Хориглосон болон хязгаарласан тураах эмийн жагсаалтад Сибутрамин агуулсан бүтээгдэхүүнүүд багтжээ. Сибутрамин нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тул 2010 онд Хятадад сибутрамин агуулсан бүх төрлийн тураах эмийг хориглосон байна.  Тухайлбал, “Pai You Guo” гэх бүтээгдэхүүн нь сибутрамин болон фенолфталеин зэрэг хориглосон бодисуудыг агуулдаг бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас (FDA) 2009 онд зах зээлээс татан авч, хэрэглэгчдэд анхааруулга гаргажээ.

Мөн “Slim 10” гэх эмийн бүтээгдэхүүнийг 2002 онд Хятадын Гуандун мужид үйлдвэрлэсэн бөгөөд фэнфлурамин зэрэг хориглосон бодисуудыг агуулсан байна. Улмаар уг эмийн хэрэглээний улмаас элэгний дутагдал, нас баралт зэрэг ноцтой үр дагавар гарсан тул үйлдвэрлэлийг нь зогсоожээ .

БНХАУ тураах эм, бэлдмэлийн зохицуулалтыг өндөр хяналттай явуулдаг. Хориотой, аюултай жин бууруулах бүтээгдэхүүнтэй тэмцэх зорилгоор дараах хууль, бодлого, зохицуулалт хэрэгждэг байна.

Эмийн зах зээлийг хянах үндсэн байгууллагууд болох Эмийн хяналтын үндэсний агентлаг (NMPA, хуучнаар CFDA) Эмийн найрлага, бүртгэл, үйлдвэрлэл, борлуулалтад хяналт тавьдаг. Харин Зах зээл, чанарын хяналтын ерөнхий газар (SAMR) Хуурамч бүтээгдэхүүн, хэт сурталчилгааг шалгадаг аж. Гаалийн ерөнхий газар нь гадаадаас хууль бусаар оруулж буй бэлдмэлийг хурааж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг байна.

Хятадад онлайн худалдаанд өндөр хяналт тавьж хуурамч тураах бэлдмэл борлуулсан тохиолдолд 100,000 юань хүртэл торгож, үйлдвэр, компанийн тусгай зөвшөөрлийг хураах,  эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хатуу зохицуулалттай байна. Түүнчлэн Хятадад хэрэглэгчид болон эмнэлгүүд хортой эмийн сөрөг нөлөөг онлайн портал болон утас ашиглан шууд мэдэгддэг систем ажилладаг байна. Улмаар Хятад улсад гарсан сүүлийн үеийн жишээг дурдвал, 2024 онд Бээжинд сибутрамин агуулсан “турна” гэх нэртэй ууттай нунтаг бүтээгдэхүүн зарсан онлайн дэлгүүрийг хааж, хариуцагчид гурван жил хорих ял оноожээ.

 

Австрали улс

 

Австрали улс тураах эм, бэлдмэлийн зохицуулалтыг маш хатуу хууль, хяналтын тогтолцоогоор хэрэгжүүлдэг бөгөөд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой олон шатлалтай арга хэмжээг авдаг байна. Тодруулбал, Австралийн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын үндсэн байгууллага (Therapeutic Goods Administration) эмийн найрлага, аюулгүй байдал, үр дүнг шалгаж бүртгэдэг бөгөөд хориотой, хуурамч бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авдаг аж. Мөн зар сурталчилгаанд тавих хяналт хэрэгжүүлдэг Australian Border Force (ABF) байгууллага нь хориотой жин бууруулах эмийг импортоор оруулахыг хянаж, илрүүлсэн тохиолдолд хураадаг. Хуурамч болон зөвшөөрөлгүй эм оруулсан иргэдэд торгууль, эрүүгийн ял оноодог байна.

Австралид дараах аюултай бодисыг агуулсан тураах бүтээгдэхүүнийг хууль бус гэж үздэг. Үүнд, Сибутрамин (Sibutramine), DNP (2,4-dinitrophenol) амь насанд аюултай, Clenbuterol буюу хориотой анаболик нэгдэл, Phentermine зэргийг хориглодог. Австралид зөвхөн TGA-д бүртгэгдсэн жин бууруулах бүтээгдэхүүнийг хууль ёсоор борлуулж болдог байна. Жишээ нь: Orlistat (Alli/Xenical) нэрээр TGA-д зөвшөөрсөн, зарим төрлийн эм бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэхийг зөвшөөрдөг аж. Мөн онлайн худалдаанд хяналт тавьж, гадаад вэбсайтаас тураах эм захиалахыг өндөр эрсдэлтэй хэмээн үздэг байна. Жишээлбэл, “herbal slimming” нэртэй зарим бүтээгдэхүүнд сибутрамин үл мэдэгдэх төдий агуулж байсан нь илэрсэн тул хэрэглэгчдэд шууд анхааруулга гаргажээ. Улмаар захиалсан хэрэглэгчийн хаягаар (ABF) шууд шалгалт явуулж, хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг байна. Хэрэв хууль зөрчиж хуурамч эм үйлдвэрлэсэн, борлуулсан тохиолдолд хувь хүнд 1.1 сая AUD хүртэл торгууль, хуулийн этгээдэд 11 сая AUD хүртэл торгууль ногдуулж эрүүгийн хэрэг үүсгэх, шоронд хорих ял оноодог байна. Мөн нэг жишээ дурдвал, 2023 онд Хятадаас TGA-д бүртгэлгүй жин бууруулах капсул импортолсон эмэгтэйд 75,000 AUD торгууль ногдуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 100 (7597)

 

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болов.  Хуралдаанаар Ерөнхий сайдад итгэ

5 цаг 28 мин
Монголын жагсаал олон улсын хэвлэлд…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлох, нотлож чадахгүй бол огцрохыг шаардсан залуус голдуу түүчээлсэн

5 цаг 28 мин
Х.Баянмөнх аварга МУБИС-ийн хүндэт доктор болов

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУБИС-ийн төгсөгч Хорлоогийн Баянмөнхөд тус сургуу

20 цаг 54 мин
Барилгын компаниуд дахин шаардлагад хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр Монголын Барилгачдын

20 цаг 54 мин
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжжээ

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжжээ

22 цаг 24 мин
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Өчигдөр 10 цаг 07 мин
“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Шадар сайдын тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг ерөнхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Баталгаагүй тураах эм, бэлдмэлд улс орнууд ямар зохицуулалт хийдэг вэ?

Эмэгтэйчүүдийн мөрөөддөг мөнхийн сэдвийн нэг бол турах байдаг. Хэн ч гоолиг бие хаа, гоо сайхан байхыг хүснэ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Д.Энхсайхан: Татварын шинэчлэлийн төсөлд татварын таатай орчныг бүрдүүлэхэд анхаараагүй

Уржигдар 06 цаг 10 мин
Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Хөгжлийн төлөвлөгөөг цөөхүүлээ хэлэлцэв

Уржигдар 06 цаг 07 мин