Ч.Мэндсайхан: АН-ын залуус 100 саяын азтан нэвтрүүлэг хайгаад явж байна

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
 Б.БАЯРЖАВХЛАН Сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа мөнгө төлдөг тогтолцоо сүүлийн жилүүдэд бий болсон. Түүнээс үүдэн өнөөгийн төрийн ялзрал завхрал бий болсон гэж  Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/  намынхан үзэж байна. Иймд  эх оронч, мэдлэг боловсролтой залуус МАН болон АН-аас татгалзаж, тус намыг байгуулан ажиллаж байгаа . 2020 онд  монголчууд  сонгуулийн хувьсал хийх  ёстой хэмээн ШИНЭ намын залуус  мэдэгдэв. Мөн эх оронч, мэдлэг боловсролтой залуусыг өөрийн намд нэгдэхийг уриалж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр  ШИНЭ  намын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Мэндсайхан “2020 оны сонгуульд би С.Эрдэнэ даргатай хамт АН-аас сонгуульд нэр дэвшиж таарна. Нэр дэвшихээр АН-аас Ч.Мэндсайхан бол АН-ын гишүүн мөн гэсэн бичгийг сонгуулийн хороонд нь өгдөг. Тэгэхээр сонгуулийн хороо нь миний нэрийг нь хасч сонгуулиа явуулдаг. Энэ асуудал нь шүүхээр явж асуудал нь шийдэгдэхэд аль хэдийн төрийн үйл ажиллагаанд би хэрэггүй болсон байдаг. Иймээс 2020 онд аль ч нам ёс зүйтэй, хуулиа дээдэлж сонгуульд оролцдог байя гэж уриалмаар байна” гэлээ.Тэгвэл ХУД-ийн Засаг даргын орлогч Э.Түвшин “ХУД-ийн Иргэдийн хуралд Шинэ намын албан ёсны  зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Энд 2016 онд ХУД болон АН-аас бие даан нэр дэвшсэн залуус ажиллаж байгаа. Эрдэм мэдлэгтэй,  улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуусыг нэгдэхийг уриалж байна” гэв. Өнгөрсөн бямба гаригт АН-ын Үндэсний бодлогын хурлаар АН-аас УИХ-д нэр дэвшихээр болсон залуус 100 сая төгрөгийг намдаа  тушаана гэсэн байна. Гэтэл улс төрийн намын тухай хуульд намын санхүү төсөв, хандив, татвараас бүрдэнэ гэсэн байдаг.  Төрийн эрхийг худалдаж авдаг, мөнгөтэй хүнд үйлчилж, эрдэм боловсролтой залуусыг дарж байна. Үүнээс болж Ардчилсан намын залуус 100 саяын азтан нэвтрүүлэг хайгаад явж байна хэмээн ШИНЭ намынхан шүүмжлэв.  Тиймээс Монголын эх оронч шударга залуусыг намдаа  орж ажиллахыг уриалж, цаашид ч уулзалт, цуглаан зохион байгуулна гэлээ. Мөн    АН-ын доторх хууль бус зүйлсээс үүдэн  зарим залуус  намаасаа татгалзаж ШИНЭ намд  нэгдэж байгаагаа илэрхийллээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 55 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 13 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09