Иргэд зээлэндээ 1.4 их наяд төгрөгийн хүү төлж байна гэв

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА МАХН  Монголчуудын өр, зээлийн талаар бүх тооцоо судалгааг хийж ард түмнээ өрийн дарамтаас чөлөөлөхөд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай хамтран ажиллах хүсэлт тавьж буйгаа мэдэгдлээ. Өнөөдөр хүн амын 50 гаруй хувь орон байргүй. Хүн амын 1.3 сая хүн зээлтэй байгаа нь  хүний амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэж МАХН үзэж байна. Монгол Улс 4.3 их наяд төгрөгийн цалин, тэтгэвэр, дөрвөн их наядын ипотекийн зээлтэй байгаагаас хүн бүр өрийн дарамтад амьдарч байгаа судалгааг хийжээ.

МАХН-ын ЕНБД Б.Тулга: 1.3 сая хүн их наяд төгрөгийг зээлийн хүүнд төлж байна.

-МАХН Дээд хуулийн төслөө танилцуулах хүрээнд сүүлийн гурван жилд 21 аймаг, есөн дүүрэг, 150 гаруй сум олон арван баг хорооны иргэдтэй нэг бүрчлэн уулзлаа.  Мөн бүх нийтийг орон сууцжуулах хүрээнд иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Зээл, зээлийн хүүгийн дарамт хэцүү байгааг уулзаж байгаа хүн бүр хэлж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 1.3 сая нь ямар нэг төрлийн зээлтэй. Үүндээ 1.4 их наяд төгрөгийн хүү төлж байна. Энд аж ахуй нэгж байгууллагынхыг тооцоогүй. Тиймээс төр засаг анхааралдаа авч бодлого гаргах шаардлагатай гэж МАХН үзсэн. Иргэдийн амьдралыг туйлдуулж, ирээдүйд итгэх итгэлийг үгүй хийж байгаа энэ үйлдэлд хамтран ажиллая гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандаж байна. Бид ипотекийн зээли, цалин, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцож арилжааны банкуудад нэг удаа нөхөн төлбөр өгөх зэргээр гарц шийдлээ хүргүүлж байна.

-Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян: Орон сууцны үнийг барилгын компанийн ашиг тооцсон үнээр бодох хэрэгтэй

-Эрх баригч намынхан мөрийн хөтөлбөрийнхөө ард түмэнтэй холбоотой заалтуудыг мартаад байна. Тиймээс төсөв батлах гэж байгаа энэ үед нь амлалтыг нь амжиж сануулж байна. Гишүүд маань гоё сайхан газар суугаад ард түмнийхээ амьдралыг ойлгохгүй. МАХН Монгол Улсыг бүхэлд нь тойрч иргэдийнхээ саналыг сонсч ирсэн. Үүний дүнд МАХН-аас айл өрхийг орон сууцаар хангахаар нэн тэргүүнд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. Үүний хүрээнд орон сууцны урьдчилгаа 30 хувь, хүүтэй зээлийн нөхцлийг тулгахгүй байх. Төр засгаас орон сууцны үнийг барилгын компанийн ашиг тооцсон үнээр бодож иргэддээ өгөхийг уриалж хамтран ажиллах саналаа хүргүүлж байна. Эх сурвалж: www.polit.mn  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 55 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09