Хотын стандартын газрын дарга С.Төмөрдуламын онцлох эшлэлүүд

2019-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламыг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэе.  -Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, түүнийгээ амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж ярих нь бий. Учир нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог. -Аливаа салбарт стандарт норм алдагдаад ирэхлээр л асуудал үүсээд эхэлдэг. Үүнийг Хотын дарга олж харж, тусгайлсан чиг үүрэг бүхий бүтэц байх нь зүйтэй гэж үзсэн байна.  Манай нийслэлд ямар олон асуудал байгааг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь иргэдэд аюулгүй амьдрах орчин нөхцөл дутмаг байна. -Манайд бүртгэлтэй 6300 стандарт байна.  Түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна. Энэ бол маш хангалтгүй тоо.  Зарим стандарт хаалттай байна.  Нэг хуудсыг 6000 төгрөгөөр үнэлж, зарж байна.  Олон улсын стандарт  нь өндөр үнэтэй байдаг учраас тэр бүхнийг манай байгууллагууд худалдаж авахад хүндрэлтэй байдаг.  Түүнчлэн  зарим нь 1980, 1990 онд батлагдаж байсан байх жишээтэй. -Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд хандсан бүх зүйлсийг стандартчилсан байдаг.  Түүнийгээ ягштал мөрдөж, баримталдаг. Гэтэл манай хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин бүрдүүлж чаддаггүй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгаа авсан. 2017, 2018 оныг харьцуулсан дүнгээр орчны осол гэмтлийг улмаас 2017 онд 680 хүүхэд ирсэн бол 2017 онд түүнээс хоёр дахин өссөн байна. -2020 онд Улаанбаатар хотыг сая гаруй  хүн амтай, 47 нэгж  хороололтой байна гэсэн Ерөнхий төлөвлөгөө 2013 онд гарсан байдаг.  Засгийн газрын тогтоолтой, энэ бол хууль.  Гэтэл үүнийг мөрдөөгүй. 2020 оны Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг саяхан дүгнэхэд 29 хувьтай байна. -Стандартыг барьж ажиллагаагүйгээс өнөөдөр нийслэлийн иргэд “хохирчихоод” л явж байна. Гэтэл тэр хариуцлагыг хүлээх хүн байдаггүй.  Хариуцлагын асуудал төрийн байгууллагуудад маш сул байна.  Байгуулллагуудын дүрэм журмыг үзэхээр “стандарт мөрдөнө хянана” гэсэн үгнүүд байдаг.  Гэтэл стандарт гэж юу юм.  Яаж мөрдүүлж, яаж хянах гээд байгаа юм тэр бүхэн нь тодорхойгүй байна. -Иргэд бүхий л зүйлийг төрөөс  хийх ёстой гээд дээшээ хараад суучихдаг. Гэтэл аливаа асуудалд иргэдийн оролцоо чухал байна. Бид хэчнээн олон стандартын баримт бичиг гаргаад иргэд “хөдлөхгүй” бол энэ бүхэн хэрэгжихэд хүндрэлтэй. -Эрүүл аюулгүй, шаардлага хангасан хоттой болъё гэж бодож байгаа бол иргэн хүн өөрсдөө соёлтой байх ёстой.  Энэ нь эргээд хотын иргэний стандарт бий болгох шаардлагыг үүсгээд байгаа юм.  Европын орнуудад хотын иргэний стандарт гэж мөрддөг.  Түүнчлэн Японы жишээ байна.  Та хөдөөнөөс хот руу шилжиж ирж байгаа бол  хотын иргэн болох тэр дүрмэнд заавал суралцана.  Тодорхой цаг хугацаанд суралцаад шалгалт өгч байж, сая хотын иргэн болно. Дэлгэрэнгүйг http://polit.mn/74540 Эх сурвалж:www.polit.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

6 цаг 35 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

14 цаг 14 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

14 цаг 14 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06