МН370 нислэгтэй хамт алга болсон мөрөөдлүүд

2014-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хятадын даатгалын China Life компанийн ажилтан, хатагтай Жэн Рюсян гуравдугаар сарын 8-нд гэртээ харихаар Malaysian Airlines авиакомпанийн МН370 нислэгээр Куала-Лумпураас Бээжин рүү хөөрчээ. Тэрээр яг энэ өдөр 42 нас хүрч байсан юм. Гэвч МН370 нислэгийн “Боинг 777” нисэх онгоц сураггүй алга болж, эрэл хайгуул үргэлжилсээр байна. Австралийн баруун эргээс хоёр мянга гаруй км хол Энэтхэгийн далайд нисэх онгоцны сэг байж болох хоёр зүйл хиймэл дагуулаар илрүүлсэн ч тэрийг олж, гаргаж авч чадсангүй. Эрлийн багийнхан тэрхүү бүсэд очиж дөрөв дэх өдрөө хайгуул хийж байгаа ч хиймэл дагуулаар илрүүлсэн тэдгээр зүйлсийг олж чадахгүй байна.Malaysian Airlines-ийн 239 хүнтэй (227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн) нисэх онгоц учир битүүлгээр алга болж, яасан нь мэдэгдэхгүй ээдрээтсэн 239 амь, амьдралын нэг нь энэхүү 42 насныхаа босгонд хүрсэн хятад бүсгүй байсан юм. Зорчигчдын дийлэнх нь буюу 153 нь хятад иргэн байсан. Нисэх онгоц сураг алдраад 14 хонож байна.

Тэдгээрийн ихэнх нь эгэл, жирийн амьдралтай иргэд байсан ч салбартаа тодорч, гялалзсан цөөнгүй хүн байжээ. Хятадын Мэдээлэл технологийн яамны Мэдээллийн аюулгүй байдлын төвийн 27 настай ажилтан Ван Ионган тэдний нэг. Тэрээр асар их мэдлэг, туршлагаа хуваалцаж, сургалт явуулахаар гуравдугаар сарын 4-нд Малайз улсад ирээд байсан юм. Ван Ионган 2004 онд Бүх Хятадын мэдээлэл зүй, компьютерийн улсын уралдаанд нэгдүгээр байр эзэлж байжээ. Ажил мэргэжлийн хувьд ёстой л цойлж явсан хятад залуу энэ онд найз бүсгүйтэйгээ гэрлэх гэж байсан аж.

Адал явдалтай, зодоонтой киноны хамгийн аймшигтай хэсэгт тоглодог орлон жүжигчин Жу Кун мөн л салбартаа өндөр амжилтад хүрээд байв. Тэрээр Weiboдахь хуудсандаа Хонконгийн нэрт кино найруулагч Вон Карвайн “The Grandmasters” хэмээх зодоонтой кинонд тоглох болсноо бахархалтайгаар өгүүлж байсан юм. Итгэмээргүй, аймшигтай зодоон нүдээнээс шалбархай ч үгүй гарч чаддаг мастер Жу Кун Malaysian Airlines-ийн МН370 нислэгийн учир битүүлэг хувь заяанаас зайлж чадсангүй.

Хэнань мужийн Жэнжоугийн уугуул Ху Сяонин, түүний гэргий Жан На нар ч мөрөөдлөө гүйцээж чадалгүй сураггүй алга болоод байна. Тэд гурван настай Сиван охиндоо хамаг бүхнээ зориулдаг тухайгаа эхнэр нь өөрийн блогтоо бичиж үлдээсэн байв. Сиван гэдэг нь мандарин хэлээр “авъяаслаг, төгс төгөлдөр” гэсэн үг аж. МН370 нислэгийн хам­таар сураггүй болоод хоёр долоо хонож байгаа эцэг эх нь охиноо өхөөрдөн Панпан (Итгэл найдвар) хэмээн дууддаг байжээ.

“Боинг 777” нисэх онгоц харилцаа холбоогоо тасалсны дараа чиглэлээ санаатайгаар өөрчлөн ниссэн тухай Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэн билээ. Үүнийг сонссон зорчигчдын ар гэрийнхэн “Нисэх онгоцыг хаа нэгтээ буулган барьцаалсан байж магадгүй. Хүмүүс амьд байгаа ч юм билүү” хэмээн өчүүхэн ч болтугай найдвар тээх болсон юм.

Гэвч МН370 нислэгийн талаар ямар нэг сураг сонсогдсонгүй, хэн нэг нь аврал тусламж эрж дуудсангүй өдөр хоног өнгөрсөөр.

Жан Жин бүсгүйн гэр бүл ч нисэх онгоцны сургийг харуулдан харамсан сууж байна. Түүний нөхөр Жао Пэн Сингапурт нэг жил ажилласныхаа дараа гэртээ харихаар эргэж, Куалу-Лумпураар дамжин тэрхүү нисэх онгоцонд суужээ. Тэрээр онгоцонд суухаасаа өмнө нисэх буудал дээрээс эхнэр рүүгээ утасдаж компьютерээр дүрсээ харан ярилцъя гэсэн аж. Гэвч эхнэр нь “Маргааш тэртэй тэргүй уулзаад ярилцъя” гээд хойшлуулжээ. Шөнө орой болсон байсан тул хүүхдээ сэрчих вий гэж бодсон аж. Эдүгээ Жан Жин бүсгүй нөхөртэйгээ ярилцах минь яав даа хэмээн харамсаж буй нь лавтай.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2 цаг 11 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

9 цаг 12 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

9 цаг 19 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

17 цаг 30 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

17 цаг 30 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

17 цаг 30 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07