“З.Баянсэлэнгэд эрүү шүүлт тулгаж байна”

2019-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ  Хорих 461 дүгээр ангид хоригдоод 22 хонож байна. Өнгөрсөн сарын 21-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнийг “Өмгөөлөгчөөсөө татгалзсан” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон юм. Хоригдсоноос хойш тэрээр  цусны  даралт хэлбэлзэлтэй хямралын байдалд  байгаа аж. Учир нь 461 дүгээр ангид   хоригдсоноос нь тав хоногийн дараа төрсөн дүү нь нас барсан. “Оршуулах ёслолд нь оролцуулж өгнө үү”  гэсэн ар гэрийнх нь  хүсэлтийг  шүүх хүлээж аваагүй.  Гэртээ ганцаар үлдсэн 17-хон настай охин нь энэ тухай ХЭҮК-т захидал бичсэн ч хүүхдийн эрх зөрчигдсөөр байна.  Иймд  СХД-ийн МАХН-ын Түмтийн гишүүд, иргэд  дэмжигчид  энэ асуудлыг хүний эрхийн байгуулллага, төр засаг, олон нийтийн анхааралд хүргэхээр  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийсэн юм. Тэдний байр суурийг хүргэе. С.Орхонбаяр /СХД-ийн МАХН-ын Түмтийн дэд дарга/: Ч.Сайханбилэгийн хариуцах асуудалд  З.Баянсэлэнгийг хэлмэгдүүлсэн -Шүүх үйл ажиллагаа  хийгээд цагдан хорьсон явдал нь хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа. Гэсэн ч хүлээцтэй хандаж, 7-10 хоногийн дараа суллах байх гэж харсан. Гэтэл сулласангүй, үүнээс улс төрийн захиалгат хэрэг гэдэг нь улам бүр тодорч байна. Цаашдаа ч үргэлжлүүлэн  хорих хандлагатай байна. Ямар хэрэгт холбогдуулж байгаа вэ гэхээр тухайн үед АН-ын   мөрийн хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны заалтыг Засгийн газар нь хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах ажлыг БХБЯ хариуцан зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас  2016 онд гаргасан  298 тоот тогтоолын дагуу гүйцэтгэсэн. Тэр  тогтоол нь  маш тодорхой, ердөө гуравхан заалттай. Түүнд “Түрээсийн 223 айлын орон сууцыг өөр хэнээс ч биш “Бэрэн” компаниас ав” гэж БХБ-ын сайдад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, аль нэгэн байрыг сонгох бололцоог хаасан. “Бэрэн” хэний, ямар компани болохыг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа. Энэ бол З.Баянсэлэнгэд огт хамаагүй, МАХН-тай  ямар ч холбоо хамааралгүй. Зөвхөн “Бэрэн” компаниас ав гээд түүнд  зориулагдсан 15 тэрбум төгрөгийг векселээр олгохыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон. З.Баянсэлэнгэ Засгийн газрын тогтоолыг  биелүүлсэн. Тухайлбал, 220 айлыг биш 223 айлыг орон сууцанд оруулж. “”Бэрэн” компаниас “Хангай хотхонд ав” гэсэн газраас нь аваад өгсөн. Засгийн газрын тогтоолыг биелүүлснийхээ төлөө өнөөдөр тэр хүнд ял шийтгэл ногдуулна гэдэг байж болохгүй. Тиймээс энэ бол улстөрийн захиалгаар явж байгаа хэрэг гэж бид үзэж, эсэргүүцэж байна. Ж.Энхтуул /СХД-ийн VIII хорооны иргэн/: Шүүх хурал, шүүгч нарын байдлаас захиалгат хэрэг гэдэг нь харагдсан -Шүүх хуралд СХД-ийн иргэд бид очсон. Иймд тэнд юу болсныг ярья. Энэ үйл явцаас З.Баянсэлэнгийг хилсдүүлж, хэлмэгдүүлж байгаа нь ойлгогдож байгаа. Өнгөрсөн сарын 21-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурал эхлэхэд  танхимд дөрвөн шүүгч орж ирсэн. Өмгөөлөгчийн зүгээс “Гурван шүүгч байх ёстой атал яагаад дөрөв байгаа юм бэ. Та дөрвийн хэн нь шүүх ёстой юм бэ, үүнийгээ тогтоож өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Тэд  “Бид цаанаасаа томилогдсон шүүгч” гэсэн. Иймд өмгөөлөгч нь З.Баянсэлэнгэд хандаж “Би өөрийг чинь өмгөөлөх хэцүү боллоо. Энэ их бүрхэг хэрэг байна, шүүх гэж байгаа шүүгчид тодорхой биш байна. Би таныг өмгөөлөхгүй гэж хэлэх эрх байхгүй. Харин та өмгөөлөгчөөс татгалзах эрхтэй” гэсэн. Ингээд З.Баянсэлэнгэ “Өмгөөлөгч маань намайг өмгөөлөхөд хэцүү байгаа юм чинь би өмгөөлөгчөөсөө татгалзъя” гэж хэлсэн. Гэтэл шүүгчид “Өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас хорино” гэснээр Хорих 461 дүгээр анги руу авч явсан.Энэ бол хууль зөрчсөн шударга бус үйлдэл,  захиалгатай хэрэг гэж бид үзэж байна. МАХН-аас орон сууцны хөтөлбөр дэвшүүлэхтэй зэрэгцүүлэн айлгах, сүрдүүлэх үйл ажиллагааг З.Баянсэлэнгийг баривчилж хорьсноор  эхлүүлж байна гэж харж байна. Иймд шүүх шударга ажиллаасай, гэмгүй хүнийг суллаасай. Мөн гэртээ ганцаараа үлдсэн өсвөр насны охины эрхийг зөрчихгүй байхыг   шаардаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 57 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09