Хун болсон хувь заяа

2014-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Хун шувуу бол үнэнч хайрын бэлгэдэл. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумин хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг. Харин ижил нь үгүй болохын цагт хамтдаа хорвоог орхидог эмгэнэлтэй хувь заяа бас түүнийх. Хунгийн тэр агуу хайрыг хүн төрөлхтнөөр төлөөлүүлэн, хайрыг тунхаглахаар П.И.Чайковскийн “Хунт нуур” балет төрсөн байдаг. Нэг биеийн хоёр тал болсон хар, цагаан хун тэрсэлдэж, хайр, үзэн ядалт, хувь тавилангийн эргүүлэгт орооцолдохын цагт үнэнч хайр, үүрдийн тангараг ямар үнэ цэнэтэй болохыг балетын төгсгөл нотолдог билээ. Дэлхийн эмэгтэй балетчин бүхний мөрөөдөл нь хар, цагаан хунд гоцлох. “Хунт нуур” балет бүжигчдийн ур чадвар, дотоод сэтгэл, тэсвэр хатуужлыг сорьдог. Тиймдээ ч  өнөөдрийг хүртэл сонгодог урлагийн ноён оргилд бичигдсээр байна. Биднээс цааш үргэлжлээд хэдэн зуунд амьдрахыг хэн ч таашгүй. Зөвхөн энэ балетад гоцлохын тулд хэдэн жилээр нуурын эрэг сахиж, хун шувууны хөдөлгөөн, сэтгэлзүйн онцлогийг судалсан бүжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг ажээ. 

Гэвч цаг үе бүхэн өөр, өөрийн хунг бүтээдэг. Хэзээч хунд бүжиглэсэн балетчин өмнөх хунгаа хуулбарладаггүй ажээ. Учир нь тэд өөрсдийн мэдрэмж, дотоод сэтгэлээр өөрийнхөө хунг л бүтээдэг юм. Эртний германчуудын домог болон орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү балетын цомнол хоёр янз. Анхны цомнолыг Владимир Бегичев, Василий Гельцер нар дөрвөн үзэгдэлтэйгээр бичиж, “Хунгийн нуур” нэрээр Москвагийн Большой театрт 1877 оны хоёрдугаар сард тавьсан байдаг. Үүний дараа өөр хувилбараар 1895 оны нэгдүгээр сард Петербургийн Марийнскийн театрт тавьжээ. “Хунт нуур” балетын эх хувилбар зохиолын тухайд судлаачид олон янзын таамаг дэвшүүлдэг. Зарим нь орос үндэстний балет гэдэг бол зарим нь Германчуудын домгоос эхтэй гэх нь бий.

Харин хүн төрөлхтний таашаасан хамгийн гайхалтай хувилбар нь Чайковскийн балетын хөтөлбөр ажээ. Харин монголчууд анх “Хунт нуур”-тай 1975 онд танилцсан түүхтэй. Гоо үзэсгэлэн, ур чадвар, эелдэг зөөлөн ааль, хурц ширүүн зангаараа Монголын анхны хун гэсэн эрхэм хүндтэй нэрийг авсан балетчин бол Ардын жүжигчин Ю.Оюун агсан билээ. Хунд зөвхөн өөрийгөө золиосолж, дүрийнхээ ертөнцөөр амьдарч, зовлонг дааж чаддаг тэнхээтэй бүсгүйчүүд бүжиглэдэг ажээ. Тиймээс тэдний аль нэг нь илүү, дутуу гэж харьцуулах нь утгагүй. Ю.Оюун агсны араас хун болох хувь заяаг таван бүсгүй сонгосон юм. Тэд бол Монголын сонгодог урлагийн үе үеийн хунгууд.

Анхны “Хунт нуур” балетыг Оросоос мэргэжилтнүүд ирж тавьжээ. Тэд театрын бүжигчидтэй уулзахдаа л Ю.Оюун агсныг онцолсон гэдэг. Түүний уран нарийхан гар, хөнгөн хөдөлгөөн нь нисэж буй хун шиг харагдсан тухай дуурийн театрын архивт бичиглэн үлдээжээ. Тэрээр өөрийнхөө залуу нас, гоо үзэгсэлэн, дотоод мөн чанарыг зөвхөн цагаан хунгийн амьдралд зориулсан юм. Монголын үзэгчид “Хунт нуур”-ын утга санааг түүний тоглолтоос мэдэрсэн бас ухаарсан байдаг. Бүжигчин хүнд байх мэдрэмж, авьяас түүний бие, оюун ухаанд цогцолсон байв. Амьдралынхаа ихэнх хугацааг бэлтгэлийн байрандаа өнгөрөөж, балетын хүнд хэцүү техник, сургуулилтыг тэрээр амжилттай давсан юм. Балетад үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфридийн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Гүнжид дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайрт бүсгүйгээ сулладаг. Балетын чимэг болсон эсрэг дүр нь хар хун билээ. Тэрээр хурц ширүүн, омог бардам, ихэмсэг зантай. Хар хунгийн хийдэг 32 эргэлтийг Ю.Оюун агсан гайхалтай гүйцэтгэдэг байжээ. Түүнийг эргэлтээ хийхэд танхимд цугласан үзэгчдийн нижгэнэсэн алга ташилт Дуурийн театрыг доргиодог байсан тухайн үеийн “Урлаг” сонинд нийтэлсэн байна.

Харин түүний дараагийн хун бол гавьяат жүжигчин, балетчин Х.Гэрэлчимэг билээ. Тэр мөн л өөрийн цаг үедээ тодрон гарсан, Монголын сонгодог урлагийн түүхэн дэх өвөрмөц хун байжээ. Хэдийгээр цаг хугацаа улиран одож, нийгэм өөрчлөгдсөн ч хүний дотоод сэтгэл, хайр гэдэг нэг л хэвээрээ үлддэг. “Хунт нуур”-т үүний тухай өгүүлдэг болохоор өнөөгийн бидний нийгэмд, цаашлаад ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй. Балетчин Х.Гэрэлчимэг хунд бүжиглэхийн тулд дотоод сэтгэл зүйгээ бэлдэж, үзвэрийн дараа зааланд ганцаараа бэлтгэл хийдэг байсан тухайгаа дурссан. Тайзнаа гараад бүжиглэхэд яг л хун болсон мэт бодит ертөнц түүнд мэдрэгддэг байж.

Харин 2000 онд театрт дахин шинэ хун ирсэн нь гавьяат жүжигчин, балетчин Ч.Ганчимэг билээ. Тэрээр дотооддоо боловсрол эзэмшсэн анхны “Монгол хун” юм. Ч.Ганчимэг 19 настайдаа театрт ирж, хун болжээ. Түүний тухай балетмэйстр Б.Жамъяндагва “Ч.Ганчимэг бол дэлхийд нэр нь гарсан манай театрын прима балерина. XXI  зууны шилдэг бүжгэн жүжигчдийн нэг”  гэж хэлсэн байдаг. Энэ хоёр өгүүлбэр түүнийг ямар уран бүтээлч гэдгийг хэлэх шиг. Тэрээр хунд бүжиглэхдээ хунгийн цэгцтэй хөдөлгөөн, уян хатан байдлыг нь илэрхийлэхийг хүсдэг байж. Өдөр бүрийн бэлтгэл, бэртэл, шөрмөс татах, ядрах түүнд юу ч биш байв. Харин ч тайзан дээр гарахад хамаг бие нь хөнгөрөөд, өөрийн эрхгүй хунгаар дамжуулан хайрын тухай өгүүлж байгаадаа сэтгэл хангалуун болдог байж.

Харин энэ үеийн эрхэмсэг хун бол  Б.Саруул. Түүнийг үзэгчид шинэ үеийн, шинэ хун гэж өргөмжилдөг юм. Тэр ч ялгаагүй энэ цаг үед үзэсгэлэн гоо, уран чадвараараа өөрийнхөө хунг бүтээж яваа. Цагаан, хар хунгийн ялгаа, дотоод сэтгэлийг гаргахын тулд өдрийн ихэнх цагийг бэлтгэлтэй өнгөрөөдөг гэнэ. Гэвч хэзээ ч өөрийгөө дүрээ бүрэн гаргалаа гэж онгирч үзээгүй тухайгаа дурссан юм. Учир нь уран бүтээлч хүн цаг, минут бүр суралцдаг тайзан дээр хунд бүжиглэх бүртээ өөр, өөр мэдрэмж авдаг тухайгаа ярьсан юм. Хун болсон хувь заяа гэж ...   

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин