НҮБ-ын ажилтан Ж.Должинсүрэнгийн Тогтвортой хөгжлийн талаарх 10 эшлэл

2019-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа манай сонины арваннэгдүгээр сарын 4-ны дугаарт уригдсан НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газрын ажилтан Ж.Должинсүрэнгийн хэлсэн онцлох 10 эшлэл.  

 -Хөгжлийн асуудлыг нэгээр нь биш эдийн засаг, нийгэм, байгаль орчин гээд бүхий л салбартай нь уялдуулж цогцоор нь авч үзэх ёстой гэсэн хэлэлцүүлэг  дэлхийн улс орнуудын хэмжээнд эрчимтэй өрнөсөн.Үүний үр дүнд улс орнуудын хөгжлийн хандлага тогтвортой хөгжил рүү чиглэх ёстой гэж үзэж улс бүр хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан.


-Тогтвортой хөгжлийн зорилт гэхээр дэлхий нийтийн юм уу НҮБ-ын тусдаа зорилт мэт ойлгогдоод байдаг. Гэтэл тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилтуудад ядуурал, бүх шатны боловсролд сургуулийн хүртээмж чанар, эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөр эрхлэлт, төр засгийн институцийн тогтолцоо, засаглал гээд Монгол Улсад тулгамдаж байгаа бүх асуудал багтана.


- Монгол Улс үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийгэмд тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж, санхүүжүүлж чадах юм бол тогтвортой хөгжих бололцоо үүснэ.Манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд дулаарах нь сайн юм шиг хэрнээ илүү их эрсдэл, сөрөг үр дагавартай. Эдийн засгаар дамжиж хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах төрийн бодлого оновчтой байх ёстой.


-Тогтвортой хөгжлийг хангахын тулд эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг төрийн манлайлал  чухал. Тухайлбал, хөгжлийн тулгамдаж байгаа асуудал болох ядуурлыг бууруулахад зөвхөн эдийн засаг талаас нь анхаараад үр дүнд хүрэхгүй.


-Хамгийн эхэнд тогтвортой хөгжил гэж юу юм гэдэгт нийтээрээ нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт, цогц асуудлын хамаарлыг судалж төр, хувийн хэвшлийн оролцоог хангахад мөн л төр манлайлах үүрэгтэй. Үр дүнг бодлогодоо үе шаттайгаар суулгаж өгч хэрэгжүүлэх зэргээр дараалалтайгаар оролцох ёстой.


- Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийг харахад хөгжлийн бодлого төлөвлөдөг, зохицуулдаг механизм алдагдсан. Төр ямар ч чадавхигүй болсон учраас өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тогтвортой хөгжлийн зорилго Монголд амжилттай хэрэгжихэд хүндрэлтэй байна.


-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог сайжруулахын тулд Монгол Улс яаж алсын хараатай хөгжих юм. Алсын хараагаа хэрхэн томьёолж,  түүхий эдээс гадна оюун ухааны хэр их нөөц боломж буйгаа тодорхойлох хэрэгтэй.


-Салбар бүр тусдаа бодлоготой байх биш улсаараа нэг зүгт харсан эрхзүйн орчин нөхцлийг бүрдүүлэх чухал. Тухайлбал, уул уурхайн салбарын бодлого боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэцтэй хэрхэн уялдаж байгааг гаргаж ирж чиглүүлэх хэрэгтэй.


-Хөгжлийн нэгдмэл байдлыг хэн хариуцах вэ гэхээр Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогыг уялдуулж нэгдмэл байдлыг хангадаг институци байх ёстой. Төрийн дэргэд хөгжлийн бодлого гаргадаг эрдэмтэн судлаачдаас  бүрдсэн бүтэц ажиллавал илүү үр дүнтэй.


-Бодлого гэхээр урт хугацааных гэж ойлгож, түүнийг нь хийчихвэл сайхан болох юм шиг ярьдаг. Монгол Улсын өнөөгийн гажуудал, бодлого төлөвлөлтийн асуудал урт хугацааны хөгжлийн бодлогогүйгээс болоогүй. Сайжруулахын тулд төлөвлөлтийн тогтолцоог тодорхой болгож, эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн дотоодод биш НҮБ-ын зүгээс нэгдмэл уялдаатайгаар Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна.

Эх сурвалж: www.polit.mn

 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

7 цаг 46 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

15 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

15 цаг 25 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06