Д.ЖАВХЛАН
Дугуйн спортын ОУХМ, гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших өчигдөр олимпийн наадмын алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт мэргэжлийн дугуйчдын унаж хурдалдаг “Tailon-1” загварын унадаг дугуй бэлэглэлээ. Энэхүү дугуй нь 40 жилийн түүхтэй “Giant” фирмийн 2013 оны шинэ загвар аж. Түүнчлэн уг унадаг дугуйны нийт үнэ нь 40 орчим сая төгрөг гэнэ.
Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших дугуй бэлэглэх үеэр “Н.Түвшинбаяр аваргын өвдөгний бэртэл эдгэрэхэд дугуйн спорт хамгийн тохиромжтой юм. Тиймээс дугуйгаар сайн хичээллэж 2016 оны олимпод дахин амжилт гаргаарай хэмээн ерөөе” гэв. Аварга маань 10 настай байхаасаа унадаг дугуйгаар хичээллэдэг байж. Сонирхуулахад энэхүү дугуй нь Н.Түвшинбаяр аваргын тав дахь унадаг дугуй нь юм.
