Улаанбаатар утаатай байх нь АН-д ашигтай юу?

2019-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Утааны асуудал улс орны эрх ашиг гэхээсээ илүү намуудын хувьд улс төрийн тоглолт хийх нэг сэдэв болсоор ирсэн.   Одоо ч энэ асуудал үргэлжилж байна.   МАН –ын зүгээс нийслэлд түүхий  нүүрс оруулахыг хориглож, шахмал түлш үйлдвэрлэж, нийлүүлэх аргыг сонгон хэрэгжүүлж байна.  Энэ асуудал дээр алдаа оноо байгаа нь үнэн.  Гэхдээ гадаа дулаахан болоод ч тэр үү утаа нэлээд багасчээ.  Гэхдээ АН-ын зүгээс МАН-ын хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулах шахмал түлшний аргыг төдийлөн сайшаахгүй байгаа. Нөгөө талаар энэ нь Улаанбаатар утаатай байх нь АН-д ашигтай болж харагдаад байгаа юм.  Үүний нэг илрэл нь НИТХ дахь АН-ын бүлгээс сайжруулсан түлшний асуудлаар энэ сарын 4-нд  нийтийн сонсгол  зохион байгуулах юм.  Гарц шийдэл, ажил хэрэг ярихаас  илүү нэлээд улстөржсөн уур амьсгалтай болох сураг дуулдаж байна.  Уг нь бүлгийн дарга Ц.Баатархүү “…Албан тушаалтнуудын ярьж байгаа мэдээллүүд бүгд зөрүүтэй байна. Нэгдсэн мэдээлэл өгөөч гэж дүүрэг, дүүрэг дэх иргэдээс санал, гомдол ирсээр байна. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, албаныхныг цуглуулсан нийтийн сонсголыг хийх ёстой” гэсэн байна.  Энэ нь нэг  Төрийн бүх мэдээлэл нээлттэй байх учиртай. Иргэд мэдэх эрхтэй. Гэхдээ сонгууль тулсан. Нөгөө талаар тэд нөгөө л аргаа хэрэглэж, улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж мэднэ.  Ер нь сайжруулсан шахмал түлш яг ямар үр дүн үзүүлэхийг өнөөдөр дүгнэхэд эрт байгаа юм. Тун удахгүй хэдхэн хоногоос  АН-тай АН-гүй  байгаль өөрөө шалгаад дүгнээд л өгөх асуудал. Мөн АН-ынхан маань өмнө нь өөрсдөө эрх барьж байсан.  Тэгэхдээ утааг арилгаж дийлээгүй юм. Энэ бол бодит үнэн. Гэтэл тэд өнөөдөр МАН-тай хийх улс төрөө утаагаар үргэлжлүүлэхээр яарч  л байдаг.  Тэд уг нь эхлээд эхлээд 2012-2016 онд утааг бууруулахаар улсын, төслийн хэчнээн тэрбум төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдгээ нийслэлийн иргэдэд тайлагнах хэрэгтэй юм. Иргэд мэдэх эрхтэй билээ. Өнгөрсөн жил Үндэсний аудитын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудад өгсөн дүгнэлтээ танилцуулсан. Түүгээр “…2012-2016 онд хэрэгжсэн Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар цэвэр агаар” төслөөс 4.5 сая ам.доллар, “Цэвэр агаар” сангаас 2011-2015 онд нийт 32.2 тэрбум төгрөг зарцуулсан. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 2016 оны тооллогын бүртгэлд 111.7 мянган сайжруулсан зуух бүртгэгдсэн байхад аудитаар тогтоосон дүнгээс 65.2 мянгаар зөрүүтэй. Гэрээгээр 2012-2013 онд 18.9 мянган тонн түлш нийлүүлэхээс гүйцэтгэлээр 8000 тонныг нийлүүлсэн. Улаанбаатар хотын утаанд эзлэх хорт бодисын агууламж 2012 онд 30 хувь, 2016 онд 70 хувиар багасна гэжээ. Тэгвэл 2016 оны байдлаар 70 хувиар буурах биш таван хувиар өссөн үзүүлэлт гарсныг ЦУОШГ-аас авсан мэдээллээр аудитад дүгнэжээ. Үүнийг уг нь мартаагүй л байлтай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.1  БААСАН  №217  (6184 )  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

12 цаг 51 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин