Б.Мөнхтөр: Сэлэнгэчүүд хөрс хамгаалах тэг технологи нэвтрүүллээ

2019-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.   -Энэ онд тохиож буй Атар газар эзэмшсэний түүхэн ой Сэлэнгэ аймагтай салшгүй холбоотой. Атрын анхны шанг татсан аймгийн хувьд төлөвлөсөн ажил олон бий байх?  -Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмс, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Тэр ч утгаараа Сэлэнгэ ойн арга хэмжээг баяр наадам гэхээсээ илүүтэйгээр амжилт бүтээлийг дээдэлсэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, тариаланчдаа алдаршуулж байна. 2019 он гарсаар зохион байгуулж байгаа бүхий л томоохон ажил арга хэмжээгээ Атрын 60 жилтэйгээ аймгийн зүгээс уяж холбож хийх болсон. “Атрын нутгийн хурд” бүсийн уралдаан, Атрын 60 жилийн ойн туг, хүндэт дэвтрийг 17 сумаараа аялуулж, атарчидаа алдаршуулахаас эхлээд цөөнгүй ажил төлөвлөсөн. -Энэ жил аймгийн тариаланчид хэчнээн га талбайд тариалалт хийв. Ургац арвин уу? -Сэлэнгэ аймаг нийт 305.3 мянган га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 170.0-190 мянган га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалдаг. Энэ онд 194.4 мянган га-д тариалалт хийснээс 148.6 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д тэжээлийн ургамал, 34.3 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тариалж, 193.2 мянган тонн үр тариа, 33.2 мянган тонн төмс, 28.8 мянган тонн хүнсний ногоо хураан авахаар төлөвлөсөн. -Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн хөрс хамгаалалт, парк шинэчлэлт ямар хэмжээнд байна вэ? -Аймгийн хэмжээнд 285 аж ахуйн нэгж, 150 гаруй иргэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Хөрс гэдэг бол газар тариалангийн хувьд  амин зүрх гэсэн үг. Хүмүүс бидний бие муудахад ажлын бүтээмж буурдаг шиг хөрсний үржил шим буурахад нэгж га талбайгаас хураан авах ургацын хэмжээ дагаад л буурч байгаа. Иймээс бид хөрсийг хамгаалах бодлого боловсруулсан. “Атрын III аян”-ы үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Ургамал газар тариалангийн хүрээлэн, тариаланчид, Хөрс-агрохимийн лабораториос бүрдсэн ажлын хэсэг тариалангийн хөрсийг шинжилж, 17 сумын 276857 га тариалангийн талбайн дундаж дээжийг бүрдүүлэн авсан. Шинжилгээний дүнгээр атар эзэмшиж эхлэх үед хөрсний ялзмагт үеийн зузаан 47 см-ээс дээш ялзмагийн агуулалт 4.3-7.0 хувь байсан бол сүүлийн судалгааг  харахад хөрс 40.5, хүрэн хөрс 57.1, элсэнцэр хөрс 71.8 хувиар ялзмагийн агуулалт буурч, нийт талбайн 21 хувь нь хүчтэй, 32 хувь нь дунд, 47 хувь нь сул элэгдэлтэй гэсэн дүн гарсан. Өөрөөр хэлбэл хөрсний бүтэц алдагдаж элэгдэлд маш хүчтэй нэрвэгдсэн гэсэн шинжилгээний дүн байгаа юм. Тиймээс газар тариалангийн талбай яахын аргагүй хамгийн эхэнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг болоод байгаа. Энэ чиглэлээр  нэлээдгүй ажил зохион байгуулж байна. Жишээлбэл,  мал амьтнаас тариалангийн талбайг хамгаалах зорилгоор Цагааннуур суманд 30.0 мянган га талбайг 150 км, Орхон суманд 3980 га талбайг 50 км-ийг хашаажууллаа. Энэ онд Ерөө, Мандал, Баянгол сумын 20.0 мянган га талбайг хашаажуулах саналыг хүргүүлээд байна. Тариаланчид  өөрсдийн хөрөнгөөр мөн хийж байна. Үндсэн хөрс сайжруулах арга бол хөрсний ялзмагийн агууламжийг нэмэгдүүлэх юм. Мөн газар тариалангийн өндөр хөгжилтэй орнуудын хөрс хамгаалах технологийг орон нутагтаа нутагшуулах замаар тэг технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Хөрс хамгаалах бас нэг гол хүчин зүйл нь техникийн парк шинэчлэлт байдаг. -Аймаг газар тариалангийн салбартаа ямар бодлого баримталж байна вэ? -Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй байлгах, сүлжээгээр хөгжүүлж бүтээмжийг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоон, үр тарианы сэлгээн дэх таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг асуудал дээр онцгой бодлого барьж  ажиллаж байна. Ер нь бол Сэлэнгэ аймаг эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг. Бид  газрын үржил шим, үр өгөөж, таримал ургамлын үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Үрийн сорт чанарыг сайжруулах замаар га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. -60 жилийн хугацаанд Сэлэнгэ нутгаас төрөн гарсан атрын баатар, алдартнуудаас танилцуулахгүй юу? -Атар газар эзэмшсэнээс хойш аймгийн хэмжээнд 31 Хөдөлмөрийн баатар, 24 гавьяат төрөн гарсан байна. Сэлэнгэ аймаг Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонтой цор ганц аймаг.  Гурван одонтой аймаг болоход манай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн энэ аваргуудын оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн үржил шимт хөрсөндөө тариа будаагаа ургуулж, Монгол түмнээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өнөөдрийг хүртэл хангаж ирсэн хөдөлмөрч бүтээлч энэ хүмүүсээрээ бахархаж явдаг. -Сэлэнгэ аймгийн хураан авсан ургац ямар хэмжээтэй гарах бол...? -Аймгийн хэмжээнд 60 жилийн хугацаанд 8293.9 мянган тонн үр тариа, 1112.9 мянган тонн төмс, 665.5 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн ардаа гурил будаа, төмс, хүнсний ногоогоор  хангасан  судалгаа гаргасан. Энэ бага тоо биш. Цаашдаа ч хүн ардаа гурилтай, ногоотой байлгах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэх болно. -Сэлэнгэ аймгийн хамгийн их, хамгийн бага ургац авсан жил хэдийд байсан бол. Тэр цаг үе ямархуу нөхцөл байдалтай байв? -1969 оны тахиа жилд Сэлэнгэ аймаг хамгийн бага ургац хураан авч байсан юм билээ. 138.3 мянган га талбайд үр тариа тариалж га-аас 31.6 мянган тонн үр тариа, 1.8 мянган тонн төмс, 1.1 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байдаг. Энэ нь тухайн үед байгаль цаг уурын хүчин зүйлээс нөлөөлсөн гэж ахмад тариаланчид дурсан ярьдаг. Харин 1988 оны луу жилд хамгийн их ургац авч байсан байдаг. 181.5 мянган талбайд үр тариа тариалж нэгж га талбайгаас 323.4 мянган тонн үр тариа хураан авч байсан. Мөн 2012 оны луу жилд 140.1 мянган га талбайд үр тариа тариалж нэгж га талбайгаас 246.1 мянган тонн үр тариа хураасан.  Хоёр ч луу жилд Сэлэнгэчүүд өндөр ургац авч байсан нь бас сонин юм шүү. -Анхны атар газрыг хагалж байсан Сэлэнгэ нутгийн газрын талаар багахан түүх хуваалцахгүй юу? -1959 онд Атрын анхны аянаар Сүхбаатар хотын Залуучуудын нэрэмжит шинээр байгуулагдсан Зэлтэр САА-д 15 мянган га атар газар эзэмшихээр төлөвлөж, 31 гинжит трактор зургаан белорусс трактор, хоёр шатахуун зөөх машинтай ажлаа эхлүүлсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр үед 16 мянган га атар газар хагалж, 848 га-д буудай тариалж га-гаас 11.7 центнер ургац авсан түүхэн баримт САА-н баримт бичигт үлдсэн. Тухайн үед атрын анхны шан татах, атар газар эзэмших ажилд зөвхөн тариаланчид бус тэр үеийн сангийн аж ахуйн эмч, багш гээд байгууллагуудын хүн бүрийн хамтын хүчээр өнөөдрийн энэхүү газар тариалангийн үндэс суурь тавигдсан гэж  боддог. -Эрчимжсэн мал аж ахуй тариалангийн бүс нутгийн хөгжлийн талаар тодруулахгүй юу? -Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болох тухай асуудал 2005 оноос эхлэн яригдаж, 2007 он, аймгийн ИТХ “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хослон эрхлэх стратегийн бүс нутаг” болгох тухай тогтоолыг гаргаж байсан. Энэ санаачлагыг тухайн үеийн аймгийн Засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гаргасан. Мөн 2018 онд Засгийн газрын 131 тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Ингэж бид олон жил хүсэн хүлээсэн тариалангийн бүс нутгаа тогтоолгож чадсан. Мэдээж малчдаа хавчиж гадуурхахгүй. Малчид малаа эрүүлжүүлэх, эрчимжүүлж үүлдэр угсааг нь сайжруулж, толгойн тоог багасган, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж   ажиллах цаг болж байна. Байгаль цаг уурын нөхцөл, ургамлын бүрхүүлийн бүтэц өөрчлөгдөж багасаж байгаагаас шалтгаалан тоо толгойг багасгах шаардлага жил ирэх бүр нэмэгдэж байна. Жишээлбэл, манай аймаг 1.5 сая толгой малтай. Үүний 750 мянга нь хээлтэгч бусад нь эр, сувай төл мал. Эр сувай, төл малаа эргэлтэд оруулж борлуулж байх хэрэгтэй байгаа юм.   Үхрийг шар болтол нь маллах шаардлага байхгүй болж байна шүү дээ.  Тиймээс эрчимжсэн мал аж ахуй эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн дэмжин ажиллана. Би дээр тариалангийн талбайн хөрсийг хамгаалах зорилгоор сэлгээний ургамлыг нэмэгдүүлэх талаар хэлсэн. Энэ нь сэлгээнд малын тэжээл тариалж орон нутгийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч малчдад хөнгөлөлттэй үнээр борлуулах, малчдыг тэжээлээр хангах нэг боломж юм.  Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэн байгалийн хадлан багасаж байна. Тиймээс “Эрчимжсэн үхрийн аж ахуй” хөтөлбөрийг аймгийн   ИТХ-аар батлуулсан. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэвэр эрлийз мал 373.1 мянган толгойд хүрч 2014 оноос 10.4 хувиар өссөн. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр нийт 193 иргэн, аж ахуйн нэгж үйл    ажиллагаа эрхэлж байна. Манай аймагт эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа олон сайхан туршлага байгаа. Жишээлбэл, “Газар агро”, “Сэлэнгэ тариа”,” МАКС агро” зэрэг сүүний болон махны чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж яваа компаниуд бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.10.31  ПҮРЭВ  №216  (6183 )  
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

1 цаг 40 мин
“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

“Айдас”-тай хүмүүст Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх нь ашиггүй, бас аюултай!

14 цаг 26 мин
АН-ын гишүүд: Анхан, дунд шатны гишүүдийнхээ оролцоог бодитоор хангаж байгаагаараа шинэ дүрмийн ач холбогдол оршиж байна

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн

Өчигдөр 21 цаг 16 мин
Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Цахим мөрийтэй тоглоомыг хориглолоо

Өчигдөр 15 цаг 26 мин
“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

“…Д.Бум-Очир жагсаалыг зохион байгуулж, Д.Батлут Эрдэнэтээс хүмүүс зөөж дэм болж байна” гэв үү?!

Өчигдөр 09 цаг 28 мин
Мексикт шүүгч нарыг анх удаа ард түмнээс сонгоно

Мексик улсад анх удаа болох шүүхийн сонгууль ирэх ням гарагт болох гэж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
“Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн М

Өчигдөр 06 цаг 00 мин
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник техно

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж үзээгүй шахуу юм байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэлээ орон даяар хэлэлцүүллээ

Өмнөх парламентын шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оноос хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин