П.Галиндэв: С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Үндэсний мэдээллийн төв”-д  АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж мэдээлэл хийв. Түүнийг халз мэтгэлцээнд дуудсан боловч АН-ын дарга мэтгэлцээнд ирээгүй юм. "Ардчилсан намын шинэчлэл" хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “АН-ын удирдлага МАНАН болсон уу, С.Эрдэнэ төмсөгдүүлсэн улс төрч мөн үү, хэн нь цагдаад шалгуулах ёстой вэ гэсэн асуудлуудад цэг тавиад мэтгэлцэх ёстой байсан ч намын дарга маань ирсэнгүй. Мэтгэлцээнд зориулан С.Эрдэнэ даргатай холбоотой баримтуудыг авч ирсэн. П.Галиндэв нь АН-ын гишүүн биш гэсэн мэдэгдэл гаргасан байсан. С.Эрдэнэ үүнийг ганц цаасаар нотлохгүй. АН-д элссэн өнгөрсөн 10 жилийн  хугацаанд өнөөг хүртэл би хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан.  СХД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, шат шатны бүхий л сонгуульд алгасалгүй оролцсон. С.Эрдэнэ АН-ын дотоод сонгуулийг будлиулж, намын даргад хариуцлага тооцох заалтыг байхгүй болгочихсон. Ямар ч сайхан дүрэм бичиж өгсөн бохир улстөрчид засчихдаг юм байна. С.Эрдэнийг намаасаа явуулж байж төр хийгээд нам маань  цэвэршинэ. 1996-2000 онд С.Эрдэнэ БГД-ийн Засаг даргаар ажиллаж  байхдаа БГД-ийн ихэнх газруудыг хувьдаа авчихсан, 2004-2008 онд НДЕГ-ын даргаар ажиллаж  байхдаа хууль бусаар хувьдаа мөнгө завшсан хэргээр шалгагдаж, хоригдож байсан ч Ц.Элбэгдорж хэргийг нь хэрэгсэхгүй болгож сулласан. Тэгэхээр С.Эрдэнэ бол Ц.Элбэгдоржийн барьцааны хүн юм. Энэ талаар С.Эрдэнэтэй мэтгэлцэхэд бэлэн байна. Энэ бүхий л асуудлуудаа хууль шүүхийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Энэ бүхнийг тодорхой болгохгүй бол огцрох хүртэл нь тэмцэнэ” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 57 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09