А.Санжмятав: Үндсэн хуульд хувийн сургуулийн асуудлыг оруулах шаардлагагүй

2019-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Монголын багш нарын холбооноос Монгол Улсын үндсэн хууль дахь боловсролын агуулгад өөрчлөлт оруулах чиглэлээр УИХ-ын дарга Занданшатар болон холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаагаа илэрхийлэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Монголын багш нарын холбооны ТУЗ-ын гишүүн А.Санжмятав “Монгол Улсын хөгжлийн гарц бол боловсрол юм. 1992 оны Үндсэн хуульд заасан заалтууд өнөөгийн боловсролийг цааш хөтлөхөд учир дутагдалтай байна нийцэхгүй байна. Тиймээс бид хэд хэдэн саналуудыг Үндсэн хуулийн нэмэлэт өөрчлөлтөд оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Гурван сая хүн амтай манай улсад 300 гаруй хувийн ЕБС-ийн сургуулиуд байна. Боловсрол олгоход хүн бүхнийг адил тэгш үзэх ёстой. Нэг сая хүүхдийн 400 хүүхэд нь жилийн 400 мянган төгрөг, 600 мянган хүүхэд тэрбум төгрөгийн төсвөөр сурч байна. Боловсролыг хүүхэд бүрт тэгш олгох ёстой. Тэр хүүхэд толгойтой байлаа гээд энгийн хүүхэд орхигдох ёсгүй. Багш нараа ч гэсэн адил чадавхижуулах ёстой. Үүнд төр анхаарлаа хандуулах ёстой. Хувийн сургууль, энгийн сургуульд суралцдаг хүүхдүүд, багш нарын ялгаа тэнгэр газар шиг байна. Хувийн сургууль байгуулах тухай заалт Үндсэн хуульд хуульчлагдах заалт биш. Үүнийг эсэргүүцэж байна. Энэ саналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт хэлэлцэхгүй байж болохгүй. Хэрэв хэлэлцэхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна” гэлээ. Боловсрол олгоход хүнийг адил тэгш үзнэ, боловсролын үйлчилгээ хүн бүрд тэгш боломжийг олгоно, боловсролын агуулга аливаа шашин, үзэл суртлаас ангид байна, ерөнхий боловсролоор монгол хүн, монгол улсын иргэн бэлтгэнэ, Мэргэжлийн боловсролоор үндэсний хүний нөөцийг чадваржуулж чанаржуулна, багш ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мэргэжлийн ажиллах нөхцөл, бололцоог төр бүрдүүлнэ гэсэн заалт нэмэх тухай санал дэвшүүлж байгаа аж. Мөн хувийн сургууль байгуулан ажиллуулах тухай заалтыг хасах тухай эргэцүүлж үзэхийг хүсжээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09