“Талын түмэн адуу 2019”-д оролцохыг уриалав

2019-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу-2019” эвент тав дахь жилдээ ирэх сарын 1-3-нд болох талаар БОАЯЖ, Соёл урлагийн газар, “Мөнх харилцаа” ТББ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат “Энэ жил 21 аймгийн адуучид ирж оролцож байгаа нь эвентийн онцлох үйл явдал болж байна. Мөн зохион байгуулалтын арга хэмжээ нэлээн өргөссөн байгаа. Тодруулбал,БОАЯЖ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар гэсэн дэмжигч 30 гаруй байгууллагын оролцоотойгоор 40 гаруй сая төгрөгийн төсөвтэйгөөр гурав хоногийн хугацаанд зохион байгуулна” гэв. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Х.Болормаа “Талын түмэн адуу-2019” эвентийг манай газраас  энэ жил дэмжин ажиллаж байна. Энэ эвентийг дэмжиж байгаагийн нэг шалтгаан нь монголчуудын ахуй амьдрал, нүүдлийн соёл ялангуяа, адуу дагасан  ёс заншлыг сурталчилсан соёлын том арга хэмжээ гэж үзэж байгаатай холбоотой юм” гэж ярилаа. Ирэх сарын эхээр болох энэ арга хэмжээнд бусад аймгийн биет бус өвийг өвлөсөн хүмүүс оролцохоор ирж байгаад манай байгууллагын зүгээс ач холбогдол өгч байгаа. Түүнээс гадна арга хэмжээг зохион байгуулагчидтай хамтраад Монголд алдартай уран дархны хийц бүтээлээс толилуулах үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна гэв. Адуу дагасан өв соёл арга хэмжээний үеэр болох дээлтэй барилдаан, удамт монгол хүүхдийн морьтон жагсаал, сүлдэнд мөнхөрсөн хүлэг дуу дуулаач, гэрэл зургийн  уралдаанд зочид төлөөлөгчид оролцох боломжтой юм байна. Энэ арга хэмжээг зохион байгуулах нэг шалтгаан нь өмнө арваннэгдүгээр сард малчид, тал нутгийнхан адуугаа уургалдаг байсан соёлыг хадгалах, бүс нутгийн том арга хэмжээ болгох ялангуяа, Зүүн хойд Азийн аялал жуулчлалын урсгалд оруулахыг зорьж байгаагаа эвентийг зохион байгуулагчид онцолсон юм. Түүнээс гадна гурав хоног үргэлжлэх арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүсийг  фэйсбүүк цахим хуудаст нээсэн “Талын түмэн адуу-2019” пэйж хуудсаар холбогдож байрлах байраа захиалж, бүртгүүлж урьдчилан захиалгаа өгөхийг хүслээ. “Мөнх харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат энэ арга хэмжээний үеэр зохион байгуулдаг гол арга хэмжээний нэг  “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” дуу дуулаачийн уралдааны шагнал долоон сая төгрөг болсон байгаа. Тиймээс адууны тухай уртын болон богинын дуугаар тэмцээнд оролцоорой гэж байлаа. Эх сурвалж www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09