НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужагийн хэлсэн онцлох 10 эшлэл

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_72793" align="aligncenter" width="850"] -НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Тогтвортой хөгжлийн зорилгын хоёрдугаарт орсноор 2030 он гэхэд өлсгөлөнг бүрэн зогсоохын төлөө ажиллаж байна.[/caption] "Зуун мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” буландаа НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужаг урьж ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэе.  -Манай байгууллага 2030 он гэхэд дэлхий даяар өлсгөлөнг болон түүний бүх төрлийг зогсоох том зорилготой ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн зорилгын хоёрдугаарх буюу Өлсгөлөнг зогсоох зорилгын төлөө ажиллаж байна . Өлсгөлөн гэдэг нь зөвхөн идэх хоолтой байхаас гадна хангалттай хэрэгцээт шим тэжээлээ хоол хүнсээр дамжуулан авч чадаж байгаа эсэхээр тодорхойлогддог. -Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум хүрнэ. Энэ есөн тэрбум хүнийг шим тэжээлтэй, олон нэр төрлийн шим тэжээл бүхий хоол хүнсээр хангалттай хэмжээгээр хангах шаардлага үүсч байна. Тиймээс хүнсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд байгалийн нөөцөө доройтуулахгүй, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. -Дэлхийн хүн амын 10.8 хувь буюу 820 сая хүн хоолоо хаанаас олж идэх вэ гэсэн асуудалтай амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа хэрнээ өлсгөлөн хүний тоо нэмэгдэж байгаа нь яах аргагүй санаа зовох асуудал болж байгаа юм. 820 сая гэж тоолж байгаа тодорхойлолт нь эрүүл амьдрахад шаардлагатай калорио авч чадахгүй буюу хэт өлсгөлөнд нэрвэгдсэн өлмөн зэлмэн хүмүүсийг хэлж байна. -Харин зөрчилдөөнтэй бүсэд амьдардаг, улирлын чанартай ажил эрхэлдэг, ажилгүй, мөнгөгүй болчихвол хүнсээ худалдаж авч чадахаа больдог зэрэг хүнсний баталгаагүй байдалд амьдарч байгаа хүмүүсийг тоолвол дэлхий даяар хоёр тэрбум хүн байна. -Монгол орны хувьд шим тэжээлийн дутагдлыг багасгахад хүрсэн үр дүнгийн талаар сайн мэдээ бий. Өсөлтийн хоцролттой болон туранхай, тураалтай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурсан. Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад энэ үзүүлэлтээр Монгол Улс хамгийн сайн байгаа. -НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоогоор 400 мянган хүн эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахад хэрэгцээтэй илчлэгээ бүрэн хэмжээнд хүртэл хангалттай авч чадахгүй байгаа бөгөөд ямар нэгэн дэвшил сүүлийн таван жилд гараагүй байна.  Хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдсээр байна. 2006 онд долоон хувь байсан хүүхдүүдийн таргалалт 2016 онд бараг 12 хувь болтлоо өссөн, нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүдийн дунд цус багадалтын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. -Зөв хүнсээ сонгож идэхгүй, цөөн төрлийн хүнсний хэрэглээтэй, шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байгаагаас Монгол Улсын хувьд өлсгөлөнгийн ойлголт нь шим тэжээл дутлын асуудал болж байна гэж хэлж болно. Энэ нь урт хугацаандаа өвчлөлийг нэмэгдүүлж, хүнсний аюултай байдлыг үүсгэж байна. Цэвэршүүлсэн цардуул, элсэн чихэр, өөх тос, давс болон боловсруулсан хүнсний хэрэглээ улам нэмэгдсээр. -2016 онд хийсэн судалгаагаар хоол хүнсний хүчин зүйлээс улбаатай зүрх судасны өвчлөлөөр нас барсан хүний тоо нийгмийн насны ангилалд хуваагдах хэмжээгээр авч үзэхэд Монгол Улс дэлхийд хоёрдугаарт орж байсан. -Монгол Улсад давуу тал их байна. Хүн амын хувьд залуу, өндөр боловсролтой иргэдийн тоо олон байна. Тиймээс иргэдийг мэдлэгжүүлэхэд илүү амархан. Ялангуяа нийгмийн бүх харилцаанд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг. Энэ нь маш сайн талтай. Залуусыг хөдөө аж ахуйтай илүүтэй холбох, дижитал буюу цахим инновацийг нэвтрүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх тал дээр ажиллаж, суурь судалгаануудыг хийж байна. Яг зөв хувилбараа гаргаад авбал Монголын хөдөө аж ахуйн салбарт маш их боломж бий. -Хүн бүр өөрөөсөө эхэлж, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, шош, самар болон бүхэл үрийн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх, ханасан тос, давс, цэвэршүүлсэн цардуул, сахарын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүн, ундааны хэрэглээгээ багасгах, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний хэрэглээг багасгаж оронд нь төрөл зүйлээр элбэг хоол хүнс, уламжлалт хүнсийг сонгож хэрэглэх зэргээр эрүүл сонголтыг хийж, түүнчлэн бидний хэрэглэж буй хоол хүнсний байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаарх өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэхийг хичээе. Эх сурвалж:www.polit.mn   
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12