Яавал саарал жагсаалтад ордог вэ?

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.БАТЖИН Монгол Улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад орох асуудлаар тал бүрээс байр сууриа илэрхийлж байна. Гэтэл энэ шуум нь дунд яг яавал энэ жагсаалтад ордог талаар хүмүүс төдийлөн дэлгэрэнгүй ярихгүй байгаа. Тэгэхээр үүгээр энэхүү үйл явцын талаар ФАТФ-ын цахим хуудас дээрх эх сурвалж дээр үндэслэн тайлбарлая. Юун түрүүнд тодруулж хэлэхэд ФАТФ байгууллагаас албан ёсоор саарал эсвэл хар гэсэн жагсаалт гэж гаргадаггүй. Уг байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдал бүхий буюу өндөр эрсдэлтэй улсын жагсаалтыг зарладаг ба үүнийг энгийнээр “саарал жагсаалт” хэмээн нэрлэдэг.  Харин ФАТФ-ын зөвлөмжийг огт дагадаггүй, хамтран ажилладаггүй улсуудын жагсаалтыг “хар жагсаалт” гэж ярьдаг.

ФАТФ-ын хяналтад орох үйл явц

ФАТФ-аас олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй мөнгө угаахтай тэмцэх тал дээр хоцрогдолтой байгаа улс орнуудыг тогтмол тодорхойлж, хянаж байдаг. ФАТФ-ийн Олон улсын хамтын ажиллагааны бүлэг нь үүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Хяналтад оруулах эсвэл жагсаалтад оруулах үйл явц нь анх 2007 онд эхэлсэн бөгөөд 2009, 2015 онд сайжруулан өөрчилсөн байна. ФАТФ нь тухайн улсаас үүдэлтэй аюул занал, эмзэг байдал эсвэл харьяаллын хүрээнд үүсэх тодорхой эрсдэлийг үндэслэж хяналтдаа оруулдаг. Тухайлбал, аливаа улсыг хяналтдаа авч, хар эсвэл саарал жагсаалтад оруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үздэг. Үүнд:
  • Тухайн улс нь ФАТФ маягийн бүсийн байгууллага (Монгол Улсын хувьд Ази номхон далайн бүсийн байгууллага)-д гишүүнээр элсэхгүй, үйл ажиллагаанд оролцдоггүй эсвэл харилцан үнэлгээний үр дүнг цаг тухайд нь хүргүүлэхгүй, мэдээлэхэд саад учруулбал;
  • Тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх үйл ажиллагаанд гажуудал үүсч, улмаар үүссэн аюул, эрсдэл нь үнэлгээ хийж байгаа төлөөлөгчдийн анхаарлыг татахуйц өндөр хэмжээнд хүрвэл;
  • Харилцан үнэлгээний үр дүнд муу үнэлгээ авбал. Ялангуяа, дараах чиглэлээр дутагдалтай гарвал:
  • Техникийн хэрэгжилт буюу 40 зөвлөмжөөс 20 ба түүнээс дээш үзүүлэлт дээр хангалтгүй болон зарим нь хангалтгүй гэсэн үнэлгээ авах (Монгол Улс 2017 онд таван зөвлөмж хангалтгүй, 15 зөвлөмж зарим нь хангалтгүй гэж анхааруулга авч байснаас өдгөө хангагдаагүй зөвлөмж байхгүй, зарим нь хангалтгүй таван зөвлөмжтэй байгаа);
  • 3, 5, 6, 10, 11, 20 зөвлөмжүүдээс гурав ба түүнээс дээш дээр хангалтгүй болон зарим нь хангалтгүй үнэлгээ авах;
  • Үр дүнтэй байдлын буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс есөд нь муу болон дунд зэргийн үнэлгээ авах (өдгөө дөрвөн зөвлөмж муу болон дунд үнэлгээтэй үлдээд байгаа);
  • Үр дүнтэй байдлын зургаа болон түүнээс олон үзүүлэлтэд муу үнэлгээ авах юм бол саарал цаашлаад хар жагсаалтад ордог.
Улс орнууд нь Олон улсын хамтын ажиллагааны бүлгийн хяналт буюу хар, саарал жагсаалтад орохдоо мөн тодорхой шатыг дамждаг. Ингэхдээ харилцан үнэлгээний үр дүнг үндэслэн нэг жилийн хугацаатай ажиглалтад орох ба ФАТФ болон түүнтэй төстэй бүсийн байгууллагын шаардлага, зөвлөмжийг биелүүлж, үүсээд байгаа учир дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байгаа эсэхийг албан ёсоор шалгадаг. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлыг үргэлжлүүлэн үнэлэхдээ мөн л техникийн 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт дээр гарсан ахицыг харгалздаг. Хэрэв ФАТФ нь стратегийн дутагдлыг арилгахад хангалттай ахиц гараагүй байна гэж үзвэл үүсээд байгаа дутагдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan)-г тухайн улстай хамтран боловсруулна. Олон улсын хамтын ажиллагааны бүлэгт хамрагдаж, жагсаалтад орсон бүх орны хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэлийг хийх болно гэсэн улс төрийн дээд түвшний амлалт, хүчин чармайлтыг ФАТФ-ын зүгээс шаарддаг.

Олон нийтэд зарлах

ФАТФ нь жил бүр гурван удаа хоёр, зургаа, аравдугаар сард хуралддаг ба хурал бүрийн эцэст хоёр тусдаа хэвлэлийн мэдэгдэл гаргана. Эдгээр мэдэгдлүүд нь улс орнуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийсэн ажлын товч хураангуй ба шийдвэрлэх шаардлагатай стратегийн дутагдлуудын жагсаалтыг гаргаж, мэдээлдэг. Эдгээр мэдэгдэл нь хяналтад байгаа улсуудын дутагдлыг тухайн үед үүссэн эрсдэлийн түвшинтэй дүйцүүлэн тодорхойлдог.

ФАТФ-ын олон нийтийн мэдэгдэл

ФАТФ-ын мэдэгдэлд хяналтад оруулсан улсуудыг хоёр хуваадаг.
  • ФАТФ-ын зүгээс гишүүн болон гишүүн бус улсуудад анхааруулга болгож харилцахдаа холбогдох эрсдэлийг харгалзан үзэн нэмэлт хяналт тавих шаардлагатай орнуудыг энд багтааж мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр улсыг саарал жагсаалтад орууллаа гэж үздэг. Нэмэлт хяналт тавих гэдэг нь тухайн улсын харилцагчийн талаарх зохих түвшний нэмэлт мэдээллийг шаардах, хөрөнгийн эх үүсвэр нарийвчлан тодорхойлох, аливаа бизнесийн харилцааг өргөн хүрээнд хянах зэрэг багтана.
  • ФАТФ-ын зүгээс урд нь анхааруулга өгч байсан ч урт хугацаанд стратегийн ноцтой зөрчил оршин буй арга хэмжээ авахгүй байгаа улсуудыг энд зарлах ба ФАТФ-аас гишүүн болон гишүүн бус орнуудыг, цаашлаад олон улсын санхүүгийн тогтолцоог хамгаалах зорилгоор сөрөг арга хэмжээ авч байгааг зарладаг. Сөрөг арга хэмжээнд тодорхой хяналт шаардлагыг дахин нэмэгдүүлэхээс авахуулаад, тухайн улсын санхүүгийн гүйлгээг хязгаарлах хүртэл ажиллагаа багтана. Үүнийг өөрөөр хар жагсаалт хэмээн нэрлэдэг.

ФАТФ-ын хяналт, жагсаалтаас гарах

Аливаа улс нь ФАТФ-ын хяналт буюу жагсаалтад орсонтой адил мөн гарах боломжтой ба ингэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан заалт болгонд ихээхэн ахиц гаргасан байх ёстой. Хэрэв ФАТФ-ын зүгээс энэ нь хангагдсан гэж үзвэл газар дээрх үнэлгээг зохион байгуулж, төлөөлөгчийг томилон тухайн улсад хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэл хийж буйг мөн хэрэгжилтийг хангахад шаардлагатай улс төрийн хүчин чармайлт, институцийн чадавхи байгаа эсэхийг баталгаажуулна. Газар дээрх үнэлгээний үр дүн эерэг бол ФАТФ нь дараагийнхаа хурлаар тухайн улсыг авч хэлэлцэж, олон нийтийн мэдэгдлээс нэрийг нь хасна. Улмаар тухайн улс нь ФАТФ эсвэл түүнтэй төстэй холбогдох бүс нутгийн байгууллагын хүрээнд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулан, үйл ажиллагаагаа урьдын адилаар хэвийн тайлагнаж байх болно. Эх сурвалж: https://www.fatf-gafi.org/publications/high-risk-and-other-monitored-jurisdictions/more/more-on-high-risk-and-non-cooperative-jurisdictions.html?hf=10&b=0&s=desc(fatf_releasedate) Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

16 цаг 18 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

19 цаг 37 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

23 цаг 52 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

23 цаг 52 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

23 цаг 52 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

2026-03-18