Органик бүтээгдэхүүнээ импортолдог боллоо

2019-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий дахинд хөрсний үржил шим муудан, га-гаас авах ургацын хэмжээ багасаж, гадаргын болон гүний ус улам бүр хомсдох болсон. Тиймээс олон орон 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөндөө органик хүнсний үйлдвэрлэлийг ихэд чухалчилж буй. Манай улсын хувьд ч 2030 он гэхэд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ таван хувийг “органик” гэсэн баталгаажуулалттай болгох зорилт дэвшүүлж байгаа. Өнөөгийн  байдлаар 93 орон органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчинтой болсны нэг нь манай улс юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бүтээмжийн төвөөс “Адра Монгол” олон улсын байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган” өчигдөр болж өнгөрлөө. Чуулганд 180 гаруй органик хүнс үйлдвэрлэгч 2017 онд батлагдсан Органик хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн байдал болон хуулийн журамд нэмэлт, өөрчлөлтийн саналаа оруулах, мөн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэсэн юм. “Адра Монгол” олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн менежер Г.Цэцэгээ “Хүнсний ногоо, газар тариалангийн 22, зөгийн аж ахуй эрхэлдэг дөрөв, сүү цагаан идээ боловсруулдаг  гээд нийт 30-аад хоршоог нэгтгэн дундын хоршоо байгуулаад, орон нутгийн “Сэлэнгэ органик” хоршоо байгуулж 80 га газарт 16 нэр төрлийн органик хүнсний ногоо тариалж, худалдан борлуулсан. Гурван жилийн хугацаанд хэрэгжих “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн хүрээнд хамтын баталгаажуулалтын байгууллагууд бий болж, Сэлэнгийн гэсэн тодотголтой, жинхэнэ органик хүнсний ногоо, зөгийн балыг зах зээлд нийлүүлж байна.  Энэ жилийн хувьд Монгол Улсад баталгаажсан импортын органик бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, “Хуба-Хаба” зөгийн балны охь гадаад руу импортлогдож байна. Хоёр жилийн хугацаанд 30 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь органик, шилжилтийн үеийн органик гэсэн шошгололтоор шошголсон нь ололт амжилт юм. Цаашид органик хүнс үйлдвэрлэгчдээ төрөөс дэмжиж, иргэдээ органик хүнсний талаар мэдээлэлтэй болгох,  органик хүнс зарах нэрийн дэлгүүртэй болох шаардлагатай байна” гэсэн юм. Органик хүнс үйлдвэрлэхийн ач тусыг товчхондоо бол “Байгаль орчинд ээлтэй хандлагыг дэмждэг хэрэглэгчдэд илүү сонголт өгч байгаа хэлбэр” гэж тодорхойлдог. Гэхдээ үүний цаана хүн төрөлхтний ирээдүйд хамаатай, эх байгалийн нөөцийг хэмнэхтэй холбогдох өчнөөн чухал асуудал, ямар өргөн агуулга оршиж буйг мэдсэн юм. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах бодлогын гол цөмд, хамгийн орой дээр нь эрэмбэлэгдэх ёстой салбар бол хүнс гэдэг. Аль ч улс оронд хүнсний аюулгүй байдлыг бүхнээс дээгүүрт тавьж, анхаарлаа хандуулдаг. Сайны хажуугаар саар гэгчээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч органик гэсэн үгийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалагдах, баталгаажуулалтын байгууллагын боловсон хүчний чадавхийг сайжруулах, хэрэглэгчдэд органик бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээлэл олгох гэсэн хүндрэл бэрхшээлүүд байгааг чуулганд оролцогчид онцолж, гарц гаргалгааг хэлэлцсэн юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.18 №207 (6174)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

11 цаг 56 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

19 цаг 35 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

19 цаг 35 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06