Г.Баярсайхан: Монголдоо шүлхийний вакциныг үйлдвэрлэх шаардлагатай

2014-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

УИХ-ын гишүүн,  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Гурван аймаг, есөн  сумын нутагт гарсан малын шүлхий өвчинтэй холбогдуулж  танай байнгын хороо  ямар асуудал дэвшүүлж байна, төр, засгийн зүгээс  бодлогоор хэрхэн зохицуулах вэ?

-Шүлхий гарсантай холбогдуулж манай байнгын хороо холбогдох албан тушаалтнуудтай холбоотой байж, цаг үеийн мэдээллээр харилцан санал солилцож ажилласан. Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг,  үржлийн газар, салбарын яамны мэргэжилтнүүдийг дуудаж уулзсан. Энэ талаар дараах асуудлуудыг онцолж хэлье. Цаашид яах вэ, хавар болгон гал унтраахаар  сандарч, гадаадын өндөр үнэтэй вакцины хамааралд орсоор байх уу. Энэ байдлаа өөрчлөх үү, эсвэл хэвээрээ байх уу гэдэгт хариулт өгөх цаг нь болсон. Нэгдүгээрт, мал төрийн хамгаалалтад байна гэдэг үүднээс малчид төрийн үйлчилгээг авч байна. Тэгвэл  малчид маань иргэн хүний хувьд нийгмийн хариуцлагаа хүлээх ёстой. Малчид төрөөс урамшуулал, хөнгөлөлт авч, олон төрлийн татвараас чөлөөлөгддөг. Үүнийхээ хариуд нийгмийн хариуцлагатай байх ёстой. Наад тал нь малаа  вакцинжуулалтад бүрэн хамруулах ёстой. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалт тул үүнээс ухрах гарц байхгүй. Хөдөөгийн хүн ам сийрэг тархан суурьшсан, малчдын оролцоо бага, гоц халдварт өвчний ойлголт сул зэрэг нь вакцинжуулалтын үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Иймд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчдад зөв таниулах, ойлгуулах шаардлага гарч байна.Цаашид ээмэгжүүлэлт, бүртгэлжүүлэлт, вакцинжуулалтын арга хэмжээг төрөөс малчдад олгож буй урамшуулалтай холбох,  ноос арьс ширний, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтүүдийг эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглах, вакцинжуулалтын хөлсийг нэмэгдүүлснээр малчдыг хариуцлагажуулах боломжтой юм. Байнгын хорооноос ийм чиглэл баримталж,  салбарын яаманд  эдийн засгийн хөшүүрэгтэй нь холбож ажиллах үүрэг өгсөн.

-Вакцины  тухайд та ямар байр суурьтай  байна?

-Манай улс дотооддоо шүлхийн вакцин үйлдвэрлэх шаардлагатай. Үүний тулд бактерологийн  өндөр технологи, хамгаалалтын  маш нарийн горим шаардсан  үйлдвэрлэл хэрэгтэй. Онцгой нөхцөл шаардсан ийм үйлдвэрлэл дэлхийд цөөхөн байдаг. Манай улс   мал аж ахуйн  орон,  эдийн засгийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Гэтэл энэ салбар маань байгалиасаа хараат байдаг. Иймд шүлхий өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судалж шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна.

-Ийм бололцоо, нөхцөл  манайд байна уу?

-Бодлогоор бий болгох ёстой. Био комбинатад бид тодорхой шинэчлэл явуулж байгаа. Өнөөдөр манай улс дотооддоо зарим төрлийн вакцин үйлдвэрлэж байна. Үүнээс үзэхэд цаашид орчин нөхцлийг нь бүрдүүлчихвэл, шүлхийн вакцин үйлдвэрлэх боломж бий. Ингэж чадвал вакцины импортод чиглэсэн  валютын  урсгалыг зогсоож болно. Өөр нэг асуудал нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудад тооцох хариуцлагын асуудлыг  зайлшгүй ярих ёстой.  Улсын төсөвт вакцины мөнгийг тодорхой хэмжээгээр суулгаж өгдөг. Асуудал хариуцсан албан тушаалтнууд вакцины нөөц боломжийн хэмжээнд байна уу, үгүй юу. Нөөц багассан бол  худалдаж авах, захиалга өгөх ажлыг шуурхайлах ёстой байсан. Гэтэл сая тэр ажил нь зогсонги байдалтай байсан байна. Хямд үнэтэйг нь сонгоно гээд чанаргүй вакцин оруулж ирсэн бол хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой.

-Цаг үеийн асуудал учраас энэ талаар хаврын чуулганаар ярих уу?

-Хаврын чуулган эхлэхээр шүлхийн тархац, вакцинтай  холбоотой асуудлаар  байнгын хороон дээр нээлттэй ярилцана. Салбарын сайдыг урьж, нөхцөл байдлын талаар санал солилцоно. Салбарын яамны удирдах албаныхан, мэргэжилтнүүдтэй  бид өмнө нь  уулзахдаа хэлж байсан. Вакциныг даруй оруулж ирэх хэрэгтэй, тээвэрлэлт, хуваарилалт,  вакцинжуулалтад  дүрэм журмыг ягштал биелүүлж, онцгой анхаарахыг үүрэг болгосон.

-Гэтэл сая вакциныг хөлдөөсөн гэх асуудал  хөндөгдсөн шүү дээ?

-Бид энэ асуудлаар  салбарын сайдаас тайлбар хүсэхэд “Ийм асуудал гараагүй. Вакциныг зориулалтын чингэлэгт тодорхой температурт зөөвөрлөж байгаа” гэсэн хариу өгсөн.

Лу.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

Су.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

8 мин
“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хасчээ

“Энержи Ресурс” ХХК-ийг “Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-аас хаслаа

35 мин
Х.Нямбаатар: Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан

Х.Нямбаатар: Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа дууссан

1 цаг 57 мин
Ж.Бат-Эрдэнэ: Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Ж.Бат-Эрдэнэ: Хаврын чуулган эхэлмэгц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойг асуудлыг хэлэлцэнэ

2 цаг 3 мин
Лу.Гантөмөр: Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байна

Лу.Гантөмөр: Эдийн засгийн өсөлт айлын хаалгаар орохгүй байна

2 цаг 18 мин
Х.Баттулгын "хориг"-той Г.Тэнгэрийг У.Хүрэлсүх Элчин сайдаар томилов

Х.Баттулгын "хориг"-той Г.Тэнгэрийг У.Хүрэлсүх Элчин сайдаар томилов

2 цаг 34 мин
Лу.Гантөмөр: Эрдэнэс Тавантолгойг таван хүн удирдана гэж ярьж байна

Лу.Гантөмөр: Эрдэнэс Тавантолгойг таван хүн удирдана гэж ярьж байна

3 цаг 19 мин
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

5 цаг 50 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

9 цаг 12 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

9 цаг 12 мин