В.Путин дайн хийхээс татгалзаж байна

2014-03-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Украинд Ерөнхийлөгч Виктор Януковичийг албан тушаалаас нь зайлуулж, ОХУ Крымд цэргээ оруулсны дараа ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан ОХУ-ын лидер Владимир Путин өчигдөр анх удаа хэвлэлийнхнийг урьж тайлбар хийлээ. “Киевт, Украин даяар болж буй зүйлд ганцхан дүгнэлт өгч болно. Энэ бол Үндсэн хуулийн эсрэг төрийн эргэлт, эрх мэдлийг зэвсэглэн булаасан үйлдэл” хэмээн Кремлийн тэргүүн мэдэгдэв. Орос улс Украинд зөвхөн эцсийн тохиолдолд л цэргийн хүч хэрэглэнэ хэмээн тэрээр онцолж байна. “Крымд бид зөвхөн өөрсдийн байгууламж, объектын хамгаалалтаа л нэмсэн, өөр юм байхгүй. Дорнод Украинд бидэнд хийгээд байх юм юу ч байхгүй. Орос улс Крымийг нэгтгэх санаагүй байна” хэмээн Путин хэллээ. Кремлийн тэргүүн Киевийн төв талбайд жагссан хүмүүсийг ойлгож буйгаа илэрхийлээд “Тэд одоо болтол өнгөн талын ямар нэг засвар бус, үндэс сууриараа өөрчлөгдөхийг шаардаж байна” гэв. В.Путин Януковичийг Украины хууль ёсны цорын ганц Ерөнхийлөгч хэмээн мэдэгджээ.

“Януковичийг эрх мэдлээс зайлуулах гурван зам байна. Үхэл, өөрийнх нь мэдэгдэл, импичмент. Украины Ерөнхийлөгчид улс төрийн ирээдүй байхгүй болсон. Орос улс хүмүүнлэгийн үүднээс Януковичийн хувь заяанд оролцсон юм. Украинд түүнийг хөнөөж болох нөхцөл байдал бүрэлдээд байсан” хэмээн нэмж хэллээ. 

Хоёрдугаар сарын 21-нд Евромайданы лидерүүдтэй тохиролцоонд хүрсний дараа Киевээс цагдаа нарыг гаргахгүй байхыг Путин Януковичид аминчлан хэлсэн аж. “Тэр над руу утсаар ярьсан. Цагдааг битгий гаргаарай, нийслэлд зэрлэг, замбараагүй байдал ноёрхож байна гэсэн. Гэвч тэр цагдааг эргүүлж татсан” хэмээн Оросын лидер өгүүлэв. Өрнөдийн орнууд Оросын эсрэг арга хэмжээ авч болзошгүй байгаа талаар “Хориг арга хэмжээ авах гэж байгаа хүмүүс үр дагаварыг нь тооцно биз. Тэгвэл харилцан хохирол амсах болно. Өрнөдтэй хууль ёсны талаар яривал АНУ-ын Афганистан, Ирак, Ливи дахь үйлдлийг сануулах хэрэгтэй болно. Америкууд Украины ард түмэн дээр харх мэт л туршилт явуулж байна” хэмээн онцоллоо. Ирэх зургадугаар сард Сочид “Их-8”-ын уулзалт төлөвлөгдөөд байсан ч Украины асуудлаас болж улс орнууд энэ уулзалтын бэлтгэл ажлаа зогсоосон. “Орос улс Сочид төрийн тэргүүнүүдийг хүлээн авахад бэлэн байх болно” хэмээн Путин хэллээ.

“Украин дахь бидний үйлдэл бүрэн хуулийн дагуу явж байгаа. Зэвсэгт хүчнийг ашиглах шийдвэр гарвал олон улсын хууль, дүрэмд нийцүүлэх болно” хэмээн тэрээр цохон тэмдэглэв. “Украин бол бидний ойрын хөрш төдийгүй ах дүүгийн барилдлагатай улс. Бидний зэвсэгт хүчин бол зэвсгээр нийлсэн найз, нөхөд. Тэднээс олон хүн бие биенээ сайн таньдаг, мэддэг. Орос, Украины цэргийн албан хаагчид хаалт, саадны хоёр талд бус, харин нэг талд нь гарна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Кремлийн тэргүүн ярилаа.

В.Путин Орос, Украины эдийн засгийн харилцааны талаар ярихаа мартсангүй, улс оронд нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд Москва энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана хэмээн өгүүлэв. “Украин хоёрдугаар сарын хийн төлбөрөө хийхгүй бол өр нь бараг хоёр тэрбум долларт хүрнэ” гэлээ. Украинд тавдугаар сарын 25-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэхдээ “Өнөөгийн ийм аймшигтай нөхцөл байдалд тэнд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёсгүй. Орос улс энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдлээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин