Амиа алдсан хүмүүсийг хүндэтгэж зул өргөх ёслол хийнэ

2019-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Гүнжид Угаарын хийнд хордон нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж маргааш буюу энэ сарын 11-ний 18:00 цагаас Сүхбаатарын талбайд 1080 зул өргөх арга хэмжээг зохион байгуулахаар болсон тухай өнөөдөр зарим сэтгүүлчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Ц.Цолмон “Энэ эмгэнэлт явдалд сэтгэл өвдөхгүй байхын арга алга. Нийслэлчүүд утаатай тэмцээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хагас тэрбум америк доллар зарцуулсан баримт байна. Үүний үр дүнд иргэдийнхээ амь насыг аврах биш харин бид алдаж байна. Өнөөдөр Улаанбаатарт 1.5 сая хүн амьдарч байгаа. Монгол Улсын иргэдийн тал нь хувь агаарын бохирдлоос болж, ургийн гажиг, хавдар болж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Утаагүй зуух, утаагүй түлш гэж иргэдийн эрүүл мэндээр туршилт хийх ёсгүй. Монгол хүний амь нас утаагүй зуух түлшнээс илүү үнэтэй байх ёстой. Өнөөдөр хүн бүр яндан байвал утаа гарна гэдгийг мэдэж байгаа. Утаанаас салах эцсийн шийдэл бол утаагүй зуух, түлш биш харин орон сууцжуулах хөтөлбөр юм ” гэлээ. Харин сэтгүүлч О.Батханд “Үндсэн хуульд хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл сайжруулсан түлшинд угаартаж зургаан хүн амь насаа алдлаа. Амиа алдсан хүмүүсийн хоёр нь бага насны хүүхэд байгаа. Энэ асуудалд сэтгүүлчид бид маш их эмзэглэж байна. Энэ цаг үед сэтгүүлч бидний үзэгний үзүүр мохох учиргүй. Үг хэлэх эрх боомилуулах учиргүй. Монгол улс хуультай, түүхтэй улс. Мөн гэмт буруутай этгээдүүд хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй гэдгийг сэтгүүлчид бид уриалж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn 
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09