М.Ходорковский: В.Путиныг үзэн яддаггүй. Óчир нь тэр миний гэр бүлээр оролдоогүй

2014-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Цагтаа ОХУ-ын то­моо­хонд тооцогдож бай­сан “ЮКОС” корпо­рацийн тэргүүн асан М.Ходорковский 10 гаруй жил хоригдсоныхоо дараа ээжийнх нь бие эрс муудсан тул ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путинд хан­дан хугацаанаас нь өмнө суллахыг хүссэн өр­гөдөл гаргасан билээ. В.Путин түүний хүсэлтийг ёсоор болгон өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өршөөлд хамруулан сул­лах тухай тушаал гаргасан. М.Ходорковский эрх чөлөөтэй болонгуутаа ХБНГУ-ын Берлин хотыг зорин ар гэрийнхэнтэйгээ уулзсаныхаа дараа хоёр ч удаа хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр Берлиний ханын музейд сэтгүүлчидтэй уулзахдаа, “Би В.Путиныг үзэн яддаггүй. Учир нь тэр миний гэр бүлээр оролдоогүй. Үүнийг нь би үнэлсэн” гэжээ. ОХУ-ын хамгийн алдартай хоригдоол байсан тэрээр мөн В.Путинд илгээсэн өргөдлийнхөө агуулгыг ил болгосон юм.

М.Ходорковский улсынхаа Ерөнхийлөгчид хандахдаа, ээжийнх нь бие эрс муудсаныг харгалзан үзэж өршөөл үзүүлэн суллахыг хүссэнээс гадна улс төрийн үйл ажиллагаа явуулахгүйгээ амалж, “ЮКОС” корпорацийн активуудыг эргүүлэн авахыг эрмэлзэхгүй гэжээ.

Тэрээр мөн В.Путиныг амар хүн биш гээд түүнтэй хэрхэн харилцахыг өрнөдийн улстөрчдөд зөвлөж чадахгүйгээ хэлсэн. Сочигийн олимпийн талаар асуухад, “Олимпийн наадам бол спортын том баяр. Ийм баярыг улстөржүүлэн эвдээд хэрэггүй биз ээ. Гэхдээ хамгийн гол нь олимпийг В.Путины хувийн баяр болгон хувиргаж хэрхэвч болохгүй” гэжээ.

М.Ходорковский улс төрийн амьдралд оролцохгүй ч нийгмийн үйл ажиллагаа явуулан улс төрийн хоригдлуудыг суллахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн билээ. Бизнесийн хувьд тэрээр юу хийхээ хараахан шийдээгүй ч амьдралд нь хүрэлцэхүйц хөрөнгө байгааг дуулгасан юм.

Тэрээр үүнээс хойш олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “гэрэлтээгүй” ч Украинд болж буй үйл явдлын талаар дуугүй өнгөрч чадсангүй. М.Ходорковский мэдэгдэл хийж, “ОХУ Украин дахь иргэний дайнд гар дүрэхийн босгон дээр байна. Улстөрчдийн алдаатай алхмуудын улмаас ийм байдалд хүрлээ. Энэ нь олон сая орос, украин гэр бүлд эмгэнэлтэйгээр тусах аюултайгаас гадна ОХУ-ын дотоод байдлыг тогтворгүйжүүлэн гадаад дахь нэр хүндэд нь муугаар нөлөөлнө” гэжээ.

 Тэрээр цус асгарсан сөргөлдөөнийг зогсоохын тулд өөрөөс нь шалтгаалах бүхнийг хийж, Украины аль ч өнцөгт очиход бэлэн гэдгээ мөн цохон тэмдэглэжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин