Судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх мэргэшсэн институт байгуулах санал гаргав

2019-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА 98 жилийн түүхтэй шинжлэх ухааны салбарынхан анхдугаар хурлаа Төрийн ордонд хийлээ. Их хуралд төрийн гурван өндөрлөг оролцож, илгээлт ирүүлсэн юм. Ерөнхийлөгчийн онцолсоор 100 жилийн түүхэнд Монголын төр анх удаа эрдэмтдээ сонсч буй их хуралд 800 гаруй эрдэмтэн, судлаач оролцож ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, цаашид салбарын хүний нөөц, боловсон хүчин, хөрөнгө оруулалт, нийгмийн хангамжийн талаар гарц гаргалгаа хайв. Шинжлэх ухааны салбарт 4277 ажилтан ажиллаж байгаагийн 1917 нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа аж.  Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны зардлын 67.3 хувь нь цалингийн зардалд, 32.3 хувь нь эрдэм шинжилгээ, судалгааны зардалд зарцуулагдаж байна. Гэтэл хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд нийт зардлынхаа 80 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байгаа талаар хурлын үеэр онцолж байлаа. Мөн манай улсад нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо 549 орчим байгаа нь дэлхийн дунджаас гурав дахин бага. Өнгөрсөн онд энэ салбарт 36 тэрбум төгрөг зарцуулсан нь Ази тивийн дунджаас 10, дэлхийн дунджаас 14 дахин доогуур байна. Түүнчлэн хөрөнгө оруулалт ДНБ-ний 0.12 хувь байгаа нь дэндүү чамлалттай. Тиймээс 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх  хуралд оролцохдоо шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэлт хийнэ гэдгийг онцлохдоо “Монгол хүн оюуны өндөр чадавхитай гэдгийг дэлхийд харуулж байгаа  өсвөр үеийнхэн, эрдэмтэн судлаачдаа дэмжих, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг. Засгийн газар  шинжлэх ухааны салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, төлөвлөлтийг нь оновчтой, тодорхой болгох, материаллаг бааз, тоног төхөөрөмж, санхүүжилт, хүний нөөцийн чадавхи, менежмент зэрэгт анхаарч, цогц шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ. Салбартаа тулгамдаж буй асуудлын талаар ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “ Монгол Улсын эрдэмтдийн бүтээлүүдийн тоо, эшлэлийн тоогоор Азийн 46 улс дотроо 20-д явж байгаа нь өндөр үзүүлэлт. Харин хүний нөөцийн хувьд дэлхийн дундаж түвшинд байдаг. Гагцхүү тэдний мэддэг, чаддаг материаллаг бааз, санхүүжилт дутмаг учраас дэлхийн хэмжээний бүтээл дутагдаж байна. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, лабораторийн хувьд дэлхийн түвшинтэй харьцуулахад хүндрэлтэй. Санхүүжилт, судалгаа, шинжилгээ хийдэг лабораторийн тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нэмэгдвэл 2-3 жилийн дараа дэлхийн түвшний судалгааг Монголдоо хийж чаддаг болно. Үүний дараа дэлхийн олон оронд ажиллаж байгаа монгол эрдэмтэд улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах боломж бүрдэнэ. Эрдэмтдээс олон улсын төрөлжсөн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлэх, судалгааны үр дүнд бий болсон бүтээл гардаг. Эрдэмтдийн судалгааны үр дүнд бий болсон бүтээлийг ашиглах тал дээр муу байгаа нь Монголын үйлдвэрлэл, технологийн мэдрэмж муу, энэ салбарт ажиллаж байгаа лидерүүдийн хооронд итгэлцэл байхгүй байгаатай холбоотой” гэдгийг тодотголоо. Хуралд оролцогчид эрдэмтэн, судлаачид олон улсын сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлэхэд  төрөөс дэмжлэг, урамшуулал байдаггүй. Энэ удаагийн хурлаар энэ төрлийн дэмжлэг үзүүлдэг болгох талаар ярилцаж буйд сайшаалтай хандаж байв. Мөн эрдэмтдийн шинжилгээ судалгааны ажлын үр дүнд бий болсон бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд  дэмжлэг үзүүлэх мэргэшсэн институт хэрэгтэй. Үүнийг Засгийн газрын дэргэд байгуулах нь зөв. Түүнчлэн хувийн хэвшлийн томоохон компаниуд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авч ашигладаг байх хэрэгтэйг эрдэмтэд хэлж байв. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж, шинжлэх ухааны салбарт нөөцийг төвлөрүүлэн, судалгааны их сургуулийг байгуулах, шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний манлайлагчдыг бэлтгэх, аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдэж, хамтран ажиллах соёл төлөвшүүлж, шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлагыг бий болгоё” гэж уриалав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.30  ДАВАА  №193  (6160)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

17 цаг 1 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06