Н.Энхбаяр: 60 тэрбумын хэрэгт шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй

2019-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН өчигдөр /2019.09.27/ IV Бага чуулганаа хуралдуулсан. Намын удирдлагууд болон орон нутаг дахь МАХН-ын дарга нар Бага чуулганы шийдвэр болон цаг үеийн  асуудлаар байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бага чуулганаар эрх баригчдын хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй хууль бус үйл ажиллагааг Бага чуулганаар ярилцлаа. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх гэж буй арга, агуулга нь буруу юм гэдгийг илэрхийлж байсан. Үүнийг Бага чуулганаар бататгалаа. Тиймээс УИХ одоо жүжгээ зогсоож, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах хэрэгтэй гэдгийг эрх баригчдаас шаардаж байна. Нэр хүнд нь унасан УИХ, МАН олонхиороо нийгмийн гэрээтэй холбоотой Үндсэн хуулийн чухал асуудлыг балмад байдал, хууль бус аргаар хэлэлцэж байгаа нь өнөөгийн гаж тогтолцоог улам бэхжүүлнэ. Үүнийг таслан зогсоох ёстой. Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн асуудалд шинэ тоглогчид, жүжигчид гарч ирж байна. Тухайлбал, 60 тэрбумын асуудлыг өмнө нь холбогдож байсан хүмүүсээс гадна У.Хүрэлсүх мөн мэдэж байсан. Мэдээд зогсохгүй сайшааж, дэмжиж  байсан нь тодорхой боллоо.МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдэж байсан. Хууль хяналтын байгууллага 60 тэрбумын асуудлыг бодитоор шалгаж байгаа бол шинэ тоглогчдыг шалгах хэрэгтэй. Ганц хоёр хүнийг золиослох биш бүгдийг нь шалгаж байж шударга ёс тогтоно. ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг яаралтай шалгахыг МАХН шаардаж байна. Яагаад ЖДҮ-г шалгаж чадахгүй, дуугарч чадахгүй цаг алдаад байгааг ард түмэн асууж байна. Эрх баригч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг яагаад гаргаж ирснийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай  хэлсэн. Эрх баригчид Дубайн гэрээг хүчингүй болгохгүйн тулд, ЖДҮ-ыг хаахын тулд хуулийн зохицуулалт ашиглаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилсан. Нэмэлт өөрчлөлтөөр халхавчилж өөрсдөд нь ашиггүй, эсвэл улс орныхоо эрх ашгийг бодох асуудалд зоримог шийдвэр гаргаж чадахгүй хойшлуулах арга саам юм. МАХН эрх баригчдын олж харахгүй байгаа, олж харсан ч хийхийг хүсэхгүй хэд хэдэн томоохон асуудлыг эхлүүлсэн. Тухайлбал, Шинэ Дээд хуулийн төслийг эрдэмтэн мэргэдтэй хамтран боловсруулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд өргөн барьсан. Бидний төсөлтэй танилцахыг хүссэн. Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож байж ядуурал, шударга бус байдал арилах зэргээр маш олон тооцоо судалгаатай санаачлага бий. Харамсалтай нь бидний саналд хариу өгөөгүй. Гэхдээ бид ард түмнийхээ төлөө зүтгэх болно. Ард түмний хоорондоо болон төр засагтай байгуулах хүсэлтэй нийгмийн гэрээ бол шинэ Дээд хууль. Хуулийн гол зарчмын өөрчлөлтийг ард иргэддээ танилцуулж байгаа. Байгалийн баялгаас гадна иргэдээ өрнөөс чөлөөлөх, яваандаа хүчингүй болгох, айл бүрийг орон сууцаар хангах асуудлыг тусгасан. МАХН УИХ-ыг тарах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж, шаардлага хүргүүлсэн. Энэ Их хурал ажиллах чадваргүй, хууль бусаар бүрэлдсэн. Гишүүдийн олонх нь ЖДҮ, концесс, тендер, хүчин гээд будилаантай асуудалтай холбогдсон учраас яаралтай тарах хэрэгтэй” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 55 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09