Тавантолгой түлш ХХК: Бид нүүрсний нунтаг зарж орлого олдоггүй

2019-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхийн аргагүй шороо байна мэтээр тайлбарлан бичлэг хийж сошиал орчинд тарааж буй  үйлдлийн мөрөөр  тус компанийн нярав Г.Наранцэцэг, борлуулагч Г.Тэгшжаргал нар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Мөн  дээрх асуудлын эргэн тойронд сурвалжилсан  сэтгүүлч Ч.Үл-Олдох тус хэвлэлийн хуралд оролцсон юм.  

Г.Наранцэцэг: Шахмал түлшээ зараад хаягдлыг нь буцааж авдаг

  Борлуулалтын нэг цэгт бичлэг хийж түүнийгээ бүх цэгүүд ийм байгаа мэтээр тайлбарлаж байгаад компанийн 700 гаруй ажилтан, албан хаагчид  эрс эсэргүүцэж байгааг нярав Г.Наранцэцэг хэллээ. Тэрээр “Манай компани түлшний үйрсэн хогийг худалдан борлуулж ашиг олдоггүй. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК 450 гаруй иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээт цэгүүдийг байгуулан шахмал түлшээ хүргэж байгаа. Гэрээт цэгүүдэд 1тн-ын савлагаатай түлшийг 25 кг-ын шуудайнд савладаг. Гэрээт борлуулагчид маань гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сайжруулсан шахмал түлшийг шигшээд савлаж байна. Харин нунтгийнх нь жинг тооцоод үйлдвэрт буцаан тушаадаг. Ингэснээр хэрэглэгчид нунтаг хог очихгүй, гэрээт борлуулагч маань жингийн алдагдалд орж хохирохгүй хоёр талын эрх ашиг зөрчигдөхгүй байгаа” гэв.    

Г.Тэгшжаргал: Хөгшин хүнийг  гүтгэж болно гэсэн хууль байхгүй биз дээ

  Борлуулагч Г.Тэгшжаргал хэлэхдээ “Намайг өдрийн цайгаа уухаар явсан хойгуур шахмал түлш худалдаад үлдсэн охин дээр хэсэг хүн ирж шахмал түлшний үйлдвэрт буцаахаар ялгаад байсан үйрмэгүүдийн зургийг гар утсан дээрээ авч бичлэг хийж, та нар ийм хог хаягдал зарж байна. Энэ бичлэгийг сошиалд тавина” гээд явсан байсан. Бид хог хаягдал зарсан зүйл байхгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 450  цэг байхад яагаад зөвхөн намайг сонгон ирж, бичлэг хийж байгааг ойлгохгүй юм. Хөгшин хүн шахмал түлш зарж болохгүй гэсэн Монголд байхгүй биз дээ, би их гайхаж байна.  Гол нь компани руу, шахмал түлшийг муу гэж харагдуулах гэсэн дайралтад би өртчих шиг боллоо” гэсэн юм.  

“Бодит мэдээлэл, тархи угаалт хоёрт мэдлэгтэй  хандах ёстой”

Тавантолгой  түлш ХХК –ийн үйлдвэр ямар горимоор хэрхэн ажилладаг, шахмал түлш яаж бүтдэг вэ гэдгийг газар дээр нь үзэж танилцсан сэтгүүлч Ч.Үл-Олдохын хувьд дээрх мэдээллийг мөрөөр  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Налайх, Морингийн даваа болон шахмал түлшний үйлдвэрт очиж сурвалжлага бэлдсэн байна. Тэрээр “Эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг бидний хэдэн сэтгүүлч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Тавантолгой түлш ХХК нүүрсний нунтаг зарж байна хэмээн сошиалд цацагдсан бичлэг, мэдээллийн мөрөөр, ер нь нүүрс тойрсон асуудлаар мэдээлэл цуглуулсан юм.  “22-ын товчоо”-ны цаахна байрлаж буй Тавантолгой түлш ХХК дээр бид “нунтаг нүүрс зарсан” гэх асуудлын мөрөөр анх очсон. Гэтэл тэнд  800 гаруй залуусыг ажлын байртай болгож, сарын 1.4-1.6 сая төгрөгийн цалинтай  ажиллуулж том бүтээн байгуулалт хийж байгааг харлаа.  Сайжруулсан  түлшээр нийслэлийн айл өрхүүдийг хангахын тулд гурван ээлж  өдөржин, шөнөжин ажилладаг юм байна. Тэр олон хүний ажлыг борлуулалтын ганцхан цэг дээр үйлдвэрт буцаахаар овоолсон байсан  нунтаг хаягдлаар  харлуулж байгаа нь нэг талаар харамсалтай юм. Шахмал түлшийг үйлдвэрлэх болон савлах дамжлагатай бид  танилцаж бичлэг хийж зураг авсан. 750, 1000, 25 кг-аар савласан түлшин дээр  үйлдвэрлэсэн он сар, өдрийг тухайн өдөрт нь цаг минуттай нь бичдэг юм байна лээ. Шахмал түлшийг тээвэрлэх, зөөхөд түүхий нүүрстэй л  адил нунтаг хаягдал заавал гардаг. Энэ хаягдлыг Тавантолгой түлш ХХК  жинг хэмжээд буцааж авдаг юм байна. Ийм байтал Тавантолгой түлш ХХК-ийг иргэдэд нунтаг хог зарж борлуулан хохироож байна гэж сошиал орчинд мэдээлэл тарааж байгаа нь цаанаа зорилготой үйл ажиллагаа байж магадгүй юм. Учир нь өнгөрсөн бямба гаригийн үдээс хойш  Налайхын нүүрсний амууд, Морингийн даваа орчим  сэтгүүлч биднийг очиход  түүхий нүүрс худалдан борлуулдаг  ченжүүд 10 сарын эхэн гэхэд хөдөлгөөнд орно гээд бэлтгэлээ базааж байгаа сураг  дуулдсан. Зарим эх сурвалж  “Манай боссууд уурхайн амны цаахна  нүүрсээ бэлдчихсэн байгаа шүү дээ. Шахмал түлш шахалтанд орохоор хот руу шууд нийлүүлнэ гэсэн” гэж ярьсан. Ер нь бол түүхий нүүрсний зах зээлд байр сууриа олчихсон  өөрийн бизнестээ  100 сая төгрөг эргэлдүүлж  байдаг ченжүүд 40 тоннын автомашинаар нийслэл рүү сард гурван удаа нүүрс нийлүүлдэг гэсэн тооцоог ч Налайхын зарим иргэн хэлж байна лээ. Тэгэхээр шахмал түлшийг шахах гэсэн явуулга байна уу гэсэн хардлага байна. Гол нь сайжруулсан түлш үйлдвэрлэх, хэрэглэгчдэд нийлүүлэх үйл явц нь агаарын бохирдлыг  бууруулахад чиглэж байгааг иргэд ухамсарлаж эх оронч хэрэглээнд анхаарах  ёстой болов уу. Өвөл болохоор нийслэлийнхэн хорт утаанд дарлуулж, хүнд өвчин тусч, долоо хоног бүр 1-2 ургийн гажиг илэрч байгаа нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлж байна. Иймд сэтгүүлч бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн  бодит байдал, тархи угаалт хоёрыг ялгаж салгаж үүсээд буй асуудалд  мэдлэгтэй хандсан  сурвалжлага мэдээллийг олон нийтэд хүргэх учиртай” хэмээн үзэг нэгтнүүдээ  хандан уриаллаа. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 57 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 16 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 23 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09