Ц.Нарангэрэл: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хоёр намын дарангуйллыг тогтоож болохгүй

2019-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Ард түмний олонхийн санал намын дарга, Үндсэн хууль судлаач  Ц.Нарангэрэлтэй ярилцлаа. -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг  УИХ-ын түвшинд үргэлжилж байна.  Танай нам энэ үйл явцыг  юу гэж үзэж байна? -Монголчууд 1990 оноос эхлэн шинэ хөгжлийн замаар замнах гэж оролдлоо. Тухайн үед хоёр жил гаруй бэлдэж, 76 хоног хуралдан   шинэ  Үндсэн хуулиа  баталсан. Ингэхдээ гадаадын улс орнууд, америкийн ардчилагчдын саналыг түлхүү сонссон нь анзаарагддаг. Энэ үеэс шинэ колоничлогчдын бодлого хэрэгжиж эхэлсэн. Яагаад энэ үйл явцыг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбож үзэж байна вэ гэвэл, бид өнгөрсөн түүхээ эргэж харж үнэлэлэлт дүгнэлт өгөлгүйгээр урагшлахгүй. Тиймээс 1992 оны Үндсэн хуульд дүн шинжилгээ хийж, туулж ирсэн хөгжлийн замаа эргэж харах хэрэгтэй. Ямар нийгэм байгуулахыг зорив, түүндээ хүрч чадсан уу, Үндсэн хуулийн зорилт юу байв, түүхэн үүргээ биелүүлсэн үү, үгүй юү гэдгийг дүгнэж оношлох  шаардлагатай. Үүний үндсэнд хөгжлийн философийг   ойлгосон, өөрсдийн бий болгосон ололттой талыг харсан,  үндэсний онцлог, соёл уламжлалд суурилсан  хөгжлийн загварыг гаргаж ирэх ёстой. Монгол Улс цөөхөн хүн амтай, асар их баялагтай. 1990 он хүртэл  сэргэн мандсан эдийн засагтай, төр шиг төртэй, иргэд шиг иргэдтэй байсан. Улс орныг хүнтэй харьцуулбал нэг организм гэсэн үг юм. Тэгвэл тухайн үеийн Монгол Улс  өөрсдийн хэрэгцээг бүрэн хангадаг аж үйлдвэрүүд, мал аж ахуй, газар тариалангийн салбартай,  99 хувь нь бичиг үсэгтэй, цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжсэн иргэдтэй, олонх нь ЗХУ-д боловсрол эзэмшсэн элит маягийн сэхээтнүүдтэй  улс байсан. Гэвч  1990 оноос хойш  энэ бүхэн нь хорлон сүйтгэх ажиллагаанд орсон. 1990 оноос  эхлэн бидний шинээр байгуулах гэж зорьсон  нийгэм бол  капиталист загварын ардчилсан тогтолцоог бий болгоход чиглэсэн. Ардчилсан тогтолцоонд сайн тал ч, саар зүйлүүд ч  бий. Манай улсын хувьд хөгжлийн ямар зам тохиромжтой байсан бэ гэвэл, өөрсдийн бий болгосон ололт амжилт, уламжлалд суурилсан үндэсний онцлог бүхий тухайн  цаг үедээ нийцсэн загварыг олж  авах нь нь зүйтэй байсан. Өөрөөр хэлбэл,  нийгмийн баримжаа бүхий өөрийн онцлогт тохирсон эдийн засагтай, иргэдийнхээ төрд оролцох боломжийг нэмэгдүүлсэн ардчилсан загвар  байсан бол тохирох байлаа. Гэтэл тэгж чадаагүй учраас өнөөдөр ардчиллын хугархайтай сууж байна. -Тэгвэл алдаа завхралыг арилгана гэж тайлбарлаж байгаа  хуулийн төсөл санаачлагчдын байр суурьтай та санал нийлж байна уу?   -1992 оны Үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн. Ардчилал гэж ард түмний төлөө, ард түмний тусын тулд, ард түмнээр байгуулагдсан ард түмний засгийг хэлдэг. Ардчилал буруу биш ч Монголд түүний маш муу хувилбар буюу “Дүр эсгэсэн ардчилал” хэмээх анархизмын хэлбэр орж ирсэн. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тэнцвэртэй харьцааг засаглал гэж нэрлэдэг бол энэ гурвын тэнцвэртэй харьцааг ардчилсан засаглал гээд байгаа шүү дээ. Манайх гаж хэлбэрийг авсан, одоо тэрийгээ бүр гажиг болгох гэж байна. Жишээлбэл, гурван сууж байсан сандал дээр дөрвөн хүн суулгаж байснаа одоо тав болгох гэж байна. Дэлхий нийтийн жишиг болж байгаа  сонгодог загвар бие биеэс хараат бус, харилцан хяналт тавьдаг засаглалын хэлбэр. Гэтэл манайх далдаас удирдаж болдог, Б.Чимид багшийн хэлснээр “Хэн ч хэзээ ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо”-г бий болгосон. Тухайлбал, У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнөх Ж.Эрдэнэбатын танхимын сайд нар хэн байсныг одоо хэн ч санахгүй. Ямар булхай луйвар хийснийг нь ч санахгүй. Тэрийг эргэж сөхөөд хариуцлага тооцох хууль хяналтын систем нь ажиллахаа больчихсон.Энэ буруу бусармаг зүйлүүдийг эсэргүүцдэг иргэний нийгмийн байгууллагатай. Дээр нь шударга зөв ажилладаг хууль эрхзүйн системтэй байх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт нь төр гэж юу вэ гэдэг ойлголтоос эхлэх учиртай. Энэ нь  таван том функцээс эхэлнэ. Нэгдүгээрт хамгаалах, хоёрдугаарт хяналтын, гуравдугаарт төлөвлөлтийн, дөрөвдүгээрт соён гэгээрүүлэх, тавдугаарт баялаг бүтээх буюу ард иргэдийнхээ ахуйн хэрэгцээ, амьжиргааны хэрэгцээг бүрэн хангах эдийн засагтай байх ёстой. Ийм таван том үндсэн үүрэгтэй байх байтал эхнээс нь хамгаалалтын системийг устгачихсан. НАХЯ гэж хүчирхэг байгууллага байсныг  байхгүй болгож самарсан. Дараа нь хяналтын систем рүү орж Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороог татан буулгасан. Одоо аудитын байгууллага нэртэй хяналтын байгууллага байдаг. Гэтэл тэр нь хараат, хяналт тавих ямар ч боломжгүй болчихоод байна шүү дээ. -Тэгэхээр одоо Үндсэн хуулиа өөрчлөхдөө  эхлээд зорилго нь юу вэ гэдгээ  тодорхойлох ёстой гэж  та хэлж  байна уу? - Би түрүүнд хэлсэн, манайх буруу явчихжээ гэж.  Хэдийгээр 1990 оны өөрчлөлтөд  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт ардчиллын элементүүд байгаа ч  болж бүтэж  байгаа нэг ч салбар байхгүй боллоо. Хөгжлийн тухайд хэлэхэд  зөвхөн эдийн засгийнх ч  бус хүний хөгжил, нийгмийн хөгжил, улс төрийн хөгжил, төрийн  тогтолцооны хөгжил гээд цогцоор нь авч үзэх ёстой нэгдмэл ойлголт. Хүнээр авч үзвэл, тухайн хүн өвдлөө гэхэд зөвхөн гарыг нь авч үзээд, тэр дотроо  нэг хурууг нь  эмчлэх гэвэл утгагүй, заавал цогцоор нь эмчлэх шаардлага тулгарна.  Түүн шиг хөгжлийг ч гэсэн цогцоор нь авч үзэх ёстой. Төрт ёсны уламжлалд Монголын төр хэзээ хүчирхэг байсан бэ  гэдгийг авч үзвэл,  ард түмнийхээ итгэлцэлд тулгуурласан үед л хүчтэй байсан. Чингис хааны үед ёс зүйг нэгдүгээрт тавьсан  удирдагчдынх нь үйлдлүүд ард олныхоо итгэлийг хүлээж, тэр хэрээр дэмжлэгийг нь авдаг  маш хүчирхэг тогтолцоог бий болгосон. Одоо ярьж байгаа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг, эрх баригчдын өмнө нь явж ирсэн  замналыг харахад гадаад, дотоодын луйварчдын гар хөл  болсон урвагч улс төрчдөөр дамжуулан хууль хийлгэдэг. Эхлээд улстөрчдийг нь бэлтгэдэг, дараа нь тэднийгээ төрд шургуулж  УИХ-д лобби маягийн бүлэг байгуулан хууль боловсруулж батлуулдаг. Жишээлбэл, Ашигт малтмалын тухай хууль ийм замаар гарч, цааш  Монголын баялгийг яаж цөлмөх вэ гэдэг шинэ колоничлолын бодлого хэрэгжиж байна. -Тухайлбал? -Үндэстэн дамнасан том корпорациуд байна, бүхэл бүтэн улсаас ч баян. Энэ шинэ колоничлолын бодлогын золиос нь Монгол Улс болоод байгаа юм. Африкийн орнууд гэж ярьж байгаа боловч бодит байдалд  Монгол Улс тэднээс ч дор орсон нь тоо баримтуудаас тодорхой байгаа.Өнөөдөр Оюутолгой дээр гэхэд л 11 тэрбум долларын 34 хувь нь манай улсын өр болчихоод явж байгаа. Гэтэл Богд хаант засгийн  үед түүнээс ч ашигтай ажиллаж байсан. Хэдийгээр “Монголор” компаниас 20 хувийн татвар авч баян тансаг амьдрах нөхцлийг өөрсдийн хүрээлэлд бий болгож байсан ч хамгийн гол нь Монгол Улс татвараа авч чадаж байсан. Энэ бол маш зөв загвар. 51 хувийг Монголын төр эзэмшиж ирсэн  “Эрдэнэт”-ийн загварыг  баримтлах юм  бол  Оюутолгой шиг  өрөнд орохгүй. Яагаад хоорондоо холбоогүй юм шиг атал эдгээр  асуудлыг яриад байна гэхээр байгалийн баялаг нийт ард түмний өмч, ард түмний дундын өмч, Монголд төрсөн монгол хүн бүрийн өмч. Энэ өмчөөс хүн бүр хувь хишиг хүртэх эрхтэй. Гэтэл эрх мэдэл, мэдээлэлд ойр цөөхөн хүн,  1990 оноос  бий болсон олигарх бүлэглэл, хүмүүсийн 30 гэр бүл гэж ярьдаг хэсэг байгалийн баялгийг гадныханд хямд өгч, өөрсдөө  үр шимийг нь хүртээд, түүнийхээ хариуд асар их авлига авч оффшорт нууж байна. 17 тэрбум ам.долларын асуудлаас өгсүүлээд олон зүйл яригддаг. 1990 оноос хойш ойролцоогоор 300 орчим тэрбум ам.долларын баялаг гадагшаа гарсан гэж тооцогддог, түүнээс ч их байх гэж би боддог. Зарим хүн монголчууд болж байна, өмнө нь бүгд гар утас барьж, машин унадаггүй байсан гэж ярьдаг. Тэгвэл хүн төрөлхтний нийтлэг хөгжлийг авч үзэхэд, 30 жилийн өмнө Хятад улс ямар байв, Эрээн, Бээжинд амьдрал байв. Гэтэл одоо тэрум гаруй хүн амтай Хятад улс дэлхийн хөгжлийг тэргүүлэгч болчихсон, хэрэглээ нь ч өндөр зэрэглэлд хүрсэн. Манай улс 1990 онд ямар байв, хүн ам нь боловсролтой, аж үйлдвэржсэн орон байснаа хөгжлөөр ухарч одоо  хонинхоо нэхийг ч боловсруулж чадахгүй, наад захын юу ч хийж чадахгүй өрөдмдмөөр байдал руу орсон. Социализмын үед хонины толгойны өвчсөн арьсыг ч хаялгүй бүтээгдэхүүн хийж гаргадаг байлаа.   Савхин бүтээгдэхүүнээас гарсан өөдсөөр хүртэл куртик оёод экспортод гаргадаг байсан. Үүнийг ярихаар социализм, коммунист дэглмийг санагалзлаа гэж шүүмжилдэг. Ер нь бол Норвеги, Швед зэрэг хөгжсөн орнуудыг харахад  социалист загварыг хадгалж хөгжсөн байдаг. Хэрэв  бид 1990 онд холимог загварыг сонгосон бол өөр байх байж. БНХАУ гэхэд л социалист системийн үед бий болгосон ололтуудаа авч үлдээд дээр нь капиталист дэглэмийг нэвтрүүлж холимог системээр хөгжсөн. Норвеги ч ийм, тавхан сая хүн амтай, нефтийн баялгийн сангаараа дамжуулан иргэддээ ашгаа тэгш хүртээдэг. Иймээс Норвегийн иргэн бүр долларын тэрбумтан болсон. Монголчууд Норвегийн загварыг авч хөгжиж яагаад болохгүй гэж. Үүнийг ярихаар хүмүүс улс төрчдийн шуналыг яриахаас биш цаанаас явуулж байгаа далд колоничлолын бодлогыг олж хардаггүй. Төрийн тогтолцоог нь өөрчлөөд төр рүү зүтгэж байгаа урвагч улстөрчид дээр дөрөөлсөн гадны колоничлолын бодлого явж байгааг олж харахгүй хувь хүний шуналыг яриад энэ байдлыг өөрчилж чадахгүй. -Үүнээс гарах зам нь гарц нь Үндсэн хуулийн  өөрчлөлт гэж бас яриад байна? -Өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх цаг болсон. Гэхдээ хэзээ, хэнээр, яаж өөрчлөх вэ гэдэг өөр  асуудал. Нэг намаар дангаараа, дур зоргын шинжтэй, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан, нэг эсвэл хоёр намын дарангуйллыг тогтоох гэсэн, намын даргыг хаанд өргөмжлөх  зорилготой улс төрийн жүжиг тоглохыг зөвшөөрч болохгүй.  Төрийн ордонд болсон хэлэлцүүлгүүд улс төрийн  жүжиг, залилан болсон. Тэр хэлэлцүүлэгт оролцуулахдаа улс төрийн намуудыг том  жижиг, парламентад суудалтай суудалгүй гэж ялгаварласан. Уг нь том бодлоготой намыг том гэмээр байгаа юм. 60 тэрбумын авлигаар, засгийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан энэ УИХ Үндсэн хуульд гар хүрэх байтугай шоронд суух ёстой хүмүүс.  АТГ шалгах ёстой атал тэнд өөрсдийнх нь томилгооны хүмүүс байгаа учраас шударга хариуцлага тооцох боломж алга. Уг нь хууль зөрчсөн үйлдлийг гэмт хэрэг гэдэг,  хууль зөрчсөн хэн ч хариуцлага хүлээх ёстой байдаг. Энэ зарчим зөрчигдөж,  нийгэмд  шударга ёс алдагдсанаар иргэдийн дунд маш их бухимдал үүсч тогтворгүй байдал үүсдэг. Энэ тохиолдолд иргэний дайн гарах эрсдэлтэй. Ингэж самраад дундаас нь байгалийн баялгийг үнэгүй зөөх сонирхол гадныханд байна. -УИХ-ын түвшинд хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  улс төрийн намууд  дүгнэлт гаргасан. Ямар гаргалгаа хийсэн бэ? -Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийн энэ шинжилгээг хийж, Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр гурван ч дүгнэлт гарсан байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, шинэ Үндсэн хуулийн төлөө нэгдсэн 15 намаас хуульч, эрхзүйчдийн дүгнэлтийг гаргасан. Эдийн засагчид ч  мөн дүгнэлт гаргасан. Ажлын хэсгүүд маш  ул суурьтай  дүн шинжилгээг хийсэн. Үүний дүнд үндэсний эв нэгдлийн зарчимд суурилсан шинэ Үндсэн хууль хийх ёстой. Тэр бол үндэсний эв нэгдлийн гэрээ байх ёстой. Гэтэл улс төрийн намуудын байр суурийг сонсохгүй, эрдэмтэн судлаач, эдийн засагчдын дуу хоолойг сонсохгүй, зөвхөн өөрсдийн эрх ашиг, нэг хоёр намын дарангуйллыг тогтоох гэсэн үйл ажиллагаа явуулах нь нийгэмд талцал, хагарал үүсгэнэ. Тухайлбал, Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн баатар, Геологийн яамны сайд асан Ч.Хурц гуайн үгийг дутуу хагас хэлүүлээд микрофоныг нь тасалчихсан. Нам бол үзэл суртлын байгууллага гэдгээ баталж байна. Үзэл бодлыг хааж боож болохгүй гэж хэлсний төлөө тэгсэн. Гэтэл тэр хүн хэдхэн минутад   үгээ хэлэхийн тулд бүтэн найман цаг суусан. Тэр хооронд даралт нь ихсэх, ядрах гээд зөндөө юм болно. Үнэн зөв юм хийх гэж байгаа бол төрийн зүтгэлтнүүд, улс төрийн намууд, ард иргэдийнхээ үгийг тэгш сонсч шингээх ёстой.  Үндсэн хууль  бол ердийн хууль биш, бидний ирээдүйг, үр хүүхдийн маань хувь заяаг  тодорхойлох, олигархиудын боол болох, эсэхийг шийдэх  баримт бичиг шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад энэ бүх гажиг зөвхөн Үндсэн хуульд  байсан юм биш, олигархиуд хууль руу бурууг чихээд өөрсдөө цэвэр үлдэх гэж оролдож байна. Монгол Улсад  системийн алдаанаас гадна хөгжлийн суурь үзэл баримтлалтай холбоотой олон алдаа гарсан. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхгүйгээр бид урагшлахгүй.  Ямар нийгэм байгуулахаа тодорхой болгож ард нийтээрээ хэлэлцэж байж шийдэх ёстой. Засаглалын эх сурвалж бол ард түмэн шүү дээ. Гэтэл иргэддээ ямар ч мэдээлэл өгөхгүй, Зөвлөлдөх санал асуулгын гэх хуурамч хууль хийгээд түүгээрээ хаацайлж Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Хуулийн гол үндэс бол ард иргэдийнхээ амар амгалан амьдралыг цогцлооход л  чиглэх ёстой. Иргэд үүнд анхааралтай хандах учиртай. Бидний зүгээс Ард түмний  олонхийн санал  намыг байгуулсан нь ч ийм зорилготой. Ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө, авлигын эсрэг тэмцэх, хууль эрх зүйн системийг шинэчлэн сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилготой нам, ТББ юм. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөхөд намч байр сууриас хандаж болохгүй гэдгийг бид уриалж байгаа. Гол нь залхууралгүй, цаг хугацаа бага гэж шалтаг тооцолгүй, ард түмнийхээ  оюун санааны ололт амжилтыг ашигласан, түүний төлөө ухаанаа уралдуулсан,  монгол хүний гайхамшигтай сайхан чанаруудыг шингээсэн, хөгжлийн зөв бодлого, хандлагыг шингээсэн Үндсэн хууль хийх ёстой. Эх сурвалж: www.polit.mn
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

13 цаг 27 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

14 цаг 13 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

16 цаг 58 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

21 цаг 49 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

21 цаг 49 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

21 цаг 49 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04