МАХН-аас УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардлаа

2019-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 16-нд хуралдаж одоогийн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах хууль зүйн хангалттай үндэслэлтэй хэмээн үзэж тарахыг шаардаж тогтоол гаргажээ. Өнөөдөр /09.19/ тогтоолын шаардлагыг олон нийтэд танилцуулж, УИХ-д хүргүүлж хэвлэлийн хурал зохион байгуулав.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хурлыг нээж “Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайрч байгаа УИХ-ын гишүүд ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж 60 тэрбумын хэрэгт анхнаасаа холбогдсон, УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл авсан. Мөн эмэгтэй хүнийг хүчиндсэн, Концессийн хэрэг, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёс зүйн эрхгүй, хууль зүйн чадамжгүй гэж Монголын ард түмэн үзэж байна. Иймд МАХН-ын Гүйцэтгэх товчоо  нийгмийн захиалгын дагуу УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тарахыг шаардаж байна” гэж тогтоолыг танилцууллаа. Энэ УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах шалтгааны үндэслэлийг тайлбарлахдаа  2016 онд 60 тэрбумын гэх хууль бус аргаар бүрэлдсэн өнөөгийн УИХ байгууллагдсан цагаасаа эхлэн хууль зүйн болон ёс зүйн хувьд төрийн эрх барих дээд байгууллага байх, түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг нь тэдний олон үйлдлээр батлагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ихэнх нь ард түмний, бизнес эрхлэгчдийн боломжийг хааж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл хулгайлсан Засгийн газрын гишүүд нь Концессийн гэрээг хувьдаа болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан авсан нь олон түмэнд ил болсон. Дүгнэлт нь гарсан Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн материалыг УИХ-д хэлэлцэхгүйн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран дайрч байгаа нь УИХ-ыг тарах хангалттай үндэслэл болж байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй үед өөр асуудал хэлэлцдэгүй гэсэн журамтай. Үүнийг ашиглан ямар ч бэлтгэлгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. ЖДҮХС-гийн хэрэг болоод бусад үйлдлээрээ барьцаалагдсан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар зохион байгуулж буй “ажиллагаа” нь үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт, утааг 50 хувь бууруулна гэсэн Ерөнхий сайдын амлалт биелэх боломжгүй болж байгаатай холбоотой гэж үзэж байна гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 53 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09