Хятад-Тайванийн түүхэн уулзалт

2014-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Тайванийн Засгийн газрын Эх Хятадын асуудал хариуцсан зөвлөлийн тэргүүн Ван Ючи Хятадын Нанкин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан албаны дарга Жан Жихунтай уулзаж хэлэлцээ хийж дууслаа. Уулзалтаар хоёр байгууллагын харилцаа холбоог тогтмол болгох тохиролцоонд хүрчээ. “Хоёр талын харилцаа холбоо шинэ шатанд гарлаа” хэмээн Ван Ючи мэдэгдлээ. Хятад, Тайванийн эндөр хэмжээний төлөөлөгчдийн хооронд болсон түүхэн уулзалт амжилттай өндөрлөлөө хэмээн Бээжингийн хэвлэлүүд мэдээлж байна. “Хоёр байгууллага тэгш эрх, нэр төрийн зарчим дор байнга уулзаж, хэлэлцэж байх механизмийг бий болгосноор хоёр талын харилцаа, холбоо сайжирч, үр өгөөжөө өгөх болно” хэмээн Тайванийн төлөөлөгч онцлон тэмдэглэв.

Бээжингийн төлөөлөгч Жан Жихун хэлэлцээний үр дүнг өндөр үнэлээд “Хожим энэ өдрийг нэр төртэйгээр дурсах болно. Хоёр талын уулзалтыг тогтмол, үр өгөөжтэй хийж байх арга замыг эрэлхийлэхээр тохиролцлоо” хэмээн мэдэгджээ.

Тайваньд Ма Инцю 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж эрх мэдэлд гарснаас хойш Формосын хоолойн хоёр талын худалдаа наймаа хоёр дахин нэмэгдэж 197 тэрбум долларт хүрсэн юм. Үүнээс гадна Тайванийн олон үйлдвэр, компани эх газарт суурьшиж бизнесээ цэцэглүүлээд байна. Тайвань арал энэхүү ойртолтоороо Бээжингийн Засгийн газрын талархлыг зүй ёсоор хүлээжээ. Ингэснээр олон улсын хурал чуулганд оролцох илүү эрх, чөлөөтэй болж байгаа юм.

Нанкинд болсон уулзалтаар, Хятадад сурч буй тайвань оюутнуудыг эрүүл мэндийн даатгалаар хангах асуудлыг аль болох хурдан хугацаанд шийдэх тохиролцоонд хүрчээ. Мөн эх газарт шоронд хоригдож байгаа тайвань бизнесмэнүүд дээр эргэлт оруулахаар болсон байна.

Тайвань, Хятадын асуудлыг хариуцдаг дээд хэмжээний төрийн ажилтнууд сүүлийн 65 жилийн дотор буюу 1949 оны иргэний дайны улмаас хоёр салснаас хойш анх удаа албан ёсоор уулзаж буй нь энэ юм. Тайванийн төлөөлөгч Ван Ючи Жан Жихунд Тайваньд ойрын хугацаанд айлчлахыг урьсан урилга гардуулахад тэрээр нааштайгаар хүлээж авчээ. Хоёр тал “1992 оны Зөвшилцөл”-ын дагуу ирээдүйн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хэмээн Ван Ючи ярилаа. “1992 оны Зөвшилцөл” нь Формосын хоолойн хоёр тал “Нэг Хятад”-ын оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ талууд үүнийг өөрсдийн ойлгосноор тайлбарлана гэсэн бичиг баримт билээ. Ван Ючи Нанкин хотод хэлэлцээ хийж дууссаныхаа дараа Нанкины их сургуулиар зочилжээ. Дараа нь Шанхай хотод очиж тайвань бизнесмэнүүдийн хүүхдүүдийн сургуульд очихоор төлөвлөсөн байна. Мөн Тайвань судлалын эрдэмтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцох юм.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 24 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 44 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 50 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин