Ардын авьяастнуудаас уучлалт гуйхыг шаардлаа

2019-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.МӨНХТҮШИГ “Азийн ардын урлагийн их наадам” өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Гэвч наадмын үеэр шүүгчид уран бүтээлчдийг хэл амаар доромжилсонд гомдолтой байгаа талаар ардын авьяастнуудын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр цуурч Б.Наранбат “Өнгөрсөн зургадугаар сард “Азийн ардын урлагийн их наадам” болж ардын урлагийн шилдгүүдийг тодруулсан. Гэсэн ч наадмын шүүгч Б.Энхтуяа, Л.Хэрлэн, Б.Одсүрэн, Ж.Саруулбуян, Д.Ариунболд нар ёс бусаар шүүсэн бичлэг олон нийтэд ил болсон. Тухайлбал, энэ бичлэгт зарим ардын авьяастныг угсаа гарал, яс үндэс, царай зүсээр нь доромжилсон. Шүүгч Б.Одсүрэн “Алтай хамтлагийн гишүүн Б.Ганзоригийг хэдэн хотонгууд” гээд инээж байсан. Тиймээс шүүгчид ардын авьяастнуудаас уучлалт гуйж, олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэв. “Азийн ардын урлагийн их наадам”-д Азийн 12 орны 200 гаруй ардын авьяастнууд ардын бүжиг, дуу, хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн төрлөөр чадвараа сорьсон. Шүүгчдийн харилцан яриаг тус наадмын шүүгч Л.Хэрлэн гар утсаараа хийж, өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байсныг Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав ардын авьяастнуудад өгсөн хэмээн хурал зохион байгуулагчид ярьж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.17  МЯГМАР  №184  (6151)  
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 28 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 28 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 28 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 56 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 15 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 41 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 54 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09