Б.Жагар: Оюутолгойн гэрээг цуцал, чадахгүй бол УИХ тар

2019-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Б.НАМУУНТАМИР “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн   Б.Жагар, болон ард түмний төлөөлөл  “Үндэсний мэдээллийн төв”-д Оюутолгойн луйврын гэрээг цуцалж, ард түмэнд 100 хувь хувьцаа болгон шилжүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар шаардан, бичиг хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Оюутолгойн гэрээг шалгах явцад уурхайн хаалтын ажиллагааны дараа МУ-д цөмийн хог хаягдал булах, атомын цахилгаан станц барина гэсэн гэрээ, Дубайн гэрээгээр МУ-д орж ирээгүй бодит бус хоёр сая ам долларыг МУ-д өр болгосон санхүүгийн гэмт хэрэг, Улсын хилээр 62 тэрбум молибден хууль бусаар гаргасан, 155 сая долларын татвар төлөөгүй, ашигласан орд газарт нөхөн сэргээлт хийгээгүй  зэрэг хууль бус үйлдлүүд илэрсэн байна. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Жагар  “Оюутолгойн гэрээ нь хувь нийлүүлэгчдийн гэрээний зохицуулалтаар нэг хоногт хүүнд нь нэг сая ам доллар төлж менежментийн зургаан хувийг нэмээд нэг хоногт гурван сая доллар төлж, хоногт таван сургууль, цэцэрлэг шинээр барих мөнгийг хүүнд нь өгч байна. Энэ гэрээг шууд цуцалж Монголын ард түмэнд ашигтай байдлаар дахин гэрээлэх учиртай. НҮБ-ын 1962 оны 1803-р тогтоолын дагуу баялгийн эзэн улс өөрийн баялгийн дийлэнх хувийг хүртэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 6.1-т байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэсэн олон улсын гэрээ хуулийг даган мөрдөж, УИХ, Засгийн газар яаралтай тогтоол гаргаж Оюутолгойн гэрээг ард түмний мэдэлд 100 хувь шилжүүлж, хувьцаа хэлбэрээр баялгийн сан бүрдүүлэн иргэн бүрд сар бүр ногдол ашиг хүртээхийг шаардаж байна. Үр ашиггүй  гэрээг хууль хяналтын байгууллага болоод парламентын төвшинд нягталж, ард түмэнд ашигтайгаар шийдэх хэрэгтэй. Оюутолгойн төв оффис буюу "Моннис"-ийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгуулж,  Монгол улсын иргэн бүр хувьцаа эзэмших, ирээдүйн эрх ашгийнхаа төлөө нэгдэхийг уриалж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан. Энэ гэрээг цуцалж чадахгүй бол УИХ тарах ёстой” гэсэн юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 25 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 25 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 25 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 53 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09