Б.Солонго: Бид эрхээ хамгаалахын тулд хүний эрхийн байгууллагуудтай хамтран тэмцэнэ

2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Иргэн Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар болон  “Босоо хөх Монгол”бүлгэмийн залуучуудыг буруутгаж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийслээ. Тэрээр "Босоо хөх Монгол"бүлгэмийн залуус  трансжендер хүмүүсийг байж болохгүй хүмүүс мэтээр ярьж, үс толгойг нь хусна гэж ярьсан. Энэ бол маш харамсалтай хэрэг. Бид эрхээ хамгаалахын тулд Хүний эрхийн үндэсний комисс, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран тэмцэх болно гэдгийг онцолж байлаа. Иргэн Б.Солонго “Олон нийтийн сүлжээнд тархаад буй зураг нь ямар нэг төрийн бус байгууллагад баригдсан эсвэл биеэ үнэлээд явж буй хүмүүсийн зураг огт биш. Үүний учрыг тодруулбал, нэгэн телевиз нэр бүхий төрийн бус байгууллагатай хамтран шөнийн сурвалжилга хийж, зочид буудалд болж буй зүйлийн талаар сурвалжилсан байсан бөгөөд энэ үеэр нэгэн трансжендер хүн баригдаж, утсаа хураалгасан байсан. Одоо тархаад буй зураг нь тэр хүний утсан дээрх зураг юм. Бид хэдийгээр трансжендер гэж нэг нэр томьёололтой боловч тус тусын зам мөрөөр амьдарч байгаа хүмүүс. Тэрхүү зураг дээр ч хүний нүдэнд гаж буруу харагдах, муу үлгэр дуурайлал үзүүлэх зүйл байхгүй. Нийгэмд үүнээс илүү тулгамдсан асуудал бий. Гэтэл трансжендер хүмүүсээр төлөөлүүлж, нийгмийг бэлгийн цөөнхийн эсрэг турхирч байгаад харамсаж байна. Энэ зургийн юу нь буруу байгаа вэ гэдгийг нэр бүхий төрийн бус байгууллагаас асуумаар байна. Үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг тооцоолж үзэх ёстой байсан. Миний хувьд “Босоо хөх Монгол” бүлгэмийг эх нутгийнхаа газар шороо, үндэсний эрх ашгийг хамгаалж, далайцтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж ойлгодог байлаа. Трансжендер хүмүүсийн дунд биеэ үнэлэлт байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл трансжендер хүмүүст ажиллах ажлын байр байдаггүй. Тэднийг спонсорлож тэтгээд байгаа хүмүүстэй бас адилхан л хариуцлага тооцож, тэмцэх ёстой.”гэсэн юм. Мөн сошиал орчинд тархсан өөр нэг видео бичлэгийн талаар албаны ёсны тайлбар өглөө. Тэрбээр, “Би эрүүл мэндийн шалтгааны улмаас Тайланд улсад эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй ёс бус үйлдэл гаргасанд уучлалт хүсч байна. Би БНСУ-ын W.Skin laboratory компанитай албан ёсны гэрээ байгуулан дээрх бүтээгдэхүүнийг зарж борлуулж байгаатай холбоотойгоор өрсөлдөгч хүмүүсийн нийгэмд цацсан арга ядсан арга. Тэр бичлэгийг үзсэн олон хүмүүс намайг буруугаар  ойлгоод байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 54 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 13 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09