Н.Энхбаяр: Ерөнхийлөгч төслөө татсан учир одоо хэлэлцэх төсөл байхгүй

2019-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Улс төрийн  17 нам, иргэдийн төлөөлөл  Үндсэн хуулийн шинэчлэл зогссон учир Ард нийтийн санал асуулга гэж байхгүй гэдгийг мэдэгдэж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрбээр Өчигдөр буюу /09.09/ Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэгдсэн төслөөс өөрийнхөө төслийг татсан нь Улс төрийн намууд, 100 гаруй иргэний хөдөлгөөн, эрдэмтэн судлаачдын тэмцлийн үр дүн гэдгийг онцолсон юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ерөнхийлөгч өчигдөр төслөө татаж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүдийн хугацааг нэмнэ, тоог нь нэмэх гэж оролдоод уналаа. Намын тогтолцоог өөрчлөх гээд бүтэлгүйтлээ. Сэтгүүлчид, ард түмэн шүүмжилсэн учраас саналаа татлаа.  Анхнаасаа хоёр төсөл хэлэлцэж, хууль зөрчсөн. Энэ хоёр нэгдээд, нэг төсөл боллоо гэж бодъё. Гэтэл Ерөнхийлөгч төслөө татаад авчихлаа. Одоо хэлэлцэх төсөл байхгүй болсон.  Ийм нөхцөл байдал бий болсныг ард иргэддээ ойлгуулмаар байна.  Одоо Ерөнхийлөгч шинэ үндсэн хууль санаачлах хэрэгтэй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Үндэсний ажлын хэсэг байгуулж шинэ Үндсэн хуулиа хийе гэдгээ мэдэгдэх ёстой” гэдгийг хэллээ. Мөн ард түмний тал нь Ерөнхийлөгчийн засаглалтай байхыг дэмжиж байгаа тул ард түмнээс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг санал асуулга авсны дараа шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Ард түмний олонхийн засаглалын намын дарга Ц.Нарангэрэл “ Хувьсгал хийх цаг болсон. Хувьсгал хийх ёстой болсон. Ерөнхий сайд асан Ц.Бямбасүрэн гуайн хэлснээр "УИХ-ын гишүүдийн 60 нь гэмт хэрэгт холбогдсон. Парламентыг тарааж, шинэ бүтцийг бий болгоё” гэсэн юм. ИЗНН-ын дарга Ганхуяг “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гэсэн оролдлого мухардалд орлоо. 2016 оны сонгуулиар Үндсэн хуулийг өөрчлөх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн МАН бэлэн бус байгааг харуулж байна. 1992 оноос хойш ямар өөрчлөлт оров. Иргэд эрх тэгш амьдрал, амгалан тайван амьдралыг л хүсч байна. Гэтэл Ардын намынхны зорилго иргэдийн хүслээс огт өөр буюу сандал суудлын төлөө, хэн нь эрх мэдэлд хүрэх вэ гэсэн өрсөлдөөн байсан нь бүтэлгүйтлээ. Ингэснээр бид эрх баригчдын жинхэнэ нүүр царайг харлаа” хэмээлээ. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 54 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 13 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 39 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 52 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09