Хилийн түүх судлаач Н.Даваадоржийн онцлох эшлэлүүд

2019-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хил хамгаалах ерөнхий газрын Түүхийн секторын судлаач, дэд хурандаа, цэргийн ухааны доктор Н.Даваадоржийг урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлон хүргэж байна. 

-Монголын түүх бичигт 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны талаар олон дурьдсан байдаг. Харин баруун хилийн тулгаралтын тухай төдийлөн сайн мэддэггүй.  Оспаны хэдэн дээрэмчин орж ирсэн юм байна. Тэгээд удалгүй гараад явсан л гэсэн ойлголттой байдаг.  Баруун хилийн тулгаралтыг орхигдуулж ирсэн нь Монголын түүх дэх цагаан толбо болж байна.
-Аливаа улс нэгдүгээрт газар нутагтай, түүнийгээ тогтоон тэмдэглэсэн хил хязгаартай байх ёстой.  Мөн цэрэг арми нь хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хангаж байх үүрэгтэй юм.  Энэ бүхнийг хилийн түүх судлаач цогцоор нь авч үздэг.  Цэргийн шинжлэх ухааны нэг салбар болж хөгжиж байна. Гэсэн ч манайд хилийн түүх судлаач гэсэн тусгай мэргэжилтэнг бэлтгэдэггүй.
-Өнөөдөр тайван амгалан байгаа ч гэлээ 50, 100 жилийн дараа ямар ч байдал үүсч мэднэ.   Дэлхийн улс гүрнүүд өөрчлөгдөж, хилийн маргаан ч гарахгүй гэх баталгаа байдаггүй.  Тийм учраас улируулан судалж, уламжлан үлдээх зорилготой ажилладаг.  Энэ нь Зэвсэг бариад улсын хилийг манаж байгаатай агаар нэгэн.  Улсынхаа түүхийг судлаад улсын хилийг хамгаална гэдэг бол маш том асуудал юм.
- Ер нь бол Халх голын дайн юм.   Цэргийн шинжлэх ухааны үүднээс дайн, байлдаан гэдэг үг эрс ялгаатай.  Улс төр, эдийн засгийн байдал, стратеги талаасаа ч,  биелүүлж буй даалгавар, хамрах хүрээ, хүч хэрэгсэл, цэргийн зэвсэг техникийн тоо гээд ялгаатай л даа.  Манай түүхийн болон цэргийн ухааны эрдэмтэд, Япон, ОХУ, БНХАУ-ын төлөөлөлтэй хуралдаад нэрний  хувьд нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байдаг.
-Дайн гэдэг нэр томьёог хэрэглэснээр Монгол Улсын түүх бичигт,  Халх голын ойролцоо болсон энэ үйл явдлын  ач холбогдлыг илүү өндөрт өргөж байгаа чухал хүчин зүйл юм. Мөн олон нийтийн дунд ч ийм төөрөгдөл байна.  Байлдаан гэхээс илүү Монгол цэргүүд энэ дайнд ерөөсөө оролцоогүй гэсэн ойлголт ч байдаг.   Үүнийг мөн л анхаарч бид зөв чиглүүлэх хэрэгтэй.
-1930-аад оны үеийн тэргүүлэх гүрнүүд болох ЗХУ, Япон, АНУ, Англи, Франц, Герман өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах газар нутгаа тэлэх, геостратегийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн.  Манай улсын зүүн хязгаараар халдан түрэмгийлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.  Энэ нь манай улсын бүрэн бүтэн байдалд хэдий халдаж байгаа ч  тухайн үед ЗХУ-ын эрх ашгийг хөндөж эхэлсэн.
-Манай улсын баруун хязгаарыг эзэлснээр түшэц газраа болгон ОХУ-ын алс дорнод руу дайрах ийм төлөвлөгөөтэй байсан.  Нөгөө талаас  Японтой нэг эвслийн орон болох Герман нь Зөвлөлтийн баруун талаас довтлох ийм төлөвлөгөөтэй байсан.  Тэгээд ОХУ-ын тал өөрсдийн ашиг сонирхол, геостратегийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Монголд өөрсдийн цэргийг оруулж эхэлсэн.
-Мөн  1936 онд Монгол Улстай харилцан туслалцах гэрээ байгуулсан.  Энэ гэрээгээр Монголд цэргээ оруулахаас гадна, өөрсдийн Алс дорнодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.  Энэ гэрээг Монголтой байгуулсныхаа дараа мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг өөрсдийн нутаг дэвсгэрийн нэгэн адил үзэж хамгаалах болно гэдгээ дэлхий нийтэд зарласан байдаг.
- Монголын түүх бичигт Баруун хилийн тулгаралт, Хятадын түүхэнд Байтаг Богдын маргаан, харин ОХУ-ын түүхэнд Баруун хилийн мөргөлдөөн гэж нэрлэж ирсэн.  Би сүүлд   “Байтаг Богд” уран сайхны кинонд  цэргийн болон  түүхийн зөвлөхөөр ажилласан. Аль болох түүхэн үнэнийг барьж хийхийг хичээсэн.
Эх сурвалж:www.polit.mn 
Зочин
Сайн ойлгосонгүй, гаргалгаа ч буруу байна, дайн биш л дээ, баруун зүгийн хилийн тулгаралтыг мөргөлдөөн, дайн болгох гээд байгаа юм уу
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

20 цаг 36 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06