Татварын диваажинд нуугдсан хятадын элитүүд

2014-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Сүүлийн 20-30 жилд хамгийн их хөгжиж, өөрчлөгдсөн улс бол Хятад билээ. Нээлттэй бодлого, шинэчлэлийн үйл явц олон зуун сая хүнийг ядуурлаас гаргасан ч нийгэм дэх баян, ядуугийн ялгаа түгшүүр төрүүлэх болов. Элит ангийнхан тун хурдан хөрөнгөжиж байгаа нь авлига, тэгш бус байдлыг үгүй болгоно хэмээн амласан коммунист удирдагчдын нэр хүнд, итгэлд муугаар тусч байлаа. Тэгвэл бас нэг томоохон шуугиан дэгдэв.

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын кон­сор­­циум (International Consortium of Investigative Journalists) Хятадын өнөө­гийн болон экс удир­дагч­дын 13 садан төрөл, мөн хувийн болон улсын үйлд­вэрийн 15 томоохон биз­несмэн оффшор бүс буюу татварын диваажинд хөрөнгө мөнгөө байршуулсныг илчлэн мэдээлсэн юм. Энэ мэдээл­лийг “The Guardian”, “BBC”, “Le Monde”, “Sьddeutsche Zeitung”, “Asahi Shimbun”, “El Pais” зэрэг дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна. Британийн Виржин арал (Карибын тэнгисийн) дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг “Portcullis TrustNet”, “Commonwealth Trust” хэмээх хоёр байгууллагын архивын хоёр сая орчим мэдээлэл алдагдсаныг консорциумын сэтгүүлчид олж авчээ. Хятадын элит анги Карибын тэнгисийн энэ арлыг сонгож авсан нь гайхалтай зүйл биш аж. Британийн газар нутагт тооцогддог энэхүү арал нь 2010 он хүртэл Хятадад хамгийн их хөрөнгө оруулсан арал, улсуудын жагсаалтад хоёрдугаарт (Хонконгийн ард) бичигдэж байжээ.

Ердөө 27 мянган оршин суугчтай энэ арал дээр нэг сая гаруй компани, нийгэмлэг бүртгэлтэй байдгийн 40 хувь нь Хятад, Хонконг, Сингапураас гаралтай юм. Хятадын коммунист элит ангийн олон гишүүн дэглэмийн сүүдэрт асар их мөнгө “хийснийхээ” дараа оффшор компани байгуулж байсан нь эндээс харагдаж байна. Дэн Сяопин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, цорын ганц коммунист намын Засгийн газрын удирдлага дор капитализм руу үсрэн орсноос хойш 30 жил өнгөрсөн ч энэ системд олон гажиг, дутагдал байсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлд ойр байсан хүмүүс асар их баяжиж байгаа нь улам бүр ил болсоор байна.

Бээжингийн элит ангийн гэр бүл, холбоотнууд олсон мөнгөө ердийн эргэлтээс гарган Британийн Виржин арал дээр өөрсдийн болон бусдын байгуулчихсан байсан компанийн данс руу илгээдэг байжээ. Ингэснээр мөнгө, эд хөрөнгөө Хятадын Засгийн газрын албан ёсны хянал­таас (Хятадын нэг ир­гэн жилд 50 мянган дол­лараас илүү мөнгө, хөрөнгийг гадаад руу гаргаж болдоггүй) гадна гаргадаг өөрт нь болон гадаадын компани, байгууллагад ашигтай тусдаг аж.

Задарч, ил болоод байгаа баримтаас харахад, Хятадын улаан зиндаа буюу одоогийн болон экс коммунист удирдагчдын гэр бүлийн 13 гишүүн оффшор компанитай байна. Тэдгээрээс одоогийн удирдагч Си Жинпиний хүргэн ах, өмнөх Ерөнхий сайд Вэн Зябаогийн хүү болон хүргэн, мөн экс Ерөнхий сайд Ли Пэний охин, шинэчлэлийн эдийн засгийн удирдагч Дэн Сяопины хүргэн, Хятадын хувьсгалын домогт командлагч Су Югийн ач хүү зэрэг 13 хүн “толгой цохиж” байна. Энэ 13 хүний нэр дор хаяж 25 оффшор нийгэмлэг, компанитай холбогдож байгаа аж.

Хятадын одоогийн удирдагчийн эгч Ки Киаокиагийн нөхөр Дэн Жиагу бол шинэ Хятадын билэгдэл болсон хүн. Тэрээр 20-хон жилийн дотор эхнэрийн хамтаар Хонконгод үл хөдлөх хөрөнгийн их гүрнийг байгуулсан юм. Экс Ерөнхий сайд Вэн Зябаогийн хүү Вэн Юнсон нэгэн оффшор бүсэд “Trend Gold Consultants” хэмээх компани байгуулсан байна. 2012 онд “The New York Times” сонинд хэвлэгдсэн нэгэн мэдээллээр, Вэн Зябаогийн гэр бүлийн хөрөнгө 2.7 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Татварын диваажинд нуугдсан бас нэг язгууртан нь Тяньанминий талбай дээрх ардчилсан жагсаалыг цус урсган дарахад гол үүрэг гүйцэтгэсэн экс Ерөнхий сайд Ли Пэний охин Ли Шиаолин юм. Эх орондоо Эрчим хүчний хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн тэрээр Хятадын эрчим хүчний монополь компанийг удирддаг бөгөөд ичиж зовох юмгүйгээр эд хөрөнгө, сүр нөлөөгөө гайхуулдаг нэгэн.

Оффшор бүсэд тухалсан Хятадын элитүүдийн ихэнх нь эрх мэдэлд байх үедээ баяжсан байдаг аж. Экс Ерөнхий сайд Вэн Зябаогийн хүү, хүргэн хоёр түүнийг эрх мэдэлд байсан он жилүүдэд л (2003-2013) Британийн Виржин арал дээр пүүс, компани байгуулсан байдаг. Одоогийн лидер Си Жинпиний хүргэн ах Дэн Жиагу Си Жинпинийг дэд ерөнхийлөгч байх үед (2008-2013) оффшор компаниа байгуулж байжээ. Татварын диваажинд компани байгуулж, данс нээсэн Хятадын үйлдвэрийн эзэд, магнатуудын тоо дор хаяж 15-д хүрч байна. Тэдний ихэнх нь сүүлийн 20 жилд буюу Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед хөрөнгөжсөн хүмүүс ажээ. Цахим шуудангийн томоохон компани “Tencent”-ийг байгуулсан Ма Хуатений хөрөнгө гэхэд л 10 тэрбумд хүрч байгаа юм.

Хятадын элит ангийнхан хөрөнгө, мөнгөө хэрхэн нууж, зувчуулж байгааг илчилсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн нь нийгмийн тэгш бус байдлыг арилгах уриатай гарч ирсэн Хятадын өнөөгийн удирдлагад хүнд цохилт боллоо хэмээн “The Guardian”-д бичжээ. Мэдээж тэд яг хэдий хэмжээний хөрөнгийг татварын диваажинд нуусныг илрүүлэх боломжгүй. Гэвч АНУ-д төвтэй Global “Financial Integrity” фирмийн тооцоолсноор, 2011 онд Хятадаас 150 тэрбум доллар гадагшаа хууль бусаар гарсан аж.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2 цаг 10 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

9 цаг 11 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

9 цаг 18 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

17 цаг 29 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

17 цаг 29 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

17 цаг 29 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07