Э.Сноуден оросын талд ажиллаж байгаа юу?

2014-01-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэрслүү ажилтан Эдвард Сноудений задруулсан Америкийн тагнуулын нууц мэдээллийн ард ОХУ байж магадгүй хэмээн АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч мэдэгдлээ. Төлөөлөгчдийн танхимийн Тагнуулын хорооны гишүүн Майк Рожэрс “Сноуден бол бусдаас тусламж авсан хулгайч” хэмээн ярьжээ. Бүгд найрамдах намын нөлөө бүхий гүшүүний үзэж буйгаар, Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц баримт материалыг хулгайлж, дараа нь тэдгээрийг Америк, Британийн хэвлэлд нийтлүүлэхэд хэн тусласан бэ гэдэг болон өөр хэд хэдэн асуултын хариултыг олох хэрэгтэй байгаа аж.

“Эдвард Сноуден америкууд гадаадад хэрхэн ажилладаг тухай мэдээллийг хулгайлсан. Тэр америкуудыг хамгаалахын тулд энэ мэдээллийг хулгайлсан гээд байгаа. Ер нь бол тэр ганцаараа ийм их хулгай хийж чадахгүй” хэмээн Рожэрс “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө онцолжээ. Сноуден Москвад ирж Оросын аюулгүй албаны ажилтнуудын гарт орсон нь тохиолдлын хэрэг биш хэмээн Бүгд найрамдах намын гишүүн үзэж байна. Америк тагнуулч Москвад ирж Оросын эрх баригчдын далбаан дор орсон нь анхнаасаа сэжигтэй байсан хэмээн үзэж байгаа бололтой.

Төлөөлөгчдийн танхимийн Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн Майк Маккол мөн иймэрхүү зүйл ярилаа. Түүний үзэж буйгаар, Сноуден өөр ямар нэг орны тагнуулын албанд элссэн мэдээлэгч байсан аж. “Сноуденд үүнийг бие дааж хийх хангалттай боломж, чадал байхгүй байсан гэж бодож байна. Түүнд өөр хүмүүс тусласан” хэмээн  Маккол ABC телевизийн эфирээр мэдэгдсэн юм. Эдвард Сноуден ганцаараа энэ бүх мэдээллийг задлаагүй гэдэгт Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн итгэлтэй байна.

Сноудений хулгайлан авч явсан АНУ-ын Төрийн департаментын нууц мэдээлэл өнгөрсөн оны зургадугаар сард хэвлэлд нийтлэгдэж шуугиан тарьж эхэлсэн билээ. Америкийн тусгай албад дэлхий даяарх интернэтийн сүлжээ, технологи ашиглан хэрэглэгчдийг өргөн хүрээтэй тагнаж, чагнадаг гэдгийг тэрээр илчилсэн аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газар олон сая хэрэглэгчийн утсыг чагнадаг, нийгмийн сүлжээ болон онлайн-тоглоом хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулдаг, тэр ч бүү хэл Германы канцлер Ангела Меркель, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф нарын гар утсыг чагнадаг байсан нь Сноудений задруулсан мэдээллээс ил болсон юм.

Америкийн Засгийн газар Сноудений энэ алхмыг “Төрөөс урван тэрсэлсэн үйлдэл” хэмээн үзсэн тул тэрээр эх орноо орхин гарахаас өөр аргагүй болжээ. Сноуден Хонконгоор дамжин Орост ирээд нэг жил түр хоргодох эрх олж авсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн тэрээр Оросын нэгэн томоохон компанид ажилд орсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Чухам ямар компанид ажилд орсныг хэн ч мэдэж чадахгүй байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтныг өршөөн хэлтрүүлэх бодолгүй байгаа юм. Сноуден эх орондоо буцаж очвол тагнуул хийсэн, төрийн өмчийг хулгайлсан хэргээр дор хаяж 30 жил шоронд хоригдох шийтгэл хүлээж магадгүй байгаа ажээ.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2 цаг 9 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

9 цаг 10 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

9 цаг 17 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

17 цаг 27 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

17 цаг 27 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

17 цаг 27 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07