Ц.Цогзолмаа:Эмэгтэйчүүдээр дамжуулж нийгмээ өөрчилнө

2014-01-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

 

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч  Ц.Цогзолмааг урилаа.

 

-НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд   үнэмлэхүй ялалт байгуулснаар энэ байгууллагыг тэргүүлэх боломж, нөгөөтэйгүүр “ачаа”  таталцах  үүрэг танд ногдлоо. Энэ сонгуульд өрсөлдсөн БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармаа та хоёр мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Таны мөрийн хөтөлбөр  юугаараа  онцлог байж гишүүдийн дэмжлэгийг хүлээв?

 -Энэ сонгуульд бид  мөрийн хөтөлбөр дэвшүүлж өрсөлдсөн.

Миний дэвшүүлсэн зорилт бол эмэгтэйчүүд өөрчлөлтийг хийж чадна гэдэгт чиглэсэн. Эмэгтэйчүүд   өөрсдийгөө дээдэлж,  эв найртай байж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байж нийгмийн өөрчлөлтийг хийнэ. Өрх гэр дотор эмэгтэй хүний үүрэг маш онцгой байдаг. Тэгсэн атлаа  нийгмийн хүрээнд авч үзэхээр эмэгтэйчүүдийн оролцоо бага. Тэгвэл би эрчүүд давамгайлж байгаа улстөрийн орчинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэг­дүү­лэхийн тулд сон­гуу­лийн бус цагт эмэг­тэйчүүдтэйгээ уулзъя, санаа бодлыг нь сонсъё гэсэн  зорилт дэвшүүлсэн. Гол нь эмэгтэйчүүд шууд дарга болох, карьер хийхдээ гол нь биш орчиндоо манлайлдаг, орчин тойрноо өөрчилдөг, орчиндоо үлгэр дууриал үзүүлдэг зөв хандлагыг бий болгох ёстой гэж бодож байна.

-Хөдөө орон нутгаас ирсэн гишүүд таныг ихээхэн дэмжиж байсан. Та  мөрийн хөтөлбөртөө   орон нутаг руу чиглэсэн ямар бодлого тусгасан бол? 

-НАМЭХ-ны  чуул­ганд 21 аймаг, есөн  дүүргийн төлөөлөгч оролцсон. Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг үндэсний хэмжээний байгууллага маань орон нутгийн байгууллагуудаас бүрдэж байгаа. Энэ үүднээсээ Удирдах зөвлөл дэх  цөөн  эмэгтэйн хэмжээнд биш алс  хязгаар нутгийн  суманд,  тухайлбал  баруун, зүүн  бүсэд болон  говийн эмэгтэйчүүдэд  тулгамдаж  байгаа асуудлыг  харж ажиллах хэрэгтэй. Статус маань үндэсний хэмжээнийх юм бол үндэсний хэмжээний бодлого үйл ажиллагааг харж ажиллах ёстой шүү дээ.

-МАН шинэчлэгдэж байгаа гэж ярьдаг. Түүнийг дагаад  НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр шинэ хүн гарч ирэх болов уу гэсэн хандлага, тийм мэдээлэл  ч хэвлэлээр нэлээд гарсан. Гэхдээ шинэчлэлийг  шинэ хүн биш, туршлагатай хүн хийдэг гэсэн яриа танай намын дотоодоос сонсогдож байсан ?

-Улстөрийн өнцгөөс нь харвал  хувь хүний хамгийн үнэт зүйл болох үзэл бодлоо дагаад МАН-ыг дэмжиж байгаа эмэгтэйчүүдийн зүгээс  намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаач гэж надад итгэл хүлээлгэж байгааг том хариуцлага, хийх ажлын маань чиглэл гэж ойлгож байна. Нөгөө талаар би энэ  намд шинэ хүн биш л дээ. Би анх 1988 онд оюутан байхдаа  намд гишүүнээр элссэн. Түүнээс хойш 26 жил өнгөрчээ. Энэ хугацаанд намын дэргэдэх залуучуудын байгууллагын на­рийн бичгийн дар­га, нийслэлийн ард­чил­сан социалист эмэг­тэйчүүдийн холбооны дарга, мөн НАМЭХ-ны  дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед нам маань тодорхой хугацаанд засгийн эрх барьж байсан гэдэг утгаараа Засгийн газраараа дамжуулаад намыхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой үе байлаа. Харин өнөөдөр нөхцөл байдал их өөр болсон.  Сөрөг хүчний байр сууринд шилжсэн үед намын дэргэдэх төрийн бус байгууллагууд юу хийх ёстой юм гэдэг нэн хариуцлагатай мөч тулгараад байна.

-Тэгвэл танай холбооны эхний алхам, анхны  шийдвэр юу байх бол?

 -Дэлхийн хэмжээнд явагдаж буй улстөрийн глобальчлалаас харахад  намын гишүүнчлэл рүү хандсан үйл ажиллагаанаас илүү олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн  намыг иргэд сонгогчид дэмждэг чиг хандлага бий болсон. Энэ утгаараа намын дэргэдэх төрийн бус байгууллагын үүрэг нь намын үнэт зүйл, бодлого үйл ажиллагааны онцлог гэж юу хэлээд байгааг иргэдэд ойлгуулах явдал чухал юм. Сонгогчдын 50 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин манай  намын гишүүдийн 60 хувь нь эмэгтэйчүүд. Энэ үүднээсээ манай холбоо түүчээ болж, холбогч болж ажиллах ёстой гэж бодож байна.

-Нууц биш бол  нам сөрөг хүчин болсон үед хамгийн түрүүнд юунд илүү анхаарч байна?

-Нам сөрөг хүчин болсон үед  бодох асуудал их бий. Наад зах нь л нам юунаас бүрддэг вэ гэхээр хүнээс, гишүүд дэмжигчид, салбар холбоодоос бүрддэг. Түүний нэг нь эмэгтэйчүүдийн байгууллага. Бид 21 аймаг, есөн дүүрэг дэх эмэгтэйчүүдийн байгууллагаа бодлогоор жигд дэмжинэ. Алс байгаагаасаа болоод мэдээлэл авахгүй байгаа юм уу, эсвэл сургалтад хамрагдаж чаддаггүй, явуулж байгаа үйл ажиллагаанд оролцохгүй байх ёсгүй. Бүгд жигд хөгжих учиртай. Анхан шатны нэгжүүдийнхээ ажлыг сайжруулахыг эн тэргүүнд шийднэ.

-Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн  байгууллагын хувьд шийдвэр гаргах төвшинд ажиллах эмэгтэйчүүдийг бэлтгэхэд хэрхэн анхаарах вэ.Таны түрүүнд хэлснээр  хэн ч хамаагүй дарга, сайд болдог байж болохгүй  нь гэж ойлгож болох уу?

-Үүсээд байгаа бүх асуудлын цаана  асар том агуулга бий. Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг утгаараа бид улс төрд шийдвэр гаргах төвшинд ажиллах эмэгтэйчүүдийг бэлтгэх нь ажлын маань гол фокус байх ёстой. Иргэд шүүмжилдэг шүү дээ, амьдрал мэдэхгүй хэдэн хүн хууль баталж, тэр нь хэрэгжихгүй байна гэдэг. Тэгвэл анхан шатнаасаа, тухайлбал сумын хэмжээнд ямар эмэгтэйг бэлтгэх вэ, аймагт нь хэнийг бэлтгэх вэ, нийслэлийн хэмжээнд ямар хүнийг гаргаж ирэх вэ. Их хурлын гишүүн болох эмэгтэй ямар шалгуур хангасан байх вэ гэдэгт эмэгтэй улстөрчдийн имижийг бүрдүүлэх талд илүү анхаарах ёстой.

-Түүнээс гадна эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, ажилгүйдэл, ядууралд хэрхэн анхаарах вэ? 

-Өнөөдөр эмэгтэй хүн нийгэмдээ маш сайн бүтээгч болсон шүү дээ. Бизнес хийж, олон хүнд ажлын байр олгож байгаа эмэгтэй олон бий. Тэгвэл цалингаас цалингийн хооронд ажиллаж  байгаа эмэгтэйчүүд,   өрх толгойлсон, орлогогүй  гэж нэр хаяг зүүхээсээ илүү тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг нь шийдэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс  энэ чиглэлд бодлого   барьж ажиллана гэж бодож байна.

-НАМЭХ-ны тэргүү­нүүд, тухайлбал Д.Алтай, Д.Оюунхорол нарыг   өөр өөрийн онцлогтой, дэвшүүлсэн зорилттой, хэрэгжүүлсэн зүйлүүдээс гадна шийдвэрлэсэн асуудлуудтай  ажиллаж ирсэн гэж гишүүд нь хэлж байсан. Тэгвэл тэднээс ялгарах имиж, илүү ахисан төвшинд юу хийх бодолтой байна?

-Байгууллага  маань өөрөө  хэн нэгэн хүн дарга болсноос шалтгаалж түүний хүссэн ажил хийгдэх, хэрэгжих бус функц бүтэц нь өөрөө улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн  байгууллага учраас нийгмийн захиалгатай хийх ёстой олон асуудал бий. Тэр бүгд рүү бид орж ажиллах ёстой. Ямар нэгэн байдлаар ялгах эрх бидэнд байхгүй. Яагаад гэвэл хүний нийгэмд хүн тойрсон бүх л асуудал чухал. Тэгэхээр эрүүл мэнд, боловсрол гэхчлэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг үүднээсээ нийгмийн ямар захиалга байна, тэр болгоныг мэдэрч ажиллана. Тэр дотроо 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл НАМЭХ-ны зүгээс эмэгтэйчүүдээрээ дамжуулж нийгмээ өөрчилье гэсэн үндэсний хэмжээний  аяныг  эхлүүлье гэж бодож байна. Миний мөрийн хөтөлбөрт ч энэ асуудлыг тодорхой  тусгасан байгаа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин