Бан Ги Мун: Гаити эмзэг, дорой хэвээр байна

2014-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дөрвөн жилийн өмнө аймшигт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Карибын тэнгисийн Гаити улсын байдал нэн хүнд хэвээр байгааг сануулаад, дэлхий дахиныг дахин тусламжийн гараа сунгахыг уриаллаа. “145 мянган хүн задгай газар майханд амьдарсан хэвээр байна. Тэдэнд олигтой хоол хүнс гэж алга. Америкийн хамгийн муу ундны усыг тэд хэрэглэж байна” хэмээн Порт-О-Пренс (Гаитийн нийслэл) дахь НҮБ-ын ажилтнуудад хандаж хэлсэн үгэндээ онцолжээ. “Хамгийн их шаардлагатай байгаа энэ үед нь Гаитид үргэлжлүүлэн туслах хэрэгтэй байна. Гаитийн ард түмэнд илүү тогтвортой, хөгжин цэцэглэсэн ирээдүйг цогцлоохын тулд бид хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээн ноён Бан Ги Мун цохон тэмдэглэв.

Гэсэн хэдий ч Гаити дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар сайн ажиллаж, багагүй үр дүнд хүрээд байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Гаитид өрнөсөн бүтээн байгуулалт гэж нүдэнд өртөх юм бараг байхгүй байна. Харин НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа ажээ. Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болж, майханд амьдарч байсан хүмүүсийн 90 хувь нь толгой хоргодох орон сууцтай болж, сургуульд хамрагдсан хүүхдийн тоо дорвитой нэмэгджээ. Эрүүл ахуйн нөхцөл байдал ч хавьгүй дээрдэж, эдийн засаг сэргэх тал руугаа орсон хэмээн НҮБ-ын тэргүүн онцоллоо.

2010 оны нэгдүгээр сарын 12-нд Карибын тэнгист Доминикантай хил залган оршдог Гаити улсыг 7.2 баллын (Рихтерийн шаталбараар) хүчтэй газар хөдлөлт сэгсэрсэн билээ. Үүний улмаас 220 мянган хүн амиа алдсан юм. Тэдний дотор НҮБ-ын 102 ажилтан байсан. 1.5 сая хүн орон гэргүй болж, Гаити улсын байшин барилгын 75 хувь нь нурж, гэмтсэн ажээ. Энэхүү газар хөдлөлтөөс нэг сарын дараа тус улсад холер өвчин дэгдэж дахин хэдэн мянган хүний амийг авч одсон юм. НҮБ-ын энхийг сахиулах хүчний цэргүүд энэ өвчний нянг Гаитид авчирсан хэмээн  нутгийн иргэд хардаж байсан билээ.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 20 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 21 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 28 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

18 цаг 39 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

18 цаг 39 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

18 цаг 39 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07