“Эрэгтэй, эмэгтэйн хоорондох гэрлэлт гурван том давуу талыг авчирдаг”

2014-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

АНУ-ын Хойд Каролинын их сургуулийн профессор Майк Адамс яагаад ижил хүйстний гэрлэлт улс орон, нийгэмд хэрэггүй, зохисгүй байдаг талаар ярьжээ. Тэрээр зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт л зөв зүйтэй гэж үздэгээ тайлбарлан хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлсэн нь 2014 оны АНУ дахь хамгийн шуугиулсан сэдэв болоод байна.

-Гэрлэлт зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд байх ёстой гэж та энэ цаг үед мэдэгдсэн нь ихээхэн шуугиан дэгдээх боллоо?

-Тийм ээ, ийм л байх ёстой. Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хоорондох гэрлэлт нийгэмд гурван том давуу талыг авчирдаг. Энэ нь эмэгтэйг хамгаалж, эрэгтэй хүнийг номхруулж, барьж байдаг. Мөн хүүхдийн өсөлт, хүмүүжлийн хувьд зөв, таатай орчин бүрдүүлэх гол нөхцөл болдог. Ижил хүйстэн гэр бүл эдгээр нөхцлийг хангаж чадахгүй. Тиймээс улс орон, нийгэмд ижил хүйстний гэрлэлт ямар ч ашиг тус авчрахгүй. Ийм байхад тэдний эрхийг ердийн гэрлэлттэй адилтгаж, барьцуулж болно гэж үү.

-Ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн АНУ-ын зарим мужийн хуультай та санал нийлэхгүй байна уу?

-Санал нийлэхгүй байна. Гэр бүлийн холбоо бол Бурхны бүтээл. Гагцхүү Тэр л гэрлэлт гэж юу вэ, хэний хооронд байх ёстой вэ гэдгийг тодорхойлж чадна. Засгийн газар бол зөвхөн тэднийг бүртгэхийг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэдгийг л хийж чадна. Гэр бүлийн институтын үндэс суурь, мөн чанарыг эргэн харах, шүүн тунгаах эрх Засгийн газар, эрх баригчдад байхгүй.

-Ер нь ижил хүйстний харилцаа, холбоо байх ёсгүй гэж та үзэж байна уу?

-Ийм харилцаа, холбоо байгаа л юм чинь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин тэд өөрсдийгөө баталж, нотлох гээд, хүлээн зөвшөөрүүлэх гээд яваад байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Америк дахь гейүүдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн өөрсдийгөө баталж, тодорхойлох гээд яваад байна. Өөрсдийгөө зөв зүйтэй гэх нь ойлгомжтой. Бусад хүмүүс, нийгэм ямар бодолтой байх нь ямар ч хамаагүй болж байна уу. Өнөөдрийн либерал бодлоготой санаа нийлдэггүй хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэхээс тэд эрс татгалзаж байна.

Ижил хүйстний гэрлэлт нь хүний ёсноос гадуур, бусармаг явдал гэдгийг Америк улс хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Гомосекс бол нүгэл. Америк дахь сексийн цөөнх “Бид бол онцгой хүмүүс, бидэнд онцгой хүндэтгэлтэй хандах ёстой” гэж ярьж байна. Хамгийн энгийн, хүмүүнлэг, ариун холбоо болох гэр бүлийн уламжлалт холбооноос татгалзаж, өөрсөддөө шинэ эрх зүй гаргаж ирэх эрх байхгүй.

-Хамтрагчаа, хосоо сонгоход ардчилал байх ёстой юу?

-Яг тийм. Жишээ нь, гей хүн (эрэгтэй ижил хүйстэн)хамтрагчаараа эрэгтэй хүнийг сонгох эрхтэй. Гэвч энэ нь Засгийн газар тэдний сонголтыг бүртгэж, баталгаажуулж, жирийн гэр бүл, холбоонд байдаг нийгмийн ашиг тус, эрхийг олгоно гэсэн үг биш юм.

-Тэгвэл сексийн уламжлалт бус чиг хандлагатай хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ОХУ-ын бодлого сайн гэсэн үг үү?

-Гей суртал ухуулгыг хориглох санаа нь мөн л том алдаа болдог. Хүмүүс сексийн талаар хэлэлцэж, маргалдахад хэзээ бэлэн болох вэ гэдгийг нийгэм өөрөө шийдэх ёстой. Ижил хүйстний талаар ярьж байгаа бол тэднийг хүлээн зөвшөөрөх, тэднийг шүүмжлэн ярилцах эрх чөлөө байх ёстой. Ийм санаа бодол бүрэлдэхэд чөлөөт, нээлттэй зах зээл тус болно, үнэн нь хаана, худал нь хаана байгаа гэдэгт. Өнөөдөр Америк хямралтай байна, яагаад гэвэл гомосексуализмийн талаарх маргаан шүүмжийг хориглож байна. Орост ч ялгаагүй, зөвхөн муулахыг зөвшөөрвөл бас л хямралд орно. Хяналт, цагдалт дэмий, угаасаа явахгүй. Засгийн газар иймэрхүү асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байх ёстой.

-Сексийн цөөнхийн талаарх бодлого ямар улсад хамгийн зөв байна гэж үздэг вэ?

-Хэдэн жилийн өмнө АНУ хамгийн зөв бодлоготой байлаа. Тэр үед Америкт сексийн талаарх яриа, маргаан улс төрөөс гадуур байсан. Эрх чөлөө тусдаа, хувь хүнд хадгалагдаж байсан үе л дээ. Тэгээд олон, бүлэг хүмүүст хамаараад ирэхээрээ өөр болоод явчихсан. Хүний санаа бодол нь онцлог байдал, гадна танигдах төрхөөсөө илүү чухал байсан цаг.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 42 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 0 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 51 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 3 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 9 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин