“Зөвлөлт холбоот улс дахин бий болно”

2014-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Ирээдүй судлаач Павел Свиридов ярьж байна. ТэрээрPravda.ru-гийн онлайн чаатаар шууд ярилцлагад орсон юм.

-Орос-Украин-Европын холбоо олон сонин, хэвлэлийн нэгдүгээр нүүрний сэдэв болж байна. Украины улс төр, эдийн засаг, нөхцөл байдлын өрнөл ямархуу харагдаж байна вэ?

 -Би бол ирээдүй судлаач. Энэ бол ямар ч зөнч, мэргэч биш, маш өргөн ойлголт. Би сансар огторгуй, оддын хөдөлгөөн, байрлалыг харж тооцсоны үндсэн дээр ирээдүйн болзошгүй хувилбар, одоогийн нөхцөл байдлыг судалж тооцоо хийдэг. Тун нарийн тооцоо л доо. Ерөнхийлөгч Виктор Янукович болон Украины улс төрийн ирээдүйн талаар өөрийн тооцоог хийсэн. Үр дүнд нь 2025 онд Зөвлөлт холбоот улс дахин байгуулагдана гэсэн тооцоолол гарсан.

Орос-Казахстан-Белорусь-Украин гэсэн тойрог, холбоо байна. Үүн дээр Армени, Киргиз нэмэгдэж магадгүй. Тэд шинэ, магадгүй Гаалийн холбоон дээр үндэслэсэн шинэ холбоо байгуулах болно. Одоогоор эдийн засгийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна л даа. Энэ бол “Миний талхыг хэн идчихэв” гэж хэн ч асууж, шалгаадаггүй холбоо байх болно. Харин ч энэ холбоо эдийн засаг, нийгэм-улс төрийн талаараа бүгдэд ашигтай, хэрэгтэй байх юм. Харьковоос гаралтай Збигнев Бзежинский “Украингүй Орос үргэлж бүс нутгийн хэмжээний улс байх болно. Харин Украинтай бол үргэлж агуу гүрэн байх болно” гэж хэлснийг сануулахыг хүсч байна.

АНУ-ын хувьд хар дарсан аймшиг нь эхэлж байна. Тэд бүтэн зууны туршид ЗХУ гэсэн асар том эзэнт гүрний эсрэг сөрөн зогсож ирсэн. Одоо тэр нь дахиад давтагдах гэж байна. Одоо юу болоод байна вэ, Европын холбоо Украиныг өөртөө нэгтгэхээр үзэлцээд байна гэж бодож байна уу. Үгүй ээ, энэ бол ЗХУ дахин бий болохоос сэргийлж байгаа АНУ-ын тоглолт юм.

-Украины Ерөнхийлөгч их уурлаж, хүн болгон руу үсчиж байгаа талаар асуух гэсэн юм. Зарим шинжээч, улс төр судлаач үүний шалтгааныг их аюултай гэх юм. Таны бодлоор, улстөрч Януковичид юу тохиолдоод байна вэ, түүний байдлын талаар ямар нэг таамаглал тооцоо байна уу?

 -Миний үг бүр нарийн тооцоон дээр үндэслэдэг гэж би хэлсэн. Сансар огторгуйн үзэгдэл ч юм уу, эсвэл эрх баригч, сөрөг хүчний гол лидерүүдийн талаар хэлсэн үгээ би баталж чадна.

За хар даа, Виктор Януковичийн ойрын хоёр жилийн график-таамаглал гарсан, энэ байна. Энд хоёр мурий зураасаар бүх эерэг, сөрөг хүчин зүйлийг багтааж гаргасан байгаа. Улаан нь сөрөг, ногоон нь эерэг хүчин зүйл. Ерөнхийлөгч Янукович сөрөг хандлага эрс нэмэгдэхийн эхлэл дээр байгааг бид харж байна. Өөрөөр хэлбэл, тэр дотоодын цөвүүн нөхцөл байдлын улмаас алдаатай шийдвэр гаргах магадлал ихтэй. Учир нь түүнд маневр хийх эрх чөлөө алга. Зурааснаас харж байгаа биз дээ, цалгиа бүр нь түүний нэр хүнд, байр суурьт цохилт ирэхийг хэлж байгаа юм. Үнэн алдартны шашны Зул сар болон нэгдүгээр сарын сүүлчээр улаан зураас нэг, нэг цалгиж, давалгаалсан байгаа биз. Дараа нь нэг хэсэг завсарлаад, тэгээд дөрөвдүгээр сард улаан зураас маш өндөр давалгаалж байна. Украины удирдлага гүнзгий хямралд орно гэсэн үг. Долоо, наймдугаар сард энэ хандлага үргэлжилж, олон хүчин зүйл давхацсанаар Януковичийн улс төрийн замнал төгсгөл болж байна. Наана нь ч огцрох нигууртай байна. Миний үзэж буйгаар, сөрөг хүчин түүнийг тахилын ямаа болгож (золиос), бүх шүүмжлэлийг түүн рүү чиглүүлнэ. Януковичийг Европт нэгдэхээс татгалзсан, эх орноосоо урвасан гэж “яллах” бололтой. Түүнийг огцрохоос аргагүй байдалд оруулна.

 -Тимошенко яах бол гэдэг их сонин байна?

 -Түүний байдал нэг их сайн харагдахгүй байна. Юлия Владимировна яг Ходорковскийтэй адил хувь тавилантай байх зураг харагдаад байна. Тэр улс төрийн тэмцлээс удаан хугацаагаар гарсан нь харагдаж байна. График-таамаглалаас харахад эхлээд ногоон зураас харагдаж, найдлага төрүүлж байгаа ч цаашлаад байхгүй болж байна. 2015 оны намар улаан зураас нь дээшилж араас нь залгуулаад том улаан давалгаа харагдаж байна. Түүний улс төрийн замнал (карьер) төгсгөл болсон харагдаж байна даа.

 -Кличко таны таамагт харагдахгүй байх чинь?

 -Байлгүй яахав. Тэр яг рингний дүрмээр тоглож буй мэт хүчээ зөв хуваарилдаг. Тэр төрөлхийн тэмцэгч, би түүнд их дуртай. Гэвч түүний график нэг их сайн улстөрч болохгүй гэдгийг хэлээд байдаг юм. Түүний график-зурааст түүнийг лидер болно гэдгийг илтгэх дээшээ гарсан ногоон давалгаа энэ тэр алга. Ерөнхийдөө, түүнийг ямар нэг байдлаар ашиглаад орхино гэсэн үг. Кличко улс төрийн олигтой карьер хийж чадахгүй. Тэр лидер биш, өөрөө ч үүнийгээ хэзээ нэгэн цагт ойлгоно биз.

Үүнтэй холбоотой нэг зүйл санаанд орж байна. 15 жилийн өмнө би Москва хотын засаг захиргааны аппаратад ажиллаж байлаа. Юрий Михайлович Лужков нэг өдөр дуудаад “За, чи бүхнийг мэддэг гэсэн. Би хэзээ Ерөнхийлөгч болох нь вэ, хараатах” гэлээ. Би харчихаад “Юрий Михайлович, таны зурлагыг харахад та хэзээ ч Ерөнхийлөгч болохгүй юм байна. Үүний тулд өөр хүн байх ёстой юм. Барилгын даамал байхаа больж, улстөрч болно гэдэг чинь найз нөхдөө орхиж, буулт, найраа хийдэг болно гэсэн үг. Таны зурлага ердөө ч ингэж харагдахгүй байна” гэж хэллээ. Тэр цагаас хойш Юрий Михайлович намайг сонирхохоо больсон. Үнэн зурлага мөнгө, шагналын ... мөн улстөрчдийн дайсан гэж энэ дээ.

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

“Хөгжлийн банкны” гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбогдох хэргийг шүүх хурал 2023 оноос хойш шүүх дамжин явж байна.

1 цаг 57 мин
Хойд Солонгос шинэ зэвсгийнхээ зургийг нийтлэв

Солонгос анхны удирдлагатай пуужингийн цөмийн шумбагч онгоцныхоо зургийг анх нийтэлжээ.

2 цаг 57 мин
Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан "Эрдэнэт" ТӨҮГ-ын үүсмэл гурван ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох болон стратегийн ордуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийв. 2025.12.25

16 цаг 54 мин
Ө.Шижир гишүүн төрийн бодлогын уялдаа холбоогүй байдлыг шүүмжлэв

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болсон.

17 цаг 39 мин
ХШТХ: Оюу толгойн үр өгөөжийг 3 жил тутам харилцан хянахыг дэмжив

Хянан шалгах түр хорооны өнөөдөр /2026.12.24/-ийн хуралдаанаар Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

22 цаг 3 мин
Ундны ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг хийж байна

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны гуравдугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болно.  

Өчигдөр 08 цаг 00 мин
ЗХЖШ-ын 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлог

Өчигдөр 07 цаг 00 мин
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Уржигдар 14 цаг 02 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Уржигдар 13 цаг 48 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Уржигдар 13 цаг 27 мин