2. Сирийн химийн зэвсгийг устгах тухай тохиролцоо

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

http://resource3.sodonsolution.org/polit/photo/2013/12/47392e56f57478d8bf073b5078b4505a/12-25-h2.jpg

2010 оны арванхоёрдугаар сарын 17-нд Тунист орон нутгийн байцаагч ажил төрөлгүй учир замын дэргэд жимс ногоо зарж байсан Мохаммед Буазизийн жимсний тавиурыг ямар ч үндэслэлгүйгээр нурааж, жимс зарах эрхийг нь цуцалж, хөөн туужээ. Буазизи засгийн төлөөлөгч ийнхүү дээрэлхсэнийг эсэргүүцэн өөрийгөө шатаасан нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа “Арабын хавар” гэгдэх хувьсгалт тэмцлийн эхлэл болсон гэж үздэг.

Гэхдээ Африк, Ойрхи дорнодын олон орныг хамарсан энэхүү хувьсгалт хөдөлгөөний жинхэнэ учир шалтгаан ядуурал, ажилгүйдэл, баян ба хоосны ялгаа, дарангуйлал, хараат шүүх, хүний эрхийг зөрчих явдал, хээл хахууль, шударга бус сонгууль, эдийн засгийн хямрал, харьцангуй өндөр боловсролтой ч амьдрал нь бүтээгүй залуучуудын асуудал зэрэгт оршиж байгаа гэж үздэг. “Арабын хавар” хувьсгалт хөдөлгөөн аливаа дарангуйллыг үл зөвшөөрөх, хараат шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэх, шударга бус сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, хээл хахуулийг эсэргүүцэхийн тулд ажил хаях, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр өрнөж, тухайн дэглэмийн хууль ёсны бус шинж чанарыг илчлэж, Фэйсбук, Твиттер мэтийн олон нийтийн харилцааны орчин үеийн хэрэгслийг өргөн ашиглаж, ингэснээр эрх баригчдын зүгээс тус хөдөлгөөнийг хяналтдаа авах, хавчин шахах, дарж нухчих гэсэн оролдлогыг эсэргүүцэж ирсэн хэмээн тооцогддог. Эдгээр аргачлалыг АНУ-ын алдарт эрдэмтэн Ж.Шарп “Дарангуйллаас Ардчилал руу” хэмээх номондоо тодорхой боловсруулан гаргасан гэж үздэг. Энэ номын гол утга санаа ямар ч дэглэм хэзээ нэгэн цагт заавал нурж унадаг гэсэн энгийн бөгөөд үнэн ойлголт дээр тулгуурласан байдаг.

 “Арабын хавар” Сирид өрнөснөөс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэхүү тэмцэл 2011 оны нэгдүгээр сард хуучин Дамаск хотод цагдаагийн офицер жирийн хүнийг зодож, баривчилсныг эсэргүүцэн өрнөжээ. Энэхүү эсэргүүцэл өргөжин тэлж, зэвсэгт бослого болон өрнөж, Б.Асад тэргүүтэй Сирийн дэглэм босогчдыг нухчин дарахын тулд армийг ашиглаж, НҮБ-ын тусгай комиссын шалгалтаар Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг.

Гуравдугаар сарын 19, 24, дөрөвдүгээр сарын 13, 29, наймдугаар сарын 21-ний өдрүүдэд Сирид нийтдээ зургаан удаа химийн зэвсэг хэрэглэсэн нь НҮБ-ын тусгай комиссын шалгалтаар тогтоогдсон байдаг. АНУ, Их Британи, Франц зэрэг улс орон Сирийн дэглэм ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байна хэмээн үзэж, Сирийн дэглэмийн эсрэг зэвсэг хэрэглэн шийтгэх эрмэлзэлтэй байсан. Харин ОХУ, БНХАУ зэрэг улс, түүнчлэн Ромын Пап Францис Сири руу дайрахын эсрэг байр суурьтай байжээ. Энэ үед хэрхэх тухай эцсийн шийдвэрийг дэлхийн хамгийн хүчирхэг улс орны хувьд АНУ, ялангуяа түүний Ерөнхийлөгч Б.Обама гаргах шаардлагатай болсон билээ. Тэрээр Сирийн химийн зэвсгийг хураан авч устгах талаар олон талын хэлэлцээр хийхийг дэмжиж, Сири рүү зэвсэг хэрэглэн дайрахыг зогсоосон билээ. Олон хүн ийнхүү шийдсэнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ромын Пап Францис нарын амжилт, бүр ялалт мөн хэмээн тооцдог. Гэтэл үнэн хэрэг дээрээ эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Б.Обама гаргасан бөгөөд Сири рүү зэвсэг хэрэглэн дайраагүйн гол гавъяатан нь Б.Обама гэж үзвэл үнэнд нийцнэ.

Түүнчлэн Нобелийн энх тайвны шагналын хороо 2009 онд буюу Б.Обама Ерөнхийлөгч болсных нь дараахан, үнэн хэрэг дээрээ олон улсын тавцанд энх тайвны үйл хэргийг дэмжих талаар юу ч хийж амжаагүй байхад нь түүнд Нобелийн энх тайвны шагнал өгсөн нь энэ удаад Б.Обама Ерөнхийлөгч Сири рүү зэвсэг хэрэглэн дайрах шийдвэр гаргахаас түдгэлзсэний нэгэн гол шалтгаан болсон байж болно. Энэ бол ёстой монголчууд бидний хэлдгээр жинхэнэ нүдээ олсон шагнал байсан нь дөрвөн жилийн дараа батлагдсан юм.

Ямар ч байсан АНУ болон бусад хөгжилтэй орнууд Сири рүү дайрсангүй, Сири ч химийн зэвсгээ үе шаттайгаар хураалган устгуулах гэрээнд гарын үсэг зурж тэрхүү гэрээний заалтуудыг биелүүлэхийн тулд ажиллаж байгаа нь сайн хэрэг. Нөгөө талаар Сирийн химийн зэвсгийг хурааж устгах талаар гэрээ байгуулснаар Сирийн иргэний дайн дуусгавар болоогүй, харин ч улам эрчимжих чиг хандлагатай байгаа.

 2014 онд Сирийн дэглэм нурж, түүний толгойлогч Б.Асад албан тушаалаасаа буух байх гэсэн таамаглал хүчтэй байгаа. Ямар ч байсан Б.Асад албан тушаалтайгаа ийнхүү үхэн хатан зууралдах нь улс оронд нь ямар их гай гамшиг авчирдгийн нэгэн бодит жишээ болжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 52 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 10 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 13 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 19 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин