Н.Баасанжаргал: Ажлаа өргөтгөн иргэдэд улам ойртуулна

2013-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.МӨНХ-ОЧИР

Булган сумын хоёрдугаар багийн Засаг дарга Н.Баасанжаргалтай энэ онынх нь ажлын талаар ярилцлаа.

-Энэ жил “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гийн санхүүжилтээр багуудад иргэдийн нүдэнд үзэгдэхүйц нэлээд ажил хийлээ шүү?

-Тийм ээ, энэ бол Засгийн газрын шийдвэрээр өнөө жилээс хэрэгжүүлж эхэлсэн шинэ хэлбэрийн хөрөнгө оруулалтын ажил л даа. Хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, хөрөнгө зарцуулах эрх орон нутагт, тэр дундаа багийн ард иргэдийн мэдэлд шилжин ирснээрээ шинэлэг. Өөрөөр хэлбэл, багийн иргэд оршин суугаа нутаг дэвсгэртээ юу тулгамдаж, ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хур­лаараа хэлэлцээд сум, аймгийн бүтээн байгууллалтын ажлын жагсаалтад оруулдаг. Дараа нь хаанахын ямар арга хэмжээнээс эхлээд хөрөнгө оруулах асуудлыг олны саналаар эрэмбэлүүлдэг болсон.

-Тэр дагуу багтаа хийсэн ажлаас хэлж өгнө үү?

-Манай багийн В хэсгийн тавдугаар гудамжны  баруун захад зөөврийн усан сан барилаа. 9.6 сая төгрөгийн санхүүжилттэй энэ ажлыг “Цонхот” компани онц үнэлгээтэй ашиглалтад өгсөн. Үүний дүнд тэр орчмын айл өрх ундны усаа ойрхноос авдаг боллоо. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ иргэддээ ойртсон гэсэн үг.

-Зам талбайн нэлээд ажлыг энэ сангийн хөрөнгөөр хийсэн байх шүү?

-Манайд ч гэсэн тийм, багийнхан маань анх хүүхдийн тоглоомын талбайг “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн санхүүжилтээр байгуулах санал гаргасан байсан. Тэгээд иргэдийн нийтийн хурлаас олонхийн саналаар багийнхаа зарим хэсгийн замыг нэн түрүүнд сайжруулах нь зүйтэй гэж шийдсэн. Үүний үндсэн дээр манай багийн В болон зэргэлдээх гуравдугаар багийн А хэсгийн дундуур өгсөж манай багийн А хэсэг рүү давсан замыг хайрган хучилттай болголоо. “Дэл-Агт” компани 10 сая төгрөгийн санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэсэн.

-Зарим айл өрх гэр орныхоо нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүллээ хэмээн баярлаж байна гэсэн?

-Аймгийн төвд орон гэрээр хүндхэн айл нэлээд байдаг. Манайд ч адил л даа. Тусалж дэмжих гэхээр хөрөнгө санхүүгийн бэрхшээл байдаг ч аймаг, сумаас бага багаар нь шийдвэрлэж л байна. Бид асуудал тавиад орхилгүй өөрсдөө боломж гаргах сан хэмээн хичээж байна. Энэ жилийн хувьд н.Жавзандулам, С.Ганбаатаар, Г.Даариймаа нарт гэр орныхоо нөхцөлийг сайжруулахад зориулан тус бүрт нь 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Хөрөнгийг яаж шийдвэрлэв гэвэл М.Дашзэвэг ахлагчтай “Цэцэглэн” хуримтлалын бүлэг хөрөнгө хуримтлуулан энэ ажлыг зохион байгуулах боломж бүрдүүлсэн. Дашрамд нь тэдгээр өрхийнхөө нэрийн өмнөөс энэ бүлгийнхэнд талархал илэрхийлье. Энэ нь баг, хороо гудамжны иргэд санаа бодлоо нэгтгэн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, айл саахалт, ойролцоо нөхдөдөө сэтгэл санаа эд материалын дэмжлэг үзүүлж баярлуулах сайхан ажлын жишээ юм. Тийм учраас бусад баг, ялангуяа гуравдугаар багийн жишээгээр хуримтлалын бүлэг ажиллуулах хөдөлгөөн өрнүүлэхийг эрхэмлэж байна. Энэ дагуу хуучин ажиллаж байсан “Хөгжих” хуримтлалын бүлгийн нэрийг сэргээн Д.Наранчимэгээр ахлуу­лан ажиллуулж эхэлсэн 

-Энэ намар айл өрхийн түлшний асуудалд хүндрэл гарлаа. Үүнийг хэрхэн шийдэв дээ?

-Айл өрхийн түлээ мод бэлтгэх ажлыг сумын Засаг дарга холбогдох мэргэжилтэн, аймгийн удирдлагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж цэгцэлсэн. Багийн талаас гэвэл түлээ модоо авах мөнгөний боломжгүй айлд дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Нөхөрлөлбаярт санал болгосныг сайхан сэтгэлээр хүлээн авч  өрх толгойлсон эмэгтэй С.Оюунчимэг, Ч.Лхагвасүрэн нарт тус бүр нэг машин мод олгох дэмжлэг үзүүлсэнд тэд ихэд баярласан. Мөн  манай багийн нутагт аж төрдөг сумын Засаг дарга Ө.Хүрэлтбаатар болон би өөрөө зарим айлд түлшний дэмжлэг үзүүллээ.

-Ярианыхаа төгсгөлд тодруулахад, энэ жил танай багийнхан уралдаан тэмцээнд нэлээн одтой байсан гэх юм?

-Ер нь урьд жилүүдэд ч гэсэн тэмцээн, уралдаанд амжилттай оролцдог байсан уламжлалтай. Түүнийгээ улам бататган өргөтгөх зорилттой ажилладаг. Түүний дүнд багуудын дунд зохион байгуулсан “Татвар төлөгч танд баярлалаа”  уралдаанд түрүүлсэн. Ахмад волейболчдын тэмцээнд манай Ч.Алтангэрэл ахлагчтай баг гурав дахь жилдээ аваргалж шилжин явах цомыг нь үүрд хадгалах эрх авлаа. Мөн сумаас зохион байгуулсан ардын урлагийн наадам, Булган сумын өдөрлөгийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн зэрэг амжилт бий дээ.

-Энэ оныг амжилт арвинтай үдэх гэж байгаад талархал дэвшүүлж ирэх оны ажилд тань амжилт хүсье

-Баярлалаа. Бидэнд хагас дутуу хийсэн, шаардлагын түвшинд хүрээгүй ажил, нэн даруй засч сайжруулах олон асуудал бий. Тэр бүхэндээ анхаарлаа төвлөрүүлэн ард иргэд, айл өрхөд төрийн үйлчилгээг ойртуулах, өргөтгөн чанаржуулахын төлөө хичээн шамдах болно. Манайд дадлага туршлагатай багийн Засаг дарга нар бий. Тэднээсээ үлгэр дууриал авч ажиллана даа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 52 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 10 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 1 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 13 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 19 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин