Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

2019-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Монголын газар нутгийг цөмийн хог хаягдал булшлах газар болгох заалтуудыг цуцлах, уран олборлох, баяжуулах шийдвэр гаргахгүй байхыг ҮАБЗ-ийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж буй талаар ТАН эвсэл, Их, бага баяншарга ТББ болон бусад хөдөлгөөнүүд нэгдэн мэдээлэл хийлээ. Тэд “Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.6, 9.1.7, 9.1.9, Газрын тухай хуулийн 16.1.10, 16.1.14 гэсэн заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашигласан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхт хаягдал булшлах газар байгуулах тухай заалтыг баяр наадмын өмнө УИХ-д оруулсан байдаг. Ингэж цөсийн циклийг бүхэлд нь хөгжүүлэхээр хуульчилсан нь Монгол Улс НҮБ-д хүлээсэн үүргээ зөрчиж байна. УИХ эрсдэлтэй цөмийн салбарын чиглэлээр олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах, цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулж уран олборлох, баяжуулах үйлдвэр, Атомын цахилгаан станц барих хууль батлах нь. Монгол Улс цөмийн эрсдэлийг хүлээж, цөмийн хог хаягдлыг нутагтаа булшлах гарцаагүй байдалд орох, цөөхөн үндэстэн мөхөх аюулд ч хүрч болзошгүй ноцтой үр дагавартай тул бид эрс эсэргүүцэж, хууль ёсны эрх ашиг нь шууд хөндөгдөж буй хүн ам, нутгийн иргэдийн саналгүйгээр Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, иргэдийнхэ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихгүй байхыг шаардаж байна” гэсэн юм. Өнөөдөр Францын Арева Кожеговь компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Туршилтын олборлолт” нэрээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэргүйгээр, цөмийн энергийн тухай олон улсын болон дотоодын хууль тогтоомж, стандартыг зөрчин шар нунтаг олборлосноос малчин айл бүрт элдэв гажигтай төл гарч, мал нь үхсээр байна. Сүүлийн жилүүдэд голомтын бүсэд амьдардаг малчин эмэгтэйчүүд зулбах, гажигтай төрөлт олширлоо. Цөхөрлөө барсан хүмүүсийн дууг Монголын төр огт сонсохгүй, тоохгүй байна. Цацраг бол хүнд металлаар хордсон махыг Улаанбаатар хотынхон ч хэрэглэсээр байгаа нь гашуун үнэн. Хэрэв Монгол Улсын төр Францын Арева Кожеговь компани шар нунтаг олборлосноос энэ бүх гамшиг үүсээгүй гэж үзэж байгаа бол түүнийгээ батлах, өөр ямар учир шалтгаан байгааг Олон улсын хараат бус шинжээч, судлаач оролцуулсан баг томилж энэ бүс нутагт хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж буй юм. Үйлдвэрлэлд ашигласан усны цацраг идэвхт бодис болон химийн бохирдлыг хянах хяналтын тогтолцоог бий болгоогүй. Байгаль орчин, хүн ам, ирээдүйн хүн амыг хамгаалах үнэлгээ хийх мэргэшсэн байгууллага байхгүй. Энэ бүх хяналтын эрхээ, ашиг олох гадаадын компанид даатгаж тэдэнд хянах эрхээ өгчихсөн. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт байхгүй, орон нутгийн хяналт бүр ч байхгүй. Төрийн холбогдох хууль дүрэм, журам стандартыг төрийн байгууллагууд, ураны тусгай зөвшөөрөл эзэмшигчид ог хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн, хариуцлагагүй, хянах чадваргүй ийм төрд хувь заяагаа даатган уран олборлох нь эмгэнэлд хүргэх болно. Иймд уран, цөмийн үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна хэмээн ТАН эвсэл, Их, бага баяншарга ТББ, Улаанбадрахчуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн ТББ, Эвийн хүч-Эх нутгийн төлөө хөдөлгөөн ТББ, Голомт-цөмийн эсрэг хөдөлгөөн ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Босоо хөх Монгол ТББ, Босоо Монгол ТББ-ын төлөөлөл мэдэгдсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

1 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

1 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

1 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

11 цаг 55 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

12 цаг 14 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

15 цаг 21 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

20 цаг 40 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

20 цаг 53 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09