Нөхрийг нь буруутган цээрлүүлснийг хатагтай ким дэмжсэн бололтой

2013-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хойд Солонгосын дэглэмийн хоёр дахь нөлөөтэй хүн гэгдэж байсан Чан Сон Тэк төрийн эрхийг булаахыг санаархаж, ятгалга, явуулга хийж байсан, гадаадын казинод мөрийтэй тоглосон, садар цэнгүүнд оролцсон, зохион байгуулсан хэргээр баривчлагдан, цэргийн шүүхээс ялын дээд хэмжээ сонсож, тэр даруйдаа цаазлуулсан билээ. Пхеньяны эрх баригчид албан ёсны мэдээллийн агентлагаараа дамжуулан энэ мэдээллийг баталсан юм. Энэ хэрэг явдлыг дараа дэлхийн улс орнууд Хойд Солонгос дахь нөхцөл байдалд санаа зовниж, залуу удирдагч Ким Чен Унаас ямар ч үйлдэл гарч магадгүй хэмээн болгоомжилж байна.

Чан Сон Тэк баривчлагдаж, олон нийтэд үзэгдэхээ болилоо гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн түүний эхнэр, “Хайрт удирдагч” Ким Чен Ирийн дүү Ким Кеон Ху ч сураг алдраад байсан юм. Гэвч гурав хоногийн өмнө Ким Чен Уны авга эгч олон нийтэд үзэгдсэн нь бас нэг таамаг, хардалтыг бий болгоод байна. Залуу удирдагч Ким Чен Ун тэргүүтэй Пхеньяны засаг захиргаа нөхрийг нь төрд тэрсэлсэн болон бас бус хэргээр буруутган цаазалсныг Ким Кеон Ху дэмжсэн гэх яриа, таамаглал явж байсан билээ. Тэрээр олон нийтийн өмнө гарч ирсэн нь энэ хардалтыг улам гүнзгийрүүлж байна. Зарим тоймч, ажиглагчийн үзэж буйгаар, Ким Чен Ун, Ким Кеон Ху нар хамтдаа Чан Сон Тэкийг цаазлахыг тушаасан бололтой.

Хоёр жилийн өмнө нас барсан лидер Ким Чен Ирийн охин дүү, 67 настай Ким Кеон Ху армийн генерал цолтой, мөн эрх баригч Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга юм. Хэдийгээр түүний эрүүл мэнд сайнгүй байгаа ч эдгээр цол, албан тушаал, нэр нөлөөгөө хадгалж үлджээ. Нөхөр нь баривчлагдахад тэр сураггүй болсон ч эдүгээ дахин гарч ирж, албан ёсны арга хэмжээн дээр үзэгдэх болсон байна. Нөхрийг нь буруутган цээрлүүлсэн явдлыг хатагтай Ким дэмжсэн гэх сэжиг таамаг ийнхүү улам гүнзгийрч байна.

“Залуу удирдагчийн авга эгч Ким энэхүү цэвэрлэгээг өдөөсөн гол хүн гэж бодож байна. Гэвч Ким Чен Ун эцгийнхээ алдаа, дутагдлыг тохоход гол халхавч болж байсан хүн нь бас авга эгч нь юм” хэмээн Австралийн Үндэсний их сургуулийн Хойд Солонгос судлаач мэргэжилтэн Леонид Петров ярилаа. Чан Сон Тэк, Ким Кеон Ху нар нэлээд хэдэн жил тусдаа амьдарсан бөгөөд 2011 онд Ким Чен Ир өөд болсны дараа бүр харилцаагүй болсон аж. Хойд Солонгосыг үүсгэн байгуулсан Ким Ир Сений охин Ким Кеон Ху нь Ким Чен Уны хажуугийн, итгэлт хүн гэдгээрээ ийнхүү “хөндөгдөлгүй” үлдсэн бололтой. “Хойд Солонгосын элит анги одоо айдас хүйдэст автаж, жинхэнэ журмандаа ороод байна. Өнгөрсөн өлсгөлөн, эдийн засгийн хямралыг хэнд тохож буруутгахаа ард түмэн нь одоо мэддэг боллоо” хэмээн Петров нэмж хэллээ.

 

“The Independent”

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 16 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 19 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 25 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин