Франко Роберти: Коза Ностра дахин аллага үйлдэж магадгүй

2013-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Италийн мафийн эсрэг үндэсний прокурор Франко Роберти өнгөрсөн зургадугаар сард энэ албанд томилогдсон юм. Неаполийн уугуул, 66 настай Роберти мафийн эсрэг 30 жил тэмцэж байгаа нэгэн. Өмнөх прокурор Пьетро Грассо түүнийг “Мэргэжлээрээ шалгарч, бүгдэд үнэлэгдсэн комиссар. Зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тууштай, зоригтой тэмцэгч” хэмээн тодорхойлжээ.

Италийн хамгийн ауюлтай, харгис мафи Коза Ностра сүүлийн жилүүдэд хууль, шүүхийн үйл ажиллагаа болон иргэд, бизнесмэнүүдийн няцаалтад цохигдож үе нь дууссан гэгдэж байсан ч үгүй бололтой. Сицилийн мафийн сүүлчийн толгойлогч, 1993 онд баривчлагдаж, 150 хүн алсан хэргээр (40-ийг нь өөрөө гардан үйлдсэн)13 удаагийн насаараа хоригдох ял сонссон 83 настай Тото Ринья Палермогийн прокурор Нино Ди Маттеог “Ална, хорооно” хэмээн шоронгоос сүрдүүлсэн нь Коза Ностра-гийн үлдэгдлийг идэвхжүүлж магадгүй болов. 1990-ээд онд гарч байсан аллагыг зогсоохын тулд төр улс, мафийн хооронд байгуулсан байж магадгүй гэрээ, тохиролцоог Ди Маттео шалгаж байгаа юм. Тото Ринья Милан дахь өндөр хамгаалалттай шоронгоос “Ди Маттео үхэх ёстой. Энэ гэрээг шалгаж буй бусад прокурор, мөрдөгчид түүнтэй хамт үхэх ёстой. Тэд намайг галзууруулж байна” хэмээн мэдэгджээ. Орчин үеийн “Комиссар Катани” Испанийн “El Pais” сонинд ярьж байна.

 

-Мафийн хуучин толгойлогч Тото Риньягийн заналхийллийг яаж хүлээж авах ёстой вэ?

-Ринья бол шоронд үхлээ хүлээж байгаа мафийн толгойлогч. Тэр 41 дүгээр дэглэм буюу хамгийн хатуу чанга дэглэм дор хэд хэдэн насаараа хоригдох ял эдэлж байгаа хүн. Өөрөөр хэлбэл, харилцаа холбоогүй, хүнтэй уулзахгүй. Мафийн толгойлогчдыг ингэж л хорьдог. Тиймээс энэ нь өөртөө болон гадаад ертөнцөд “Би амьд, хүчтэй байгаа” гэдгээ сануулах гэсэн оролдлого юм. Гэхдээ ямар ч байсан дээрх гэрээг шалгаж байгаа хуульч, прокурорууд болгоомжтой байх ёстой. Аллагын тодорхой төлөвлөгөө байгаа бол зохих журмын дагуу шалгана. Хамгийн айм­шиг­тай мафийг толгойлж бай­сан хүн Палермогийн хуульч, мөрдөгчдийн эсрэг занал­хийлснийг тоохгүй ор­хиж болохгүй л дээ. Түүний үгийг шоронгоос гаднах гэмт хэргийн ертөнц хэрхэн хүлээж авсан, ямар үйлдэл хийхийг харах, хүлээх хэрэгтэй.

-Сүүлийн үед Коза Ностра суларч, бараг алга болсон юм шиг сэтгэгдэл төрж байсан...?

-Би үргэлж хэлдэг, мафи буудахгүй бол наймаа хийж байдаг гэж. Алга болсон гэсэн үг биш. Италид мафийн талаар яриа сонсогдохоо боливол устаж алга боллоо гэж боддог. Тэгээд ямар нэг цус асгарахаар дахин түгшүүр дэгдээд эхэлдэг. Бодит байдал дээр эсрэгээрээ байдаг. Сонсогдохгүй бол тэнцвэрээ олох гээд ажиллаж байна гэсэн үг. Жишээ нь, Сицилийн Коза Ностра хууль, шүүхийн үйл ажиллагаатай тулж, олон бизнесмэн хуулийнхантай хамтарч ажилласны дараа томоохон хүндрэлтэй учирч үйл ажиллагаа нь ихээхэн суларсан. Гэвч тэд энэ хугацаанд толгойгоо өндийлгэхээр оролдож, бизнесмэнүүдийг айлган сүрдүүлж мөнгө авдаг аргаа сэргээж байна. Тэд хүчээ харуулахыг хүсч байна. Тиймээс бид их эмзэг цаг үе дээр байгаа юм. Мафийнхны хамгийн аймшигтай үйлдэл болох алж, хядах явдал сэргэх магадлал өндөр байгаа тул бид тун сонор сэрэмжтэй байх ёстой болж байна. Тото Ринья Палермогийн мөрдөгчдийг заналхийлснээс гадна олон ноцтой юм байна. Коза Нострагийн зүгээс хүчтэй дохио ирэх боллоо.

-Бусад мафийн байдал ямар байна вэ?

-Калабрийн Ндрангета мафи эдүгээ дэлхийд хамгийн ауюлтайд тооцогдох болсон. Учир нь тэдний хар тамхи тээвэрлэх чадал дэлхийн хэмжээнд хүрсэн. Мөн эдийн засаг, нийгэм, улс төрийн системд гүнзгий нэвтрэх, шургалах ажлаа идэвхтэй хийж байна. Зөвхөн Калабрид ч бус. Турин, Миланд явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанаас өөр хийх ажил их байна. Ндрангета өргөжиж, тэлсээр байгаа нь аюулгүй байдалд хамгийн ихээр заналхийлж байгаа юм.

Дараа нь Неаполийн Каморра мафи байна. Тэдний гар хөл бүс нутгаас халиад явчихсан. Гэвч Каморрагийн бараг бүх толгойлогч баривчлагдаж 41 дүгээр дэглэмд хоригдож байна. Энэ дэглэмд хамгийн их толгойлогч нь хоригдож байгаа зохион байгуулалттай гэмт бүлэглэл бол Каморра. Энэ нь мафийн эсрэг олон жил уйгагүй, эрчимтэй явуулсан ажиллагааны үр дүн юм. Сакра Корона Унита мафи хүнд цохилт амссан.

-Эдийн засгийн хямрал мафиудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эдийн засгийн хямрал, банкнаас зээл авахад тулгарч буй хүндрэл нь мафиуд хөрөнгө мөнгөө угаах боломжийг олгож өгсөн. Учир нь, банкнаас зээл авч чадаагүй бизнесмэнүүд зохион байгуулалттай гэмт бүлэглэлд хандах нь ихэссэн. Энэ аюултай хандлагыг бид олон удаа сануулсан. Мафиуд хууль бус мөнгөөрөө үйлдвэр, компанийг санхүүжүүлж, эрүүл бизнест мафийн мөнгө орж ирж байна. Үүний зэрэгцээ, тэд ажилгүйдлийг ашиглан ажилгүй цөхөрсөн хүмүүсийг эгнээндээ элсүүлж байна. Мафиуд улам хүчирхэг бизнес хийхийн тулд тэгш бус байдлыг үргэлж ашигладаг. Италид нүүрлэж буй бас нэг аюул нь хүүхдүүдийн сургууль завсардалт юм. Хүүхэд, залуус сургуулиа хаяж гэмт бүлэглэлийн гишүүн болохоор очиж байна.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 21 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 22 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 29 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

18 цаг 40 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

18 цаг 40 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

18 цаг 40 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07