Доменико Кирико: Хоёр жил хагасын өмнө сирид гарч байсан хувьсгал одоо байхгүй болсон

2013-12-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.МӨНХЖИН

Италийн “La Stampa” сонины дайны сурвалжлагч Доменико Кирико Сирийн босогчдын барьцаанд 152 хоног байсны эцэст суллагдсан юм. Сүүлийн үед Сирид хэвлэл мэдээллийн ажилтнуудыг барьцаалах нь нэмэгдэж байна. Лалын босогчдын барьцаанд таван сар байхдаа өлсөж, зовж, гэрэлгүй өрөөнд хоригдож, зодуулж, доромжлуулж байсан сэтгүүлч Доменико Кирико Испанийн “El Mundo”-д ярьж байна. Тэрээр 2013 оны дөрөвдүгээр сарын 8-нд барьцаалагдаад есдүгээр сарын 8-нд суллагдсан юм.

-Та болон бусад олон сэтгүүлч Сирид хулгайлагдаж, барьцаалагдаж байна. Үүний гол зорилго нь юу байдаг юм бол?

-Өөрийнхөө туршлагаас үзэхэд мөнгө л олох гэж хүн хулгайлдаг. Хүн хулгайлж, барьцаалах нь Сирийн лалын бүлгүүдийн мөнгө, санхүүжилт олох гол хэрэгсэл болчихоод байна.

-Та барьцааны таван сарыг яаж тэсч өнгөрүүлэв?

-Тэсч гарна л гэж бодож байсан. Намайг ганцаараа байхад бас нэг барьцааны хүн нэмэгдэж ирсэн. Хамтдаа байхаар сэтгэл санаа хавьгүй дээрддэг юм билээ. Би бурханд итгэгч. Итгэгч хүн хэзээ ч ганцаарддаггүй. Надаас хулгайлсан, тасалсан амьдралыг би эргүүлэн олж авахыг хүсч байсан болохоор би тэсч гарсан.

-Сирид муу муухай бүхэн шүглэсэн гэж та хэлж байсан...?

-Тийм ээ, эдүгээ Сирид муу муухай бүхэн шүглэчихээд байна. Сүүлийн хэдэн жилд би Афганистан, Чечень, Сомали, Угандад ажиллаж байлаа. Сирид харсан шиг өршөөлгүй, аймшигтай явдлыг би харж байгаагүй. Одоо тэнд “Чи өрсөж алахгүй бол чамайг ална” гэсэн зарчим үйлчилж байна.

-Таныг төмөр торны цаана хорьж байсан гэсэн. Мөнгөний төлөө хулгайлсан юм бол яагаад ингэж балмадаар доромжилсон юм бол?

-Би өрнөдийн, дээр нь христос шашинтай болохоор л тэр. Өрнөд нь Башар Асадын найз, Сирийн босогчдын төлөө юу ч хийгээгүй, хийх ч үгүй гэж тэд үздэг юм.

-Тэд танаар мөнгө олохын тулд л амьд байлгаад байсан юм шиг...?

-Тийм ээ. Хэрвээ би солилцооны хэрэгсэл байхаа больчихвол ямар ч үнэ цэнэгүй болох байсан. Барьцаалагчид эхлээд барьцаалсан хүнээ мөнгө олох бараа таваар болгодог. Үнэ цэнэгүй гэж үзэх юм бол шууд л алж орхино.

-Танд итгэл алдрах үе байв уу?

-Үгүй. Нэг жижиг өрөөнд ганцаараа хоригдож байхдаа миний амьдрал ингэж багасч, миний там ингэж эхэлдэг юм байж гэж бодож байлаа. Энэ амьдрал дуусах өдөр ирнэ гэж боддог байсан. Удаан хоригдоод ирэхээр хүмүүс намайг мартсан байх, гэртээ буцаж очихоор хэн ч намайг танихгүй байх гэж боддог байлаа. Учир нь энд тэнд хүн барьцаалагдлаа, хулгайлагдлаа л гэж байдаг. Энэ бол улиг болсон түүх л дээ.

-Таныг суллах гэж мөнгө төлсөн үү?

-Тэгэхээр ийм байна. Хүн байхын нэр төр намайг олзны хүн болгосон. Мөн хүн байхын нэр төр намайг олзноос, барьцаанаас суллалаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, золиосны мөнгө төлөхөөс татгалздаг англи-саксон чиг шугамыг манай улс хэзээ ч дагаж байгаагүй юм.

-Таныг суллахад Италийн Засгийн газар ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Жинхэнэ онц үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн 20 жилд Италийн зүүний, барууны аль ч Засгийн газар ард иргэдээ хэцүү, бэрх байдалд хэзээ ч орхиж байгаагүй, хэзээ ч. Би эх орныхоо гавъяа, зүтгэлээр суллагдсан.

-Сирид барьцаанд байсаар байгаа Испанийн хоёр сэтгүүлчийг суллахын тулд Испанийн Засгийн газар хөдлөх ёстой юу?

-Засгийн газар гол үүрэгтэй байх ёстой.

-Барьцаанд байсан үеийн зовлон, дарамт танаас арилахгүй л байна уу?

-Зовлон, дарамт гэхээсээ илүү зуршил тогтчихдог юм байна. Жишээ нь, онгоцны дуу гарахаар би өөрийн эрхгүй хананд наалдчихдаг. Сирид онгоц дуугарна гэдэг бөмбөгдөлт эхэлж байна гэсэн үг, тэгээд өөрсдийгөө хамгаалахын тулд бүгд хананд наалддаг юм. Мөн гэртээ үргэлж хаалгаа онгорхой байлгах гээд байдаг. Учир нь таван сарын турш хаалттай хаалга харсан болохоор тэр биз.

-Өрнөдийнхэн Сирид цэргээ оруулах ёстой гэж боддог уу?

-Хоёр жил хагасын өмнө Арабын хавар эхэлж байхад Сирийн хувьсгал, өөрчлөлтөд улс төрийн арга хэлбэрээр туслах ёстой байсан юм. Эхэн үед нь тусалсан бол одоогийнх шиг нөхцөлд хүрэхгүй байсан гэж боддог. Одоо Сири нь лалын радикалууд, олон улсын жихадистуудын талбар болчихсон. Тэд дэлхийн төв бүсэд анхны лалын халифат улсыг бий болгох санаархалтай байна. Хоёр жил хагасын өмнө Сирид гарч байсан хувьсгал одоо байхгүй болсон. Тэр хувьсгал эдүгээ халифат байгуулах хүсэлтэй лалын жихадизм болж хувирсан.

-Таван сарын барьцаа таныг хэрхэн өөрчилсөн бэ?

-Сэрэл, мэдрэхүйг минь өөрчилжээ. Амьдралын энгийн, хэвийн зүйлүүд одоо гайхалтай, сайхан санагдах болсон. Нэг аяга хүйтэн ус уух, зугаалж алхах, дуртай үедээ гэрээсээ гарах, утсаар ярих, хүссэн хүнтэйгээ ярилцах, цонхоо нээх... энэ бүгдийг ихэд таашаалтай хийж байна. Харин ар гэрийнхнээ тэгж их зовоож шаналгадаг энэ ажлаа үргэлжлүүлэх үү, үгүй гэдэг дээр гацчихаад байна.

Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 25 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 26 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 33 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

18 цаг 43 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

18 цаг 43 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

18 цаг 43 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07